Цуврал алуурчны үхлээс болж цахилгаан сандал ашиглан цаазаар авах явдлыг зогсоосон нь...

АНУ-д олон жилийн турш гаж донтон, алуурчныг цаазаар авах ялыг гүйцэтгэхийн тулд цахилгаан сандал ашигладаг байв. Гэвч 90-ээд онд тус улсын эрх баригчид энэхүү цаазаар авах аргыг зөв эсэх талаар нухацтай бодож эхэлжээ. Америкийн алдарт цуврал алуурчин Жон Жубертын түүх уг хэлэлцүүлгийг эхлүүлэх гол шалтгаан болж байсан юм. Жубертыг цахилгаан сандалд суулгах үед болж өнгөрсөн зүйл цаашдаа уг цаазаар авах аргыг хориглоход хүргэсэн ба үүний оронд үхэлд хүргэх тарилгыг ашиглаж эхэлжээ. Тэгвэл Жубертэд тохиолдсон тэр аймшигт зүйл юу байв? 

Цуврал алуурчны үхлээс болж цахилгаан сандал ашиглан цаазаар авах явдлыг зогсоосон нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жон Жуберт 1963 оны 7-р сарын 2-нд Массачусетсийн Лоуренс хотод төржээ. Хүүг 6 настай байхад эцэг эх нь салж, Жон ээжтэйгээ үлдсэн байв. Ээж нь хүүхдээ эцэгтэй нь уулзуулахыг зөвшөөрдөггүй байсан ч заримдаа хүү нууцаар эцгийнхээ гэрт ирж, хэдэн цагийг түүнтэй өнгөрөөж чаддаг байв.

Жон үргэлж "өөрийн ертөнцөд" маш их ганцаардаж, хөндийрч өссөн. Хүү огт найз нөхөдгүй байсан бөгөөд түүний гол зугаа цэнгэл нь гэмт хэргийн талаарх сэтгүүл, ном унших байв. Ирээдүйн гаж донтон тэрхүү сонин сэтгүүлээс нотлох баримтыг хэрхэн зөв нуух, ул мөрийг баллах, шийтгэлээс зайлсхийх талаар сурч мэдсэн юм. Хэзээ нэгэн цагт энэхүү мэдлэг Жонд хэрэгтэй болно гэж хэн ч бодоогүй юм...

1974 онд Жон болон түүний ээж Портлэнд руу нүүжээ. Жубертын ээж нь нэлээд ширүүн, бүр харгис нэгэн байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр хүүхдийнхээ алхам бүрийг хянадаг байжээ. Хүүгийн жаахан ч гэсэн эрх чөлөөгөө мэдэрч байсан цор ганц газар нь сургууль байв. Тэрбээр бусад хүмүүст бие махбодын өвдөлтийг мэдрүүлэх анхны хүсэл эрмэлзлийг эндээс мэдэрсэн нь гайхах зүйл биш юм. Энэ нь санамсаргүй байдлаар тохиолдсон юм. Нэг удаа Жон ангийнхаа охиныг харандаагаар цохиж, түүнийг хашхирахад нь догдолж буйгаа мэдэрчээ.

Маргааш нь яг ийм зорилгоор хүү өөр охиныг хутгаар зүсжээ. Түүний өвдөлт Жонд дахин таалагдсан байна. Эсрэг хүйстнийгээ ийм байдлаар үзэн ядах нь түүний бага насандаа авсан сэтгэцийн гэмтэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж болох юм.

Алуурчин нэгэн удаа өсвөр насны хүүхдийг боомилж, дараа нь сургуулийнхаа бусад хүүхдүүд рүү хутга барин дайрч эхэлжээ. Мэдээжийн хэрэг хүүхдийн түрэмгий зан авир нь цагдаагийн анхаарлыг тийм ч их татаагүй бөгөөд цагдаа нар хүүтэй ярилцаад л явуулсан байна. 

Харамсалтай нь сургамжит яриа нь хүссэн үр дүнд хүргээгүй байна.1982 онд Жуберт анхны аллагаа үйлджээ. Тухайн үед тэр дөнгөж 19 настай байсан юм. Хохирогч нь 11 настай Ричи Стецон байсан бөгөөд тэр өдөр хүү ердийн байдлаар үдшийн гүйлтэд гарсан боловч гэртээ эргэж ирээгүй. Санаа зовсон эцэг эхчүүд цагдаад хандсан бөгөөд маргааш өглөө нь түүний цогцос хурдны замын хажуугаас олджээ.

Алуурчин эхлээд хүүхдийн хувцсыг тайлах гэж оролдсон боловч чадаагүй тул хүүг хутгалж, боомилсон гэж шинжээчид дүгнэжээ. Удалгүй цагдаа нар Жубертийг мөрдөн баривчилж, залууг цагдан хорьжээ. Гэхдээ түүний гэм буруутайг нотлох цорын ганц баримт нь нас барсан хүүгийн бие дээрх шүдний ором байсан ч тэр нь Жоны шүдтэй таараагүй тул хэсэг хугацааны дараа түүнийг суллажээ.

Дараагийн удаа хоёр хүүхэд гэмт этгээдийн золиос болжээ. Жуберт тэдний нэгнийх нь толгойг тастсан байна. Жоныг сүүлчийн гэмт хэрэг гарсан газрын ойролцоо санамсаргүй байдлаар машин жолоодож байхад нь харсан хэд хэдэн гэрчийн мэдүүлгийн ачаар барих боломжтой болсон байна. 

Жоны гэрийг нэгжих үед цагдаа нар ер бусын нэхмэл олс олсон бөгөөд шүүх шинжилгээгээр ийм төрлийн олсоор боомилуулж үхсэн хүүхдийн тухай хэрэг мөн илэрсэн ажээ. 

Шүүх хуралдаан дээр Жон буруутай гэдгээ нотолсон бөгөөд түүнд цахилгаан сандал дээр суулган цаазлуулах ял оноожээ. Шийтгэх тогтоол 1996 онд л хүчин төгөлдөр болсон байна. Цаазын ялыг гүйцэтгэх үед аймшигтай зүйл тохиолдсон бөгөөд түүний тархи нь толгойгоо нэвтлэн гарч ирж, биеэр нь дүүрэн цэврүү, бөмбөлгүүд үүсчээ. Нүд хальтрам энэ үзэгдэл эцэст нь энэ цаазаар авах аргыг хэрэглэх нь зүйтэй эсэх дээр маргаан үүсгэсэн байна. 

Одоо АНУ-ын ихэнх шоронд үхлийн аюултай тарилга хийдэг болсон ч найман мужид цахилгаан сандлыг ашиглахыг зөвшөөрсөн хэвээр байгааг тэмдэглэх хэрэгтэй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()