40-өөс дээш насныханд мэргэжлийн гоо сайханчид ингэж зөвлөж байна!

2018-08-09, 17:14
9,741

Таныг 20, 30 настай байх үед гоо сайхандаа анхаарал хандуулах тийм ч хэцүү байгаагүй байх. Харин нас ахих тусам эмэгтэй хүн эрүүл мэнд, гадаад төрхөндөө онцгой анхаарал хандуулах шаардлагатай болдог билээ. Учир нь сайхан төрхөө алдахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Ингээд уншигч та бүхэндээ 40-өөс дээш насныхан гоо сайхандаа хэрхэн анхаарах ёстой талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

40-өөс дээш насныханд мэргэжлийн гоо сайханчид ингэж зөвлөж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруулаа хүрээлээрэй

Хүн хөгшрөх тусам уруул нимгэрч байдаг аж. Тиймээс уруул тань хэлбэрээ алдаж, илүү овортой төрхтэй болохоос сэргийлж заавал хүрээлж будаж байгаарай.

Уруулаа хүрээлээрэй

2 Шар өнгийн тосон энгэсэг сонгоорой

40-өөс дээш насны эмэгтэйчүүд илүү алтан шар өнгийн суурьтай тосон энгэсэг түрхвэл залуу харагддаг. Ингэснээр ялангуяа үрчлээс бүдгэрч, хөгширч байгаагаа бусдад мэдэгдүүлэхгүй байхад тань тусална.

Шар өнгийн тосон энгэсэг сонгоорой

3 Хуурай энгэсэг түрхэхээс татгалз

20-той охид хуурай арьстай байсан ч нүүр нь тослогтдог учраас залуу насандаа хуурай энгэсэг түрхэх нь илүү тохиромжтой. Харин хөгширч буй эмэгтэйчүүд хуурай энгэсэг түрхвэл үрчлээ нь илүү тод харагддаг. Бүр таны анзаараагүй үрчлээснүүд ч ил гарч ирэх болно. Тиймээс хуурай энгэсэг түрхэхээ азнаарай.

Хуурай энгэсэг түрхэхээс татгалз

4 Уруул өнгөлөгч хөмсгийг хэлбэржүүлнэ

Хүн хөгшрөх тусам хөмсөгний хэлбэр алдагддаг. Хэрвээ та өөртөө санаа тавьдаг бол хөмсгөө ч мөн адил арчлах хэрэгтэй. Үүнд өнгөгүй уруул өнгөлөгч байхад л хангалттай юм. Өнгөлөгчөө хөмсгөндөө түрхээд дараа нь илүүдэл үсийг нь түүж хэлбэрт оруулах боломжтой.

Уруул өнгөлөгч хөмсгийг хэлбэржүүлнэ

5 Өөр өөр өнгийн гэрэлд нүүрний будгаа шалгаарай

Нас ахих тусам арьсны өнгө өөрчлөгддөг. Тиймээс нүүрээ нэг л эвийг нь олж будаагүй санагдах үе гардаг. Та ариун цэврийн өрөөндөө нүүрээ будаад, дараа нь нарны гэрэлд өөрийгөө харвал ялгаатай харагдана. Үүнээс сэргийлж нүүрээ будсаныхаа дараа байгалийн гэрэлд өөрийгөө нэг тольдохыг зөвлөе.

Өөр өөр өнгийн гэрэлд нүүрний будгаа шалгаарай

6 Энгэсэг тавихаасаа өмнө

Бүсгүйчүүд суурь кремээ тавихаасаа өмнө тос түрхдэг шүү дээ. Тэгвэл хөгширч, бага зэрэг үрчлээтсэн арьсан дээр өө сэв дардаг, бүдгэрүүлэх үйлчилгээтэй праймер тос түрхсэн нь дээр. Үүний дараа суурь кремээ түрхвэл өө сэвээ яг л фотошопоор янзалсан мэт залуухан, ид шидийн харагдуулна.

Энгэсэг тавихаасаа өмнө

7 Үнэртэй усыг хаана түрхэх вэ?

