Насны хайраа олсон Парис Хилтон 40 насандаа сүй тавилаа

Алдар нэр, бэл бэлчинг чухалчлах ертөнцөд ч мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйлс бол жинхэнэ найз нөхөд, гэр бүл, хайр сэтгэл юм.  Дэлхий даяарх сая сая хүнд танигдсан алдартай хүмүүст жинхэнэ хайраа олно гэдэг амаргүй сорил болдог нь гарцаагүй. Тэдгээрийг ашиглаж олны анхаарлын төвд орох нууцхан хүсэлтэй хуурамч сэтгэлтнээс эхлээд нэр хүндийг нь гутаан доромжилж, хөрөнгө салгах зорилготой сувдаг нэгнээс болж ажил, амьдралаа алдах дөхөж буй олон алдартнууд бий. Гэвч бид энэ удаад Парис Хилтон (Paris Hilton)-ы хайсан хүнээ олж, хайрын эрлээ дуусгаж байгаа аз жаргалаар бялхсан мөчийг хуваалцахаар шийдлээ. 

Насны хайраа олсон Парис Хилтон 40 насандаа сүй тавилаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Парис Хилтоны 40 насны төрсөн өдрөөр түүний найз залуу Картер Реум өвдөг сөгдөн, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан  байна. Хэдийгээр Хилтон урьд өмнө дөрвөн ч удаа сүй тавьж байсан түүхтэй боловч энэ удаагийнхыг үүрдийнх байгаасай гэж найдах олон хүн байгаа юм. Чинээлэг эмэгтэйн сүйн бөгж урьд өмнөхүүдээс нь харьцангуй хямд буюу 1 сая гаруй долларын үнэтэй гэнэ. 

Парисын хамгийн хямд гэгдэж буй энэ гоёл энгийн хүмүүсийн хувьд асар өндөр үнэтэй санагдах боловч түүний хувьд энэ удаагийн сүйн бөгж үнэхээр өртөг багатайд тооцогдох аж. Тэрээр 2005 онд Парис Лацистай сүй тавихдаа таван сая гаруй доллараар үнэлэгдэх, 24 каратын бөгжөөр гоёж байсан юм. 

Парис 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлдэж байхдаа энэ өдрийн хамгийн том гэнэтийн бэлгийн талаар огт мэдээгүй гэнэ. Картер түүнтэй хамт далайн эргээр зугаалах үеэрээ нар жаргахтай зэрэгцүүлэн гэрлэх санал тавьсан байна. Үүний дараа хосууд өөрсдийн хамгийн ойрын найз нөхөд, гэр бүлийн гишүүдээр амьдралынхаа энэ онцгой мөчийг гэрчлүүлсэн байна.

People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Картер өнгөрсөн хугацаанд Хилтоны дотоод хүнийг хангалттай таньсан гэж үзэж байгаагаа хуваалцсан байв. 

Реум хэдийгээр олны танил биш ч Холливудтай гүн гүнзгий холбогдсон хүн юм. Өдгөө 38 настай, амжилттай яваа бизнес эрхлэгч Реум  ахтайгаа хамтран VEEV Spirits гэх байгалийн гаралтай архины брэндийг үүсгэн байгуулж, 2016 онд хөрөнгө оруулалтын M13 фирмдээ төвлөрөн ажиллажээ. Тэдний компани байгуулагдсан цагаасаа хойш Lyft, Classpass, Snapchat, Pinterest зэрэг томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийж, өсөж дэвшихэд нь нөлөөлсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()