60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй

Канадын иргэн Мэрил Дансмор 60 жилийн турш Гэгээн хайрын баярын өдрөөр захидал хүлээн авдаг байжээ. 1928 онд түүнийг 16 настайд анхны эзэн нь үл мэдэгдэх захидал ирсэн байна. Тэр цагаас хойш бүсгүй 1988 онд нас барах хүртлээ Валентины баяраар захидал хүлээн авсан боловч тэрхүү нууцлаг эрхэм хэн болохыг мэдэж чадаагүй гэнэ. 

60 жилийн турш үл мэдэх хүнээс хайрын захидал авсан эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Канадын Скарборо хотын оршин суугч 60 жилийн турш Валентины баяраар эзэн нь үл мэдэгдэх ил захидал хүлээн авдаг байсан бөгөөд ил захидлууд Хонконг, Тунис, Австрали, Хавай, Гаити гээд дэлхийн олон орноос ирдэг байжээ. Үүнээс бүсгүй тэрхүү нууцлаг эрхмийг далайчин байх гэсэн таамаг дэвшүүлжээ.  

Мэрил анх 16 настайдаа тэрхүү нууцлаг захидлыг хүлээн авсан ч тухайн үедээ нэг их ач холбогдол өгөөгүй байна. Жилийн дараа дахин захидал ирэхэд түүнийг хөгшин эмэгтэй гэж хочилсон байв. Цаг хугацаа өнгөрөх тусам захидлууд улам л романтик болсоор.. Олон жил өнгөрч, бүсгүй хуримаа хийн аз жаргалтай амьдарч байсан ч үл таних эрхэм захидлуудаа илгээсээр байлаа. 

Мерил 1972 онд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Би түүнийг захидлаа үргэлжлүүлэн явуулна гэж найдаж байна" хэмээжээ. Энэ олон жилийн турш түүнд захидал илгээсэн хүн хэн байж болохыг гагцхүү Мерил л таамаглах байх. Захидлууд дээр "хэн гэж бодож байна, мэдээж би л байна" гэж бичсэн байдаг байв. 

1988 онд Мерил зүрхний шигдээсээр хорвоог орхисон бөгөөд  тэр жил 60 дахь захидлаа хүлээн авсан юм. Нууцлаг эрхэм бүсгүйн оршуулгын ёслол руу өнөөх захидал бүхий цэцгийн баглааг илгээж, "Тайван нойрсдоо, хайрт минь" хэмээн бичжээ. Харин Мерил 60 жилийн турш тасралтгүй захидал илгээсэн, чин үнэнч хүнийг хэн байсныг тааж чадаагүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()