Үнэртэй усыг биеийнхээ нимгэн арьстай, судас тод харагдсан хэсгүүдэд түрхвэл үнэр нь илүү шингэнэ гэж ярьдаг. Гэхдээ энэ нь хүзүү, гарын бугуйд зөвхөн түрхэх ёстой гэсэн үг биш юм. Нас нэмсэн ч гэсэн сайхан хэвээрээ харагдахыг хүсэж байвал сайхан үнэрээ ч мөн хадгалах хэрэгтэй. Үнэртээ усаа тохойн дотор тал, хүйсний нүх, өвдөгний доторх нугалаас, нурууны хотгор хэсэгт түрхэхийг зөвлөе. Самандаа бага зэрэг үнэртэй ус шүршээд үсээ самнавал үснээс тань мөн адил сайхан үнэр ханхлах болно.

Үнэртэй усыг хаана түрхэх вэ?

8 Үсээ илүү хөвсийлгөж өг

Ямар ч насны эмэгтэйд үсээ сүлжих нь зохидог. Харин нас ахих тусам үсний ширхэг нарийсдаг тул үсээ сүлжихэд онцгүй харагдах талтай. Тиймээс үсээ бага зэрэг хөвсийлгөж, лак шүршин сүлжвэл гоё харагдана.

Үсээ илүү хөвсийлгөж өг

9 Силикон парлоноор кремээ түрхэх

Силикон парлон нь өөртөө кремээ шингэж авдаггүй болохоор үүгээр нүүрээ будвал нэгдүгээрт хэмнэлттэй, хоёрдугаарт, загалтуулахгүй, гуравт үрчлээ сайн дарахад тусалдаг. Угааж, цэвэрлэхэд ч амар, мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ.

Силикон парлоноор кремээ түрхэх

10 Нарны тос түрхвэл арьсны хөгшрөлт удааширна

Нас ахих тусам хүн зөвхөн нүүрнийхээ бус биеийнхээ бүхий л арьсанд санаа тавих хэрэгтэй болдог. Харин гар хөлөндөө тус тусад нь тос авч түрхэхээс илүү биедээ нарны тос түрхвэл илүү тохиромжтой. Нар гараагүй байсан ч, наранд биеэ шараагүй үед ч нарны тос түрхэж хэвшвэл эрүүл мэндийн олон асуудлаас сэргийлнэ шүү.

Нарны тос түрхвэл арьсны хөгшрөлт удааширна

11 Хуйхандаа нүдний тень хэрэглэ

Хөгшрөлтөөс болж үс илүү ихээр унадаг билээ. Тэгвэл энэ асуудлыг хялбар аргаар шийдэх боломжтой. Өөрийнхөө үстэй ижил өнгийн нүдний тень  ашиглан хуйхаа бага зэрэг  будвал та огт халцраагүй мэт төгс харагдаж чадна.

Хуйхандаа нүдний тень хэрэглэ

12 Нүдний будаг

40-өөс дээш насны эмэгтэйчүүд нүдээ будахдаа илүү гэгээлэг өнгө ашиглавал сайхан харагддаг. Хөмсгөө ч мөн адил бор өнгийн будгаар будаж, нүдэндээ арьснаасаа үл ялиг ялгарахаар өнгийн тень тавибал та бараг 10 насаар залуужна.

Нүдний будаг

13 Нүүрний маск

Хүний нүүрний арьс хэсэг хэсгээрээ өөр байдаг. Хамар дух орчмын арьс тослог, харин хацар, нүдний доогуурх хэсгийн арьс илүү хуурай байдаг. Тиймээс нийтэд нь бус, нүүрнийхээ хэсэг бүрт таарах зориулалтын маск тавихыг зөвлөе.

Нүүрний маск

14 Урт хумснаас татгалз

Хүний хумс урт байх тусмаа л гар хөгшин харагддаг. Залуу охид хумсаа бага зэрэг ургуулж, олон янзын өнгөөр будах нь тэдний цоглог зан төрхтэй зохицдог. Харин 30-40 насны эмэгтэйчүүд хумсаа аль болох энгийнээр нь байлгавал эвтэйхэн харагдана. Мөн энэ нь хүний биед ч эрүүл юм.

Урт хумснаас татгалз

15 Нүдийг илүү цог золбоотой болгоно

Арьсны өнгөтэй тениэр хөмсөгнийхөө доод хэсгийг будаад үүнээс үл ялиг бараан өнгийн тень нүдэндээ тавибал илүү цоглог, залуухан харагдах болно.

Нүдийг илүү цог золбоотой болгоно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()