Та хоёр тохирох хосууд мөн эсэхийг төрсөн он, сараар шинжих эртний арга

Хүн бүр өөрийн хувь заяагаараа тодорхой хугацаанд энэ дэлхий дээр ирдэг бөгөөд эрдэмтэд эрт дээр үеэс эхлэн тухайн өдөр, цаг, минут, секунд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар судлаж эхэлжээ. Хамгийн анх энэ төрлийн судалгааг Пифагор хийсэн байна.  Гэхдээ зүгээр  л нэг тоо бидний амьдралд нөлөөлнө гэж үү?

Та хоёр тохирох хосууд мөн эсэхийг төрсөн он, сараар шинжих эртний арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тоон зурхайн ухаанд хүмүүсийн харилцаа, тухайн хүнд тохиолдож буй үйл явдлыг тогтоох тусгай томъёо байдаг аж. Харин хосуудын хувьд ирээдүйн харилцаагаа мэдэх нь маш чухал байдаг. Зарим тохиолдолд учрах ёстой хүмүүс учирдаг гэж ярьдаг ч энэ харилцаа нь өмнөх насны өш хонзон авах зорилготойгоор ч учирсан байж болно.  Энэ төрлийн харилцаа эхнээсээ дуусах хүртлээ маш хэцүү байдаг. Ихэнхдээ энэ харилцааг “хамтдаа байхад үнэхээр хэцүү байдаг ч түүнийг орхиж явж чадахгүй нь. Ямар нэг зүйл намайг хоргоогоод байна” гэх байдлаар илэрнэ.  Энэ ямар нэг зүйл л таны урд насны гэм нүглийн нэг байгаа болов уу.

Нөгөө талаас хайр сэтгэлийн нэгэн шалгуур бол хосууд тодорхой нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явдаг тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, бид нэг хүнтэй хамт байхдаа нөгөө хүнтэй хамт байснаасаа өөр болчихдог. Яагаад?

Бүх зүйл маш энгийн. Бид тодорхой нэг цаг хугацаанд төрсөн учир өөрийн гэсэн тоон өгөгдөлтэй.   Нөгөө хүн ч ялгаагүй.  Ингээд бид хос болох үед бидний энэ тоог нэмж, хасах, үржүүлж, хуваахад илүү хялбар болно.  Үүний үр дүнд нэг  тоо эерэг гардаг бол, нөгөө тоо сөрөг гарах нь ч бий. Тиймээс хүн бүрт тусгай бодолт хэрэгтэй болно.

Ийнхүү тоон судалгаа хийснээр та дараах мэдээллийг авах  боломжтой.  Үүнд:

  • Та хоёр төгс зохицох хосууд мөн үү?
  • Асуудлыг шийдвэрлэх
  • Харилцаанд тулгарах асуудал
  • Хосуудын зан ааш
  • Хосуудын мөрөөдөл, зорилго
  • Харилцаанд сөргөөр нөлөөлөх хүмүүс
  • Хамтрагчдын сэтгэл хөдлөл
  • Ахуйн хувьд тохирох эсэх
  • Сэтгэл зүрхний хувьд тохирох эсэх
  • Харилцааны тогтвортой хугацаа
  • Ахуйн болон сэтгэл зүйн харилцаанд асуудал гарах хугацаа
  • Та хоёр хувь заяагаараа учирсан эсэх
  • Та хоёр хэзээ нэгэн цагт салах эсэх
  • Харилцаагаа үргэлжлүүлэх боломж байгаа эсэх
  • Хүүхдийн тоо
  • Хосуудын харилцааны эрүүл байдал
  • Хосуудын харилцаан дахь эерэг болон сөрөг цаг үе

Та хоёр тохирох хосууд мөн үү?

За ингээд та хоёрын зохицлын талаар сонжоог бөглөж үзье. Үүний тулд хамтрагчийнхаа төрсөн он сар өдрийг мэдэх шаардлагатай.

Жишээлбэл: 30.08.1996 болон 09.10.1990

Төрсөн он сар өдрүүдээ тус бүрт нь нэмээрэй. Жишээ нь:

1. 30.08.1996-ын хувьд 3 + 0 + 0 + 8 + 1 + 9 + 9+ 6 = 36 гарах бөгөөд 1 оронтой тоо болтол нь хооронд нь нэмэх юм. 3 + 6 = 9.

