Эрүүл мэндэд хортой ажил мэргэжлүүд

Ороо бусгаа өнөөгийн нийгэмд хүмүүс аль чадах, гартаа тааралдсан, олдсон ажил мэргэжлийг гололгүй хийж, өнөө маргаашаа залгуулж байгаа нь нууц биш. Тиймдээ ч тэдний эрүүл мэнд, амь нас хэрхэн хохирч буйг бид тэр бүр мэддэггүй. Харахад л энгийн аюулгүй мэт харагдах эдгээр ажил мэргэжлүүд, та бидний санаанд ч оромгүй ихээр эрүүл мэндийг гэмтээж байдаг байна.

Эрүүл мэндэд хортой ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

12 Бүтээгдэхүүний үнэлгээг тодорхойлогч

Энэ хүмүүс дэлгүүр, томоохон худалдааны төвүүд, бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад нийлүүлдэг бүхий л салбарт зайлшгүй шаардлагатай. Тэд маш их стресстэй ажилладаг учир, амархан өвчлөх, сэтгэл санаагаар унах цаашлаад нас богиносох хүртэл хортой байдаг ажээ. Хүмүүс уурлаж бухимдах нь биеийнх нь хэдэн мянган эсийг үхүүлж байдаг, тэр нь биед нь ямар хортойг төдийлөн мэддэггүй шүү дээ.

Бүтээгдэхүүний үнэлгээг тодорхойлогч

11 Зээлийн ажилтан

Банк болон аливаа санхүүгийн байгуулагын зээл хариуцсан ажилтан нь шаардлагатай бичиг баримтыг  боловсруулах, хэрэглэгчдээ бүртгэх, мэдээллээ нямбай, эмх цэгцтэй байлгах гэх мэт ажлыг гүйцэтгэдэг. Тэд мөн л удаан хугацаагаар бичиг цаасны ажилд нухлагдан, стресстэж, компьютерийн ард удаан сууснаас үүдэн хараа муудах, биеийн эсэргүүцэх чадвар буурч амархан өвчлөх гэх мэт эрсдэлтэй. Тиймээс тэд аль болох хөдөлгөөнтэй байж, ажлынхаа дундуур агаар салхинд гарч байх шаардлагатай.

Зээлийн ажилтан

10 Таксиний жолооч

Хэн хүнгүй л амьдралаа залгуулахын тулд таксины жолооч хийж, өнөө маргаашаа залгуулдаг болжээ. Учир нь таксинд явахад тухайн хүнээс дээд боловсрол шаардахгүй, зүгээр л жолооны курс төгссөн, машин барьж байсан туршлагатай байхад л өөрийгөө тэжээхэд хангалттай хүрэлцэнэ. Харин гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд тийм ч хүрэлцээтэй биш. Гэхдээ л элдэв шаардлага шалгууртай өндөртэй байгууллагад хүний хүслээр ажилсанаас өөрийн хүслээр ажиллах нь амар ч юм шиг. Таксины жолоочид ч мөн бидний санаснаас их эрсдэлтэй байдаг. Учир нь замын түгжрэл, таарах таарахгүй хүмүүстэй бухимдаж, эд эсээ үхүүлэх, нойргүйдэл, цаашлаад суудлын өвчин тусах аюултай. 

Таксиний жолооч

9 Цацраг эмчилгээний мэргэжилтэн

Хавдрыг оношилж илрүүлэх, түүнчлэн цацраг эмчилгээ, рентген туяагаар өвчтний биеийг харах гэх мэт ажлууд нь тухайн мэргэжилтний биед асар хортой байдаг ажээ. Учир нь тэрхүү соронзон туяа нь биеийн эрхтэн системийг доголдолд оруулж улмаар хамгаалах хэрэгсэлгүйгээр удаан ажиллах нь тухайн хүнийг тархины ноцтой өвчлөлд ч хүргэх аюултай гэнэ. Түүгээр ч зогсохгүй эрчүүдийн бэлгийн чадварт нөлөөлж, сулралд оруулдаг байна.

Цацраг эмчилгээний мэргэжилтэн

8 Механикч

Тэд үргэлж л маш хэцүү хүнд газарт ажилладаг. Ариун цэвэр, аюулгүй ажиллагааны хувьд гээд тоочоод байвал дуусашгүй. Үргэлж л хүнд хүчир ажил хийдэг болохоор бөөр, нурууны өвчлөл гээд өвдөхгүй газар гэж үгүй. Түүнчлэн тэдгээр хүмүүс гэрийн хоол гэдгийг бараг л мартсан гэхэд болно. Хань ижил үр хүүхэдтэй хүмүүс нь гэртээ хариад ханийнхаа халуун хоол, үр хүүхдүүдийнхээ инээд хөөрөөр цэнэглэгддэг бол, ганц бие хүмүүс гэртээ хариад болсон болоогүй түргэн хоол, бэлэн гоймон идсээр ходоодоо өвтгөдөг. Хамаг л хэцүү, ярвигтай бүхнийг тулж хийдэг учраас тэд нягт нямбай хүмүүс байдаг юм. Тиймээс аль болох сайн амарч, эрүүл хооллон, дасгал хөдөлгөөн сайн хийвэл зохино.

