Гаднынхныг ихээр гайхшруулдаг Японы уламжлалууд

Япон улс орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэзээ ч бусад улс гүрнүүдээс хоцрогддоггүй хэрнээ өв уламжлалаа ч хадгалсаар байдаг билээ. Зарим тохиолдолд Япон хүмүүс бүр тэс өөр гаригаас ирсэн мэт санагддаг нь тэдний өдөр тутмын байдал хатуу ёс жаягтай байдгаас болдог биз. Ингээд бүгдээрээ Япончуудын амьдралын сонирхолтой хэв маягтай танилцацгаая.

Гаднынхныг ихээр гайхшруулдаг Японы уламжлалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Японд ургуулсан жимс асар өндөр үнэтэй байдаг учраас тансаг бэлэгт тооцогддог

Японд ургуулсан жимс асар өндөр үнэтэй байдаг учраас тансаг бэлэгт тооцогддог

2 Японы улс төрчид нэр хүндээ маш дээгүүрт тавьдаг. Тиймээс тэд хэлсэн амлалтандаа хүрч чадаагүй бол шууд хүсэлтээрээ огцрох нь энгийн үзэгдэл юм

Японы улс төрчид нэр хүндээ маш дээгүүрт тавьдаг. Тиймээс тэд хэлсэн амлалтандаа хүрч чадаагүй бол шууд хүсэлтээрээ огцрох нь энгийн үзэгдэл юм

3 Японд Покемонтой хурим их болдог

Япончууд хачин жигтэй гэсэн бүхнийг мэддэг, туршдаг гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч алдартай видео тогоом, анимэ, хүүхдийн киноны сэдвээр хуримаа зохион байгуулдаг үзэгдэл нэлээд түгээмэл гэнэ. Саяхнаас Покемон анимэгийналдартай Пикачу-гийн дүрийг оролцуулсан өвөрмөц хуримын ажиллагааг зохион байгуулах болсноор энэ төрлийн хурим хийх хэв маяг нэлээд газар аваад байгаа аж. 

Японд Покемонтой хурим их болдог

4 Япончууд дельфины махыг амтархан иддэг

Япончууд дельфины махыг амтархан иддэг

5 Япон бол дэлхий дээрх сүүлчийн "эзэнт гүрэн" нэрээ авч үлдсэн орон юм

Япон бол дэлхий дээрх сүүлчийн "эзэнт гүрэн" нэрээ авч үлдсэн орон юм

6 Японт ядаргаанаас болж амиа алдах тохиолдол түгээмэл юм

Жилд дунджаар 10 мянган иргэн ажлын ачааллаа дааж чадалгүй амьсгал хураадаг. Тиймээс тэд хаана ч хамаагүй дуг хийж амрах чадвар суухаас өөр аргагүй болдог гэнэ. 

Японт ядаргаанаас болж амиа алдах тохиолдол түгээмэл юм

7 Зөвхөн эмэгтэйчүүд суудаг галт тэрэг

Ид ачаалалтай үед хүмүүст галт тэргэнд шахцалдах нь түгээмэл үзэгдэл юм. Харамсалтай нь энэ үеэр зарим гаж донтой эрчүүд бүсгүйчүүдийн биед наалдаж биеийг илж таалах нь маш түгээмэл болсон аж. Тийм учраас зөвхөн эмэгтэйчүүд суудаг галт тэрэг гаргаж өгчээ. 

Зөвхөн эмэгтэйчүүд суудаг галт тэрэг

8 "Тонох" гэдэг ойлголт байхгүй

Япон улс нь газар хөдлөлтөд хамгийн өртөмхий орон билээ. Сонирхолтой нь гамшгийн үеийн хүнд хэцүү байдлыг ашиглан дээрэм тонуул хийх гэсэн ойлголт огт байдаггүй гэнэ. Тэр бүү хэл, Япон хэлний толь бичигт "тонуул хийх" гэсэн үг байдаг эсэх нь тодорхойгүй. "Google"-ээс Японд гарсан тонуул гэж хайхад зөвхөн Японд хулгай байдаггүй талаарх гадны хүмүүс, гадны хэвлэлүүдийн мэдээ л олддог гэнэ. Хулгай хийх нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзэхээс гадна Япончууд үүний эсрэг маш чанга хатуу хуулийн заалттай байдаг ажээ. 

"Тонох" гэдэг ойлголт байхгүй

9 Галт тэрэгний буудал болон онгоцны буудал дээр л тамхи татах хориотой

Тиймээс япончууд бараг л хүссэн газартаа утаа баагиулдаг нь гадны хүмүүст хэцүү санагддаг. 

Галт тэрэгний буудал болон онгоцны буудал дээр л тамхи татах хориотой

10 Гадаадын иргэд бага хөлс авдаг

Ихэнх гадаадын иргэд ажлын хөлсний доод хэмжээ авдаг. Энэ нь дундаж япон хүний авдаг цалингийн тал гэсэн үг юм. Тиймээс нарийн мэргэжлээр биш л бол энд ирж ажил хийх хэцүү. 

Гадаадын иргэд бага хөлс авдаг

11 Нийт иргэдийн 7 хувь нь гэрээсээ огт гардаггүй

Японы хүн амын 7 хувь нь хикикомори гэсэн ангилалд харьяалагддаг. Тэд бол өөрсдийгөө нийгмээс бүрэн тусгаарлахаар шийдсэн хүмүүс юм. Хикикоморичууд ажил хийлгүй бусад гэр бүлийнхээ гишүүдээр тэжээлгэн амьдардаг учраас гэрээсээ бараг гардаггүй.

Нийт иргэдийн 7 хувь нь гэрээсээ огт гардаггүй

12 Япончуудын хамгийн дуртай сэдэв нь хоол юм

Хэзээ хаана гэдэг нь хамаагүй тэд хоолны тухай байнга ярина.

Япончуудын хамгийн дуртай сэдэв нь хоол юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()