Залуухан харагддаг одуудын жинхэнэ насыг нь илтгэдэг зүйлс

Холливудын одод залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг маш их хичээдэг бөгөөд тэд хувийн гоо сайханч, дасгалжуулагч, үсчин, зөв хооллолтын тусгай мэргэжилтэнтэй байдаг. Гэхдээ хичнээн арчилсан ч таны насыг илтгэх зүйл гэж байдаг билээ. Түүнийг хэнээс ч, яаж ч нуух боломжгүй нь харамсалтай. Ингээд алдартнуудын жинхэнэ насыг биеийнх нь аль хэсэг илтгэдэг талаар танилцуулж байна. Бүсгүйчүүд маань ч гэсэн дан ганц нүүрний арьсаа арчлаад биеийнхээ аль нэг чухал хэсгийг орхиж байгаа юм биш. Та энэхүү нийтлэлийг уншсанаар одуудын анхааралгүй орхисон алдааг давтахгүй байх боломжтой шүү.

Залуухан харагддаг одуудын жинхэнэ насыг нь илтгэдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сара Жессика Паркерс (Sarah Jessica Parker)

Насыг нь илтгэж буй зүйл: Гар

52 настай жүжигчин бүсгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн тоонд багтаж байгаагүй ч өөрийн өвөрмөц төрхийнхөө ачаар алдартай болсон юм. Тэрбээр үргэлж хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг байсаар ирсэн. Бусдаас ялгарах зүйл нь тэрбээр өөрийн насандаа тааруулж хувцасладаг бөгөөд мини банзал өмсөх нь утгагүй гэдгийг мэддэг. Тиймээс ч өмд, хэт богино биш банзал, урт даашинз өмсөхийг илүүд үздэг. Харамсалтай нь Сара-гийн гар түүний насыг илэрхийлдэг аж.

Сара Жессика Паркерс (Sarah Jessica Parker)

2 Мадонна (Madonna)

Насыг нь илтгэж буй зүйл: Гар

Сүүлийн жилүүдэд Мадонна хөгшрөлттэйгөө маш их тэмцэж байгаа билээ. Түүний төгс галбирыг хадгалахын тулд олон тооны дасгалжуулагчид хамтран ажиллаж, Мадонна-д тохирсон хоолны дэглэм, дасгалыг зохиож байдаг. Үүнээс гадна тэрбээр бараг л өөрийн ач мэт залуухан амрагтай учир түүнээсээ ялгарч болохгүй шүү дээ. Өөрийн төгс бие галбирыг хадгалж үлдэхийн тулд Мадонна олон цагийг спорт зааланд өнгөрүүлдэг. Гэвч 58 настай дуучин бүсгүйн насыг түүний гар илэрхий харуулдаг.

Мадонна  (Madonna)

3 Женнифор Энистон (Jennifer Aniston)

Насыг нь илтгэж буй зүйл: Өвдөг

Үзэсгэлэнтэй бүсгүй бүхий л амьдралынхаа туршид илүүдэл жинтэй тэмцэж байгаа. Хоолны дэглэм, мацаг барих, их хэмжээний бэлтгэл хийх зэрэг нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хүүхэд төрүүлж чадаагүй юм. Найзууд киноны Рэйчел-ийн дүрд тоглохын тулд найруулагчид түүнийг турах хэрэгтэй гэсэн бөгөөд Энистон бүтэн сарын турш нимбэгтэй ус ууж, дугуйн спортоор хичээллэж байсан гэнэ. Ингээд дүрээ авч, алдар нэрд хүрсэн ч эмэгтэй хүний аз жаргалыг мэдэрч чадаагүй юм. Энистон одоо 48  нас хүрсэн ч наснаасаа залуу харагддаг бөгөөд бариу, богино даашинз өмсөхөөсөө огтхон ч ичдэггүй. Гэхдээ түүний үрчлээтэй өвдөг л насыг нь илтгэх юм даа.

Женнифор Энистон (Jennifer Aniston)

4 Деми Мур (Demi Moore).

Насыг нь илтгэж буй зүйл: Өвдөг

Залуухан амраг Эштон Кутчер-таа хаягдсан тэрбээр өөрийн гоо үзэсгэлэндээ анхаарч, залуу насаа эргүүлэн авчрахын тулд 1 сая доллар зарцуулсан гэх яриа бий. Жүжигчин бүсгүй өөрийгөө цаг ямагт махлаг хэмээн үзэж байсан учир үргэлж хоолны дэглэм барьдаг байсан. Улмаар хэт тураалд оржээ. Ингээд түүний охид Румер, Талула, Скаут нар Деми-г энгийн хүмүүс шиг хоолны дэглэмтэй болохгүй бол түүнтэй харьцахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. 54 настай бүсгүй энгийн хооллох болсон ч гоо сайхны хагалгаанд ихээр орж, нүүр, хөх, хүзүүндээ их цаг зарцуулсан ч өвдгөө мартсан бололтой.