09.10.1990-ийн хувьд дээрхийг давтах бөгөөд хариу нь 29 гарна. Мөн л нэг оронтой тоо болтол нь нэмэх ёстой. 2 + 9 = 11. 1 + 1 = 2.

2. Харин одоо хамгийн чухал тооцоолол нь юм.

Хоёр нэг оронтой тоогоо хооронд нэмнэ. 9 + 2 = 11. 11= 1 + 1 = 2.

Ингээд 2 гэсэн тооны тайлбарыг уншихад л хангалттай.

1-ийн тоо:

“1”-ийн тоо бол удирдагчийн тоо бөгөөд та бусдыг байлдан дагуулах чадвартай гэсэн үг. Хэрвээ та хоёр удаан хугацааны турш хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдарч байгаа бол та хоёрын харилцаа бусдад үлгэр дуурайлал болохуйц төгс байх болно. Гэхдээ та хоёр нэгэн чухал шийдвэрийг хамтдаа гаргах шаардлагатай тулгарна. Үүнээс гадна та хэрэггүй хүмүүсээс харилцаагаа таслах хэрэгтэй болно. Харин саяхан гэр бүл болсон хосуудын хувьд 1-ийн тоо нь тийм ч таатай тоо биш бөгөөд тэд багагүй шалгуурыг даван туулах хэрэгтэй болно. Жишээлбэл хамтрагчийнхаа хэрэгцээ шаардлагыг үл тоож, хоёулаа удирдагчийн байр суурь эзлэх гэж хичээнэ. Тиймээс “1” тоотой гэр бүлийн хувьд аль аль талынхаа хэрэгцээ шаардлагыг хүндэтгэж,  нэг нэгэндээ хааяа ч болов буулт хийх хэрэгтэй.

Та хоёр тохирох хосууд мөн үү?

2-ын тоо:

Хэрвээ та хоёрын төрсөн он сарын нийлбэр “2” гарсан бол та хоёрын харилцаа хүндрэлтэй байх болно. Та хоёр тогтмол муудалцаж, санал зөрөлдөнө. Хэдийгээр та хоёр нэгдсэн зорилготой боловч түүндээ хүрэхдээ өөр өөр алхмыг ашиглах учир тогтмол маргаантай амьдрах болов уу.  Үүнээс гадна “2”-ын тоо харилцан нэг нэгнээ хуурч, араар тавих магадлал өндөртэй. Харин хамтран бизнес эрхлэх, хамтран ажиллах тал дээр асуудалгүй байж чадна. Тэдний хамгийн гол асуудал нь харилцаанд өөрийгөө тэргүүн байр эзэлдэг гэдгийг хамтрагчдаа харуулах гэж хичээх явдал юм. Тиймээс энэ төрлийн харилцаанд хамгийн гол нь нэг нэгнийгээ зовоохгүй байж, түүний  итгэлийг алдахаас зайлсхийх хэрэгтэй.

3-ын тоо:

Энэ гэр бүлийн амьдрал бол тайван бус, тогтворгүй байх болно. Гэхдээ энэ тоо нь сөрөг гэхээсээ илүү эерэг зүйл ихтэй.  Та өөрийн хүссэнээр гэр бүлийн харилцаагаа бүтээх боломжтой. Хамгийн гол асуудал нь хосууд тийм ч дотно харилцаатай байж чадахгүй бөгөөд аль нэг нь араар тавих магадлалтай. Тиймээс нэг нэгэндээ маш их анхаарал хандуулж, халамжилж,  доромжилсон үг хэллэг хэлэхгүй, гомдоох алхам хийхгүй байх хэрэгтэй.

4-ийн тоо:

Та хоёрын хувьд  хамгийн чухал сэдэв нь хэрхэн их хэмжээний мөнгө олох, гэр бүлээ бат бөх хадгалах талаар байх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд та тэвчээр заах хэрэгтэй болно.  Магадгүй хүмүүс та хоёрыг уйтгартай, өөр хоорондоо тэс өөр сонирхолтой хосууд гэж харна. Гэсэн ч та хоёрын харилцаа илүү бат бөх байх болно. Энэ харилцааны хамгийн гол асуудал нь шаардлагатай үед нэг нэгнээсээ найзын дэмжлэгийг авч чадахгүй байх явдал юм. Тиймээс хамтрагчдаа анхаарал хандуулж, нэг нэгэндээ итгэх хэрэгтэй.

