Хачирхалтай аргаар байгаль орчныг "хайрладаг" япон эр

Байгаль дэлхийд хүн төрөлхтний анхаарал, халамж маш их хэрэгтэй байгаа бөгөөд хэн ч байсан өөрийн тусламжийн гарыг сунгах боломжтой. Жишээлбэл: Японы иргэн Изава Масана 45 жилийн турш улс орныхоо хууль журмыг зөрчин гадаа бие засаж байгаа гэнэ. Тэрээр өөрийн энэхүү байдлыг зөв гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ төрөөс түүнийг цэвэр агаарт бие засахыг нь хоригловол тэмцэхэд бэлэн байгаа аж.

Хачирхалтай аргаар байгаль орчныг "хайрладаг" япон эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Изава Масанагийн хувьд байгаль орчны эрүүл бохирдолгүй байдал нь өөрийнх нь тав тух, аюулгүй байдлаас нэн чухал гэнэ. Тэрээр Ибаракигийн ойролцоо гадаа бие засдаг бөгөөд ингэснээрээ байгалаас авсан зүйлээ буцааж өгч байгаа гэжээ.

Изава зөвхөн гадаа бие засаад зогсохгүй хэсэг хугацааны дараа бие зассан газар руугаа камертай ирдэг байна. Тэрээр түүний өтгөн хөгц, мөөгөнцөр болон өтөөр бүрхэгдсэн байгаа эсэхийг шалгадаг аж. Энэ нь байгаль дэлхий түүний өгсөн зүйлийг талархалтайгаар хүлээж авсан болохыг илэрхийлдэг гэж тэр үзжээ.

Изавагийн гарт мөөг байна

Эко-философичийн компьютер дээр эдгээр зургууд тусгайлан хадгалагдсан байдаг бөгөөд тэрээр сэтгүүлчдэд бахархалтайгаар харуулдаг. Үүнээс гадна тэрээр сүүлийн 45 жилийн дотор 14 удаа л бие засах газар орсон хэмээн бахархалтайгаар ярьжээ.  

Энэхүү төслийг Изава 1974 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайн үед залуу судлаачийн амьдардаг дүүрэгт станцын хог хаягдал, ялгадасыг шийдвэрлэх экологийн арга хэмжээ хэрэгжиж байжээ. Энэ арга хэмжээ нь орчин тойрныг маш ихээр бохирдуулж байсан гэнэ.

Энэ үетэй зэрэгцэж Изава “Байгалийн дагуул: мөөг” хэмээх номыг уншиж дуусгасан бөгөөд уг номон дээр биологийн ялгадсыг цэвэрлэх цор ганц арга нь хөгцрүүлэх хэмээн бичсэн байжээ. Бичил хэмжээтэй мөөг буюу хөгц нь удаан үйлчилгээтэй ч бүхий л ялгадас, цогцсыг хүртэл юу ч үгүй байгальд шингээдэг гэнэ.

Сэтгүүлчдэд танилцуулсан Изавагийн зургууд.

24 настай залуугийн амьдарч буй дүүрэг нь экологийн томоохон асуудалтай байсан учир Изава байгалийн “найз” болохоор шийдсэн байна. Үүнээс хойш Масана хаягдал, ялгадас боловсруулах станцтай огт холбоогүй болсон аж.

Түүний тооцоолсноор 45 жилийн турш Изава 15 мянган удаа гадаа бие зассан гэнэ. Харин метро, онгоц, худалдааны төвүүдэд явж байхад бие засах шаардлага гарвал тэрээр өөрийн баримталдаг зарчмыг зөрчихөөс өөр аргагүй болдог гэжээ.

Изава Масана бол байгалийн нөхөр төдийгүй, эрдэмтэн юм. Тэрээр өөрийн энэхүү байгаль орчныг хамгаалах хачирхалтай арга барилынхаа талаар дэлгэрэнгүй бичиж байгаа. Үүнээс гадна тэр өөрийгөө “амьд бордоо” хэмээн нэрлэдэг байна.

