Оросын хамгийн алдартай хакерын амьдрал

Та хакер гэхээр л үзэн ядаж эсвэл бахархах сэтгэл төрдөг үү? Тэгвэл бид та бүхэндээ бидний хойд хөршийн хамгийн алдартай хакер Крис Касперскигийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. Доорх мэдээ таны хакеруудын тухай бодлыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн таалан соёрхоно уу.

Оросын хамгийн алдартай хакерын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Крис Касперски бол Оросын хамгийн алдартай хакер юм. Түүнийг муугаар бодох хэрэггүй дээ. Тэр том том компаниудад урилгаар ажиллан, тэдний сүлжээ мэдээллийн хамгаалалтын албыг хариуцдаг. 1990-д оны үеэр айл болгоны компьютерт одоогийнхтой харьцуулахад сонирхол татахуйц зүйл бага байхад түүний зохиосон тоглоомууд ид эрчээ авч байлаа. Тэр n2k, elraton, souriz, tikus, muss, KPNC зэрэг вирусуудыг зохиохоос гадна, "Хакер", "Тусгай хакер" зэрэг 20 гаруй хакерын тухай ном бичсэн байдаг нь дэлхий даяар алдартай болжээ.
 
Түүний жинхэнэ нэрийг Крис Николай Владимирович Лихачёв гэдэг. Харин тэр өөртөө Крис Касперски хэмээх нэрийг өгчээ. Хүмүүс түүнийг “Kaspersky Lab”-ийн үүсгэн байгуулагч Евгенин Касперскийтэй андуурах явдал их гардаг тул ийн нэрлэсэн байна. Мөн кибер ертөнц дэх түүний нууц нэр нь “Myschh” ажээ. Энэхүү нэр нь Фрэнк Хербертийн “Манхан” романд гардаг дүр юм. 


 
Тэр цус харвалтаас үүдсэн хэд хэдэн эмгэгтэй. Түүний тархины үйл ажиллагаа доголдолтой бөгөөд заримдаа төрсөн өдрөө ч санахаа байчихдаг гэнэ. Крис дунд сургуульд байхдаа анхны компьютерын тоглоом болох "Toe&sign"-аа зохион бүтээж байжээ. Үүнийгээ дуу хураагч болон өнгөт зурагттай холбогддог "Privets 8D" хэмээх компьютер дээр зохиож байсан бөгөөд энэ нь загас барьдаг тоглоом юм байна.


 
Тэр дунд сургуульд байхдаа маш сайн сурлагатай байсан хэдий ч, мөнгөн медальтай төгсчээ. Алтан медалийг нь харин нэгэн сурагч хахуулиар авчихсан гэнэ. Дунд сургуулиа төгсөөд “Таганрогийн Радио Инженерийн Их Сургууль”-д урилгаар орсон ч, сургалт нь хангалтгүй санагдан сургуулиа эхний жилээсээ хаясан байна. Удалгүй ээжийнхээ ятгалгаар дахин орсон ч, мөн л төгсөж чадалгүй орхижээ.


 
Их сургуульд байхдаа Шурик хэмээх найзтайгаа системийн удирдлагын сүлжээ байгуулж байсан ч, Шурик мөнгийг нь авч ор сураггүй алга болсон байна. Ингээд тэр тосгон руугаа буцсан гэдэг. Москвагийн нислэгийн онгоцонд Крис, Евгенин Касперскийтэй таарч байжээ. Энэ бол ганц л тохиолдох түүхэн уулзалт байсан юм. Крис Евгениний лаброторид ирж, ажлын санал тавьж байсан ч, тэд хэзээ ч хамтран ажиллаагүй юм.
 
“Намайг тэдний компанид очсоны дараахан тэнд 3 долоо хоногийн турш зүгээр л зугаагаа гаргах гэж ажиллуулсан, харин дараа нь шууд халсан гэсэн цуурхал тараасан байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм” гэжээ.  


 
Тэр өмнө нь барууны компаниудад гэрээгээр ажиллаж, дэлхийн улс орнуудаар аялан, Өмнөд Африкт хүртэл түр хугацаагаар амьдарч байжээ. 2008 оноoс Америкийн “McAfee” компанид тогтмол ажиллаж, Америкд амьдарч эхэлсэн байна. Тэр маш туранхай, гадаад төрхөнд чухал ач холбогдол өгдөггүй бөгөөд өмнөд нутгийн аялагатай англи хэлээр ярьдаг, ихэнхдээ “бүлх залгисан юм шиг” чимээгүй нэгэн ажээ.


 
2012 онд Крис нэгэн сэтгүүлд өөрийн ажил амьдралын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлага гарсан сэтгүүл холбооны мөрдөх товчооны ажилтнуудын ширээн дээр хэрхэн тавигдсан тухай тэр мэдэхгүй ч, тэдний анхаарлыг ихэд татсан байна.
 
Компьютерээс гадна тэр сүүлийн үед галт зэвсэг ихээр цуглуулах болсон байна. Америкийн галт зэвсэг үйлдвэрлэдэг “LWRC International” компаний ердөө 300 ширхэг үйлдвэрлэсэн буугаар цуглуулгаа шинэчилсэн ажээ.


Хакер гэж хэнийг хэлэх вэ?
Хүмүүс хакер гэхээр л нэг их эрдэм чадалтай компьютертэй холбоотой бүхний чаддаг хүн, эсвэл вирус зохиож компьютер эвддэг хүн гэсэн ойлголт авсан явдал их байдаг. Тэгвэл хакер гэдэг нь эдгээрийн алийг нь ч хэлэхгүй. Хакер гэдэг хүн вирус зохиох ч үгүй зохиох ч шаардлага байхгүй. Хакер хүнд бүх төрлийн мэдлэг байхгүй. Гол нь хакер гэдэг хүн нь компьютерийн програмчлал цаашлаад сүлжээний технологийн тал дээрээ л голчлон хөгжсөн хулгайч бас мэргэжилтэн хүн байдаг. Хакер нь ердөөсөө вирус хийдэггүй харин Троян хийдэг. Троян гэхээр таны санаанд Троё хотын модон морь санаанд орж байгаа биз. Тиймээ яг тийм үүрэгтэй бичил программ бичдэг хүмүүсийг хэлдэг байна.


 
Түүнийг сүлжээ и-мэйл зэргээр гарамгай дамжуулан дурын хэрэглэгчийн бүхий л мэдээг хулгайлж авах чадалтай байдаг. Харин яагаад мэргэжилтэн гэсэн бэ гэхлээр энэ маягаар үнэхээр сайн хулгай хийдэг хакеруудыг том том компани, корпорациуд ажилд аван өөрсдийн сүлжээ, мэдээллийн хамгаалалт хийлгэдэг. Тэр ч утгаараа үнэхээр сайн сүлжээний хамгаалагчид өмнө нь хакер байсан нь цөөнгүй. Харин таны компьютерт орж ирээд байдаг вирусууд бол ерөнхийдөө л зугаа юм. Вирусээр танд хор хөнөөл учруулна гэж бараг л байдаггүй зүйл харин таньд биш компьютерийн чинь программ хангамж гэх мэт энгийн өнгөц зүйлүүдийг л гэмтээдэг. Тэгээд ч өмнө дурдсанаар таны дата –г устгасан байлаа ч эргээгээд сэргээчихэж болно гэх мэт. Иймэрхүү төрлийн вирус хийдэг хүмүүс нь энгийн зугаацах гэсэн програмистууд байдагаас бус хакер огт биш юм.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()