Механикч

7 Програм зохиогч

Үргэлж л компьютерийн ард хүнд хүнд хэцүү код, програмчлал дээр ажилладаг. Компьютерийн ард суугаа ажил хийдэг учраас суудлын өвчин тусах өндөр магадлалтай. Түүнчлэн хараа муудах, толгой өвдөх зэргүүд энүүхэнд... Тиймээс хэрвээ та ийм төрлийн ажил хийдэг бол хараагаа хамгаалах, хөдөлгөөнтэй байж суудлын өвчнөөс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй.

Програм зохиогч

6 Санхүүгийн ажилтан

Толгой эргэм данс тооцоо, санхүү, мөнгө төгрөгтэй харилцдаг тул хүнд ажлуудын нэг юм. Тиймээс ч хэрвээ тухайн хүн тооцоо гаргахдаа алдвал, дутсан мөнгөө өөрөөсөө төлөх, өрөнд орох магадлалтай. Мэдээж л суугаа ажил учраас нуруунд суулт өгөх, компьютерийн өмнө удаан суудаг тул хараа муудах гэх мэт эрүүл мэндэд онцгой хор хөнөөлтэй юм.

Санхүүгийн ажилтан

5 Хөдөө аж ахуйн ажилчид

Хамгийн эрүүл ажил мэт санагдавч, өглөө үүрээс шөнө хүртэл чөлөө завгүй, нуруугаа чилээн байж ажилладаг хүнд ажлуудын нэг юм. Ядаж л малын ялгадас цэвэрлэх, тэдний хоол тэжээлийг бэлдэх, тариалангаа хураах гэх мэт тэдний ажил хэзээ ч үл дуусах мэт. Хөдөөний эгэл нэгэн айлын өдөр хэрхэн өнгөрдөг билээ. Тэд өглөө үүрээр сэрж, малаа сааж, сүүгээ хөөрүүлэн, өрөмөө авч, таргаа бүрэн малаа бэлчээн, гэр орны ундарсан их ажлыг хийсээр шөнө болгодог. Хамгийн нэргүй мөртлөө хүнд хэцүү ажлуудын нэг юм.

Хөдөө аж ахуйн ажилчид

4 Гагнуурчин

Барилгын, засварын гээд л газруудад ажилладаг хамгийн хортой ажлуудын нэг бол гагнуурчид юм. Тэд үргэлж л халуунд хайрагдаж, гал оч үсэрсэн хүнд нөхцөлд ажилладаг. Аюулгүй ажиллагааг хамгаалж ажиллахгүй бол хараагүй болох өндөр эрсдэлтэй. Тиймээс аль болох аюулгүй ажиллагааг дээд зэргээр сахин хамгаалж, өөрийгөө болоод өрөөл бусдыг аюулаас хамгаалах нь чухал.

Гагнуурчин

3 Агуулахын ажилчин

Үйлдвэрийн овор ихтэй хүнд ачаа таваар, бараануудыг зөөвөрлөх хүнд ажлыг хийдэг. Манай улсад маш олон бага насны хүүхдүүд хүнд ачаа барааг зөөж, тэрэг түрж амьдардаг. Энэ нь эргээд тэдний биед нөхөж баршгүй их хохирлыг авчирч байдаг юм. Наанадаж л нуруу сууж, өсөлт зогсоно, цаашлаад энэ нь эргээд гадаад үзэмжинд нөлөөлж байдаг. Өсөлт зогсохоос цаашлаад элэг, бие эрхтэнд ачаалал ирж, дотор эрхтнийг муутгадаг.

Агуулахын ажилчин

2 Гэрийн үйлчлэгч

Нэргүй мөртлөө хамгийн хүнд хүчир ажлын нэг юм. Учир нь албаны ажил тодорхой цагт эхэлж, дуусдаг, амралттай, цалин ч боломжийн... Харин гэрийн үйлчлэгчдийн ажил хэзээд дуусахгүй, ундарсаар байдаг. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн өөртөө сэтгэлээр унаж, дарамттай байх нь ойлгомжтой. Гэрийн эзэгтэйн санаанд нийцтэл  ажиллахын тулд чөлөө завгүй, амралтгүй ажилладаг гэхэд болно.

Гэрийн үйлчлэгч

1 Хог ачигч

Үргэлж бохир орчинд ажилладаг учраас мөн л хүнд, хортой ажилд тооцогддог. Тиймдээ ийм төрлийн ажлыг удаан хийснээр бохир  хувцсаар дамжин тухайн хүний үс хумс, арьс ихээр гэмтдэг. Мөн хог хаягдлаас ялгарч буй хурц үнэрээс үүдэж хүний бэлгийн дур хүсэл унтарч, улмаар эрхтэн системийг ноцтой гэмтээдэг ажээ.

Хог ачигч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()