2017 онд сэтгүүлчдийн нэг нь түүнээс хүн бүр Японы гудамжинд бие засвал яах вэ гэж асуухад тэрээр:

Надаас хүмүүс энэ асуултыг тогтмол асуудаг. Хэрвээ тогтмол нэг газартаа жилд нэг удаа, өдөрт нэг удаа бие засах юм бол нэг хүнд 100 кв.м талбай хэрэг болно. Бүх Япончуудын хувьд 1200000 га хэрэг болж байгаа. Харин Японы ой мод нь 25 сая га газар хүрч байгаа учир энэ нь 20 дахин том байгаа юм. Ой мод уулыг хассан ч гадаа бие  засах газар хангалттай.

Энэ байдлаар бие засах нь эрүүл мэндэд заримдаа сөрөг үр дагаварыг авчирдаг байна. Жишээлбэл: Төрөл бүрийн шавж хорхой миний биед наалдаж байсан юм. Үүнээс гадна сармагчин над руу чулуу шидэж, бодон, хүрэн баавгай дайрч байсан билээ.  

Зэрлэг байгалд хэрхэн хувийн ариун цэврээ сахих талаар тэр маш сайн мэднэ.

Мөн хажуугаар нь өнгөрч буй ард иргэд ч өөрийн уур бухимдлыг илэрхийлдэг хэдий ч энэ нь Изавад огтхон ч хамаагүй байдаг аж.

Бие засаж байхдаа хэн нэгэнтэй таарсан хүн болон түүнийг харсан хүнд хоёуланд нь ичгэвтэр байдаг. Хэрвээ хэн нэгэн ойртож байгааг харвал би бүр дөхөхөөс нь өмнө “Өдрийн мэнд хүргэе” гэж хэлдэг бөгөөд энэ тохиолдолд тэд над руу дөхөж очихгүйгээр тойрч явдаг юм. Энэ бол сэтгэл зүйн дайн учир зоригтой, тэвчээртэй, үнэний тал дээр бат зогсож буй хүн л ялалт байгуулна.

Изава хууль сахиулахын байгууллагын ажилчидтай ч ихээхэн асуудалтай тулгарч байсан. Түүнийг хэд хэдэн удаа эргүүлүүд баривчилж байсан ч тэрээр өөрийн хэрэгжүүлж буй арга барилыг сайн тайлбарлаж чадсанаар бага хэмжээний торгуулыг ёс төдий төлж байжээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт тэрээр хууль журмын хувьд томоохон асуудалтай тулгарна гэдгээ мэдэж байгаа аж. Гэвч Изава шүүх хурал дээр, шоронд хаана ч байсан өөрийн зөв гэдгийг батлаж чадна гэжээ.

Хуулиар олон нийт ихээр цуглардаг газар хүндрэх, шээх, шүлсээ хаях зэргийг хориглодог. Хэрвээ намайг баривчлах юм бол би “ялгадасны дайн” хийх бөгөөд ариун цэврийн өрөөг огт ашиглахгүйгээр бүгдийг өөртөө хуримтлуулах болно. Би чадахаараа ялгадасаа тэвчинэ.  

Энэ жил Изава 70 настай бөгөөд эрч хүчээр дүүрэн байгаа гэнэ. Амьдрал түүнд маш олон шалгуурыг авчирсан ч тэрээр бүхнийг даван туулж чадсан юм. 2013 онд нөхрийнхөө үзэл бодлыг дэмжиж чадахгүйгээр түүний эхнэр нь Изавагаас салсан байна. Изава ганц бие амьдралаас сэтгэл ханамжийг мэдэрч, чөлөөт цагаа өөрийн дуртай зүйлд зориулах болжээ.

Изавагийн хамгийн дуртай зүйлсийн нэг нь гэрэл зураг байсан бөгөөд тэрээр амралтын өдрүүдэд камераа авч танил фермерийнхээ гэрт очдог байна. Тэрээр адууны хомоол дээр ургасан мөөгний зургийг дардаг бөгөөд амжилттай зураг дарсан тохиолдолд маш ихээр баярладаг аж. Үүнээс гадна өөрийн дарсан гэрэл зургийг тэр бусадтай хуваалцаж, цахим хуудасны хүртэл нийтэлдэг байна.

Харин Изаватай адилхан гэрэл зураг сонирхогч Накамуру Япон даяар аялаж, онцгой өвөрмөц архитектур, дизайнтай ариун цэврийн өрөөний зургийг дардаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()