Хүнд хэцүү нөхцөлд амьд гарсан хүмүүс

2015-05-09, 02:26
25,258

Хүний бие таны бодож байгаагаас илүү чанга, тэсвэр тэвчээртэй байдаг байна. Санаанд оромгүй ачаа зөөвөрлөлт, хүнд осол тэр ч бүү хэл өндрөөс унах гэх мэт аймшигтай зүйлүүд тохиолдсон ч зарим нэг хүмүүс гайхалтайгаар амьд гарч чаддаг байна. Ингээд маш аюултай нөхцөлд, амьд гарч чадсан хүмүүсийн түүхтэй танилцацгаая.

Хүнд хэцүү нөхцөлд амьд гарсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дотоод тархигүйжүүлэлт
Шеннон Маллой (Shannon Malloi) хэмээх эмэгтэй аймшигт авто ослын дараа эмнэлэгт хүргэгджээ. Машины хаалга бараг түүний хүзүүг таслах дөхсөн байна. Хаалга түүний нуруу болон тархийг холбодог ихэнхи шөрмөсийг тасалсан байжээ. Бусад эдүүд ямар ч гэмтэлгүй байсан гэнэ. Олон тооны хагалгаа хийсний эцэст түүний амийг авраад зогсохгүй, тэрээр суумгай ч болоогүй байна. Харин түүний хэл яриа бага зэрэг муудаж, зүүн нүд нь хараагүй болжээ.





2. Төмөр уушги
Диана Оделл бараг 60 жилийн турш амьсгалын аппаратаар амьсгалан амьдарч байгаа гэнэ. Тэрээр гурван настай байхдаа саа өвчин тусаж байсан бөгөөд энэ нь нурууны гажилт үүсгэсэн учир, орчин үеийн технологийг ашиглаж чадахгүй байлаа. Гэхдээ л тэрээр жаргалтай амьдарч чадаж байжээ. Оделл их сургуулиа төгсөж, ном хүртэл бичсэн байна.



3. Тал толгойтой хүн
2010 онд цахим ертөнцөөр тал толгойтой хүний зураг ихээхэн тарсан юм. Тухайн үед энэ зурагний үнэн худал эсэхийг ярилцсан маш олон сэтгэгдлүүд, нийтлэлүүд гарах болсон. Гэтэл энэ зураг бодит болох нь батлагдсан бөгөөд залууг Карлос Родригес гэдэг юм байна.



4. Тархины хүнд гэмтэл
Мэдрэлийн эмч нар Финнеас Гейж хэмээх эр дээр мэдрэлийн бүтцийн хагалгааг хийсэн байна. Учир нь, 1840 онд Гейж вермонтын уурхайд ажиллаж байхдаа, утас шатах цагийг тооцоолж чадаагүй юм. Түүнээс ердөө 20-хон метрийн зайд уурхайд дэлбэрэлт явагдаж, тэсэлгээний ган утас Гейжийн гавлыг нэвт хатгасан байна. Мэс заслын эмч нар түүний толгойноос төмрийг авч, мөн 30 ширхэг төмрийн үртэс, хэлтэрхий гаргажээ. Хагас жилийн дараа, залуу хэвийн амьдрах болсон бөгөөд хааяа толгой нь өвддөг болсон гэнэ.



5. Бөөмийн хурдасгуур
1978 онд Оросын эрдэмтэн Анатолий Петрович Бугорский санаандгүй байдлаар ЗХУ-ын бөөмийн хурдасгуур машины дор орчихжээ. Харин Бугорский үүнийгээ мянга мянган нарны гэрлээс ч хүчтэй гэрэл түүний толгойд цацарсан гэжээ. Тэрээр ямар ч өвчин мэдрээгүй байна. Олон тооны цэнэгтэй протон түүний тархиар гэрлийн хурдаар дайран өнгөрсөн байна. Харин түүний нүүрний зүүн тал нь мэдээгүй болжээ.



6. Усан доор нэг цаг болжээ
1986 оны өвөл 2 настай Мишелль Фанк голын мөсөн дээр тоглож байтал мөс цөмөрч охин мөсөн доор оржээ. Цаг гарны дараа охиныг усан дороос гаргаж ирсэн бөгөөд түүнийг амьд гэж хэлэхэд тун хэцүү байсан байна. Эмч түүний зүрхэнд массаж хийсэн бөгөөд энэ нь охины цусыг халааж, зүрх ажиллаж эхэлжээ. Аз болоход охин ухаан орсон бөгөөд огтхон ч гэмтэж, бэртээгүй байжээ.



7. Дундуураа хуваагдсан биеийг нийлүүлжээ
2006 онд төмөр замын ажилтан болох Труман Данкан ажил дээрээ галт тэргэнд дайруулжээ. Харин эмч нар Данканы биеийг дахин нийлүүлсэн бөгөөд 23 хагалгааны дараа түүний их биеийг нийлүүлж чадсан байна.



8. Тайрсан гарын үзүүрүүд мэдрэмжтэй болсон нь
Дани үлсын иргэн болох Деннис Аабо Соренсен 2003 онд гараа алдсан байна. Харин 2014 онд эмч нар түүний мөртэй холбогдсон цахилгаан системийг бүтээжээ. Үүний үр дүнд тэрээр протез /хиймэл гар/-оо өөрийн биеийн нэг хэсэг мэт ашиглаад зогсохгүй, тухайн биетийг яг л гараараа барьж буй мэт мэдэрдэг болсон байна.



9. Эргэсэн зүрх
2014 онд мотоциклийн осолд орсон Италийн нэгэн залуу хачирхалтай оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Түүний зүрх удаан тасалдаж, цохилож байсан гэнэ. Эмчийн үзлэгт орсны дараа түүний зүрх 90 градус эргэсэн болохыг эмч нар тогтоожээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()