5-ын тоо:

Энэ төрлийн гэр бүлийн амьдрал хөгжилтэй, сонирхолтой, сонин содон зүйлээр баялаг байх болно.   Танай гэр бүл ямар ч хүмүүстэй сайхан харилцаатай байж чадна.  Гэхдээ ихэнх цагаа та хоёр хоёулахнаа өнгөрүүлж, гэрийн ажлаа хамтдаа хийнэ. Та хамтрагчийнхаа гаргасан амжилтыг хүндэтгэж, харин өөрийнхөө амжилтаар бахархах болно.  Тэдний гол асуудал нь   түргэн зан, сэтгэл зүйн тогтвортой бус байдал юм. Тиймээс энэ төрлийн хосууд өөрийн биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөлд анхаарал хандуулах хэрэгтэй.

6-ийн тоо:

Гэр бүлийн хосуудын хувьд хамгийн шилдэг тоо нь “6” бөгөөд нэгдмэл байдлыг илэрхийлдэг.  Та хоёр гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт тавьж, сонирхлоороо нэгдэнэ.   Та хоёрын хэн нь удирдагч болох нь энэ харилцаан дээр харагдах юм. Хамгийн гол асуудал нь өгөөмөр сэтгэлтэй холбоотой байх бөгөөд түүний өгч байгаа зүйлийн хариуг хангалттай сайн өгөх хэрэгтэй. Тэр гэр бүлдээ зориулж буй зүйлийнхээ хариуг яг тэр чигээр, тэр хэмжээгээрээ авахыг хүсдэг.

7-ийн тоо:

Та хоёр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар бие биедээ бүрэн итгэл хүлээлгэж амьдрах болно. Хамтдаа цагийг өнгөрүүлэх гэдэг та хоёрын хувьд хамгийн чухал зүйл бөгөөд хамтдаа чимээгүй байсан ч уйдахгүй.  Та хоёр аль хэдийн нэг нэгнээ ойлгодог болсон учир энэ чадварт суралцах шаардлагагүй.  Үүнээс гадна хамтдаа асуудлыг  шийдэж бүхий л нөхцөл байдалд бие биенээ дэмжих болно. Энэ төрлийн хосуудын гол асуудал нь найз нөхөд багатай, нийтэч бус байдал юм. Тиймээс танилын хүрээгээ тэлж, илүү нийгэмшээрэй.

8-ийн тоо:

Эдгээр хосууд санхүүгийн хувьд болон карьерын хувьд хамтдаа өсөж, томоохон зорилго төслүүдээ хамтдаа биелүүлэх болно. Танай гэр бүлийн ярианы сэдэв нь мөнгө байх боловч, орлого нэмэгдэхийн хэрээр та хоёрын харилцаа илүү сайжирна.  "8" тооны хосуудын хувьд хамгийн гол асуудал нь араар тавилт, сэтгэл зүйн асуудал, шунал, түрэмгий зан байх болно.  Тиймээс бүхий л амьдралынхаа туршид сэтгэл зүйдээ анхаарал хандуулах хэрэгтэй.

9-ийн тоо:

Хэдийгээр та хоёр тэс өөр мэт боловч энэ нь төгс хос болоход саад болохгүй. Та хоёр гэр бүлдээ цаг зав гаргахаас огтхон ч төвөгшөөхгүй бөгөөд цаг зав гаргасныхаа хариуг нэхэхгүй.  Нэг нэгнээ уучлах гэдэг та хоёрын хувьд хялбар зүйл юм. Тиймээс ч та хоёр нэг нэгэндээ удаан гомдож чадахгүй. Өөрийн гаргаж буй хүч хөдөлмөрийн хариуг та хамтрагчаасаа тогтмол авах учир үргэлж аз жаргалтай байж чадна. Энэ гэр бүлийн томоохон асуудал нь согтууруулах ундаа, араар тавилт байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()