Ангараг дээрх анхны хот ямар харагдахыг үзүүлжээ

Хүн төрөлхтөн сансар огторгуйн гайхамшигт жил ирэх тусам алхам алхмаар дөхсөөр буй. Дэлхийн хэмжээний архитектурын студи ABIBOO Улаан нүдэн гаригийн нийслэл буюу Ангарагийн анхны хотын төслийг олон нийтэд танилцууллаа. Энэ хотыг эртний Хятадын дарь эхэд хүндэтгэл үзүүлэн Нюва (Nüwa) гэж нэрлэсэн байна.

Ангараг дээрх анхны хот ямар харагдахыг үзүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зураг төслийн дагуу Ангараг гаригийн Темпе Менсад төлөвлөсөн таван хотын нэг болох Нуваг хадан цохиог нүхлэж байгуулах гэнэ.

Хотыг цацраг туяа, температурын хэт хэлбэлзэл, агаар мандлын даралтын өөрчлөлт, солирын нөлөө зэрэг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор ийнхүү хадан хавцалд байрлуулахаар төлөвлөжээ. 

ABIBOO модон материалаар байгуулсан амьдрах орчин, нийтийн эзэмшлийн талбай доторх хүчилтөрөгч, нарны эрчим хүчийг ашиглах зэрэг эко төслийг санал болгож байгаа аж.

Хүн төрөлхтөнд дэлхий дээр байгаа мэт мэдрэмж төрүүлж, орчин тойрондоо сэтгэл ханамжтай байлгахын тулд ногоон бүсийг бий болгоно гэв. 

Ангараг дээрх эрс тэс нөхцөл байдал нь аюулгүй, тогтвортой хотыг байгуулахад зарим бэрхшээлийг үүсгэдэг.

 

Төслийн багийнхны үзэж байгаагаар Ангарагийн нийслэлийн бүтээн байгуулалт 2054 онд эхлэх бөгөөд эхний ээлжийн оршин суугчид 2100 онд суурьших гэнэ. 

Уг төслийн агротехникийн модул нь Ангараг дээр хэрхэн газар тариалан эрхэлж болохыг харуулж байна.

Хотын хүн ам ойролцоогоор 250 мянган хүн байх аж.

Хотын нэр болох Нюва нь Хятадын домогт гардаг ард түмнийг хамгаалагч бурхны нэр юм.  Нюва бурхан таван чулууг хайлуулж, нийгмийн бат бөх тулгуур баганыг бий болгосон гэдэг.

Хотын энэхүү төсөл нь "Марс нийгэмлэг"-ээс зохион байгуулсан тэмцээнд өрсөлдөж байгаа юм.

Дэлхийгээс Ангараг руу хүрэх нь Улаан гариг дээр амьдрах хүсэлтэй хүмүүсийн хувьд маш хэцүү ажил байх боловч боломжгүй зүйл биш аж.

Дэлхийгээс Ангараг руу тогтмол явах хөлгүүд ойролцоогоор 26 сар тутамд нисэх бөгөөд аялал бүр нь нэгээс гурван сар үргэлжилнэ.

Ангараг руу цагаачилж буй хүмүүсийн нэг талын тийзний үнэ ойролцоогоор 300 мянган доллар болно гэнэ.

Эдгээр зургуудыг болон төслийн тодорхойлолтыг харахад Ангараг гариг дээрх амьдрал бидний кинон дээрээс харж байснаас нэг их өөр байхгүй бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()