Деми Мур (Demi Moore).

5 Мелани Гриффит (Melanie Griffith)

Насыг нь илтгэж буй зүйл: Хүзүү

Хэрвээ Мелани өмнө нь гоо сайхны хагалгаанд орж байгаагүй бол одоо наснаасаа хамаагүй залуу харагдах боломжтой байсан болов уу. Тэрбээр өөрийн экс-нөхөр Антонио Бандерас-ыг залуу охид сонирхдог гэж үзэж байсан учир эцсийн арга хэмжээгээ авч эхэлжээ. Гоо сайхны хагалгаанд орсон Мелани зогсож чадахгүй байсан учир олон дахин хагалгаа хийлгэж хөгшрөх үйл явцаа бүр түргэсгэсэн байж болзошгүй юм. 59 настай бүсгүйн хүзүү  яг л баян хуур хөгжим шиг харагддаг.

 

Мелани Гриффит (Melanie Griffith)

6 Эль Макферсон (Elle Macpherson)

Насыг нь илтгэж буй зүйл: Өвдөг

Супер модель бүсгүйн бие галбир одоо ч сайхан хэвээр. Тэрбээр өөрийн дутагдлыг урт даашинзын дор нуудаг билээ. Заримдаа тэсэлгүй богино банзал, даашинз өмсдөг ч энэ нь түүний  гоо үзэсгэлэнг гутаах нь бий. 54 настай Австрали модель бүсгүйн өвдөг олны анхааралд их өртдөг байна.

Эль Макферсон  (Elle Macpherson)

7 Моника Беллуччи (Monica Bellucci)

Насыг нь илэрхийлж буй зүйл: Хүзүү

Итали үзэсгэлэнтэй бүсгүйг хэд хэдэн удаа өөртөө хэт итгэлтэй хэмээн буруутгаж байсан.Тэрбээр надад ямар ч гоо сайхны арчилгаа хэрэггүй гэж хэлдэг. Гэхдээ залуу нас дуусдаг учир Моника-гийн насыг түүний хүзүү илэрхийлж байдаг.

Моника Беллуччи (Monica Bellucci)

8 София Вергара (Sofía Vergara)

Насыг нь илтгэж буй зүйл: Суга

46 настай тачаангуй жүжигчин бүсгүйг хүмүүс 30 настай гэж боддог. София өөрийн гоо сайхныг хадгалахын тулд нүүрээ маш ихээр арчилдаг хэдий ч сугаа мартсан бололтой. 

София Вергара (Sofía Vergara)

9 Дениз Ричардс (Denise Richards)

Насыг нь илтгэж буй зүйл: Суга

Чарли Шин-ы экс эхнэр тэрбээр төгс галбираараа алдартай. Зөв хоолны дэглэм барьж, идэж буй хоолныхоо илчлэгийг тоолох нь эмэгтэйчүүдийн хувьд том асуудал байдаг. 46 настай бүсгүйн насыг түүний суга илэрхийлдэг. 

Дениз  Ричардс (Denise Richards)

10 Виктория Бекхэм (Victoria Beckham)

Насыг нь илэрхийлж буй зүйл: Суга

Тэрбээр хэт туранхай бөгөөд саяхан өөрийн үрчлээтэй хөл, өвдөгнөөс болж олны шүүмжлэлийг хүртсэн. Ингээд богино банзал, даашинзаа урт, дундаж урттайгаар солих болжээ. Түүний өвдөгнөөс гадна суганы арьс насыг нь илэрхийлдэг.

Виктория Бекхэм (Victoria Beckham)

11 Пиппа Миддлтон

Насыг илтгэж буй зүйл: Нүдний доорх хөхрөлт

Хэдийгээр тэрбээр дөнгөж 33 настай ч энэхүү жагсаалтанд багтжээ. Пиппа чухал арга хэмжээнд үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг ч энгийн үед түүний нүдний доорх хөхрөлт илт анзаарагддаг гэнэ.

Пиппа Миддлтон

12 Эми Адамс (Amy Adams)

Насыг нь илтгэдэг зүйл: Нүүрний хэлбэр

Энэ асуудал нь бараг л бүх эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд энэ нь массаж хийхгүй, гоо сайханд ордоггүйтэй холбоотой аж. Олон хүмүүс нүүрэндээ алтан утас гүйлгэж, арьсаа чадах чинээгээрээ арчилдаг ч Эми төрөлхийн гоо сайхныг илүүд үздэг учир элдэв янзын гоо сайхны эмчилгээнээс татгалздаг байна.

Эми Адамс (Amy Adams)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()