Хүн үхэхийн өмнө юунд хамгийн их харамсдаг вэ?

Таны амьдралын утга учир юунд оршино вэ? Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Та яг одоо бидний нийтлэлийг уншиж байгаа бол эдгээр асуултад чин сэтгэлээсээ хариулах гээд үзээрэй. Учир нь маш олон хүмүүс амьдралдаа харамсаж, үхэхээсээ өмнө эдгээр зүйлсийг хийх байсан юм хэмээн өөрийгөө буруушаан зүхдэг юм. Өнгөрсөн зүйлийн араас харамсана гэдэг хамгийн адгийн мэдрэмжийг төрүүлдэг. Ганцхан олдох амьдралдаа дараах харамслуудыг сэтгэлдээ тээсээр хорвоогоос буцахгүй байхын төлөө амьдрахыг хичээгээрэй. 

Хүн үхэхийн өмнө юунд хамгийн их харамсдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэтэрхий их ажиллаж, гэр бүлээ тоохгүй орхисондоо

Бид бүгд л ажилласаар, ажилласаар л байдаг. Чухам морь мал мэт ажиллаад гэр бүл, хайртай дотны хүмүүсээ мартаж, хөөрхөн үрийнхээ цангинасан инээдийг хүртэл сонсолгүй өнгөрөөх үе бий. Тэгвэл та бодоод үзээрэй. Юуны төлөө ажиллаж байна вэ? Мэдээж үр хүүхэд, ханийнхаа төлөө шүү дээ. Ажил ажил гэсээр зорилгынхоо эх үүсвэрийг үгүй хийчихээд яаж жаргалтай амьдрах билээ дээ. Оройтохоосоо өмнө гэр бүлдээ тавих хайр халамжаа ихэсгээрэй.

Хэтэрхий их ажиллаж, гэр бүлээ тоохгүй орхисондоо

2 Сургууль болон гэр бүлийн дарамт, хүчирхийлэл

Сургуульд, ажил дээр, гэр гээд л хаа сайгүй үл ойлголцлууд болж байдаг. Гэвч зарим хүмүүс гэр бүлийн орчиндоо дарамттай, сэтгэл дундуур байдгаас бусдыг дээрэлхэх, эрхэндээ байлгахыг хүсэж эхэлдэг. Тиймдээ ч түүний хохирогчид амьдралыг зүхэж, урам зориггүй нэгэн болдог юм. Маш олон хүмүүс энэ мэт дарамттай амьдралыг үгүй хийж чадаагүйдээ өгүүлшгүй ихээр харамсдаг байна.

Сургууль болон гэр бүлийн дарамт, хүчирхийлэл

3 Сайн найзуудаасаа нүүр буруулсандаа

Хүн бүрт л амьдралынх нь түшиг болсон, үнэхээр сайн найзууд байдаг. Гэвч хүмүүс өөрийн бодлогогүй үйлдэл, эсвэл хэн нэг нь хол тийшээ явж өөрийн эрхгүй салсандаа маш ихээр харамсдаг байна. Тиймээс та үнэхээр л хэн нэгэн онцгой нэгэнтэй танилцаж, түүнтэй нөхөрлөсөн бол ямар ч нөхцөлд харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.

Сайн найзуудаасаа нүүр буруулсандаа

4 Ээжийнхээ дуудлагыг аваагүй дээ...

Таныг гадуур явж байхад ээжийн тань санаа ихээр зовж, шөнөжин нойргүй хонож, цонхоор харан хонох шахдаг гэдгийг та мэдэж л байгаа. Гэсэн ч дуудлагыг нь авалгүй, тасалж, "Яршигтай юм" хэмээн төвөгшөөж, ажлаа эсвэл бүр зугаа цэнгэлээ үргэлжлүүлж сууна уу? Ээжийн тань дуудлага нэг л өдөр хэзээ ч таны утсанд ирэхгүй. Энэ бол гашуун бөгөөд үнэн зүйл шүү дээ. Тиймээс яг одоо ээжийнхээ дуудлагыг аваад ядаж л санааг нь амраа. Бас хэмжээлшгүй их хайртай гэдгээ хэлээрэй. 

Ээжийнхээ дуудлагыг аваагүй дээ...

5 Хайртай хүнээ алдах

Хайртай хүндээ хаягдах, өөрийн буруутай зүйлээс болж салах гэх мэт зүйлс нь хүний амьдралд тохиолддог л зүйлсийн нэг юм. Тиймдээ ч хэрвээ та хайртай хүнтэйгээ учирсан бол аливаа зүйлд буулт хийдэг байх, өөрсдийн үерхэл, гэрлэлтийг хадгалахыг хичээгээрэй. Тэгэхгүй бол та үүндээ насаараа ч харамсаж мэднэ шүү дээ...

Хайртай хүнээ алдах

6 Бусдын бодолд хэтэрхий их анхаарсандаа

Зарим хүмүүс бусдын хэлсэн өөрийнх нь тухай бодолд дэндүү нухацтай хандаж, ач холбогдол өгөх гээд байдаг. Мэдээж авах зүйл байх ч түүнээс болж та өөрөө өөрийгөө өөрчлөх ёсгүй. Өөрөөр хэлбэл бусдын бодлоос болж таны өөрийгөө үнэлэх үнэ цэн буурч болохгүй гэдгийг хатуу санаж яваарай. 

Бусдын бодолд хэтэрхий их анхаарсандаа

7 Өөртөө итгэлгүй байсандаа

Та бол өөрийнхөө бодож байгаагаас ч хүчтэй, бас сайн хүн. Гэвч ихэнх хүмүүс өөртөө итгэлгүй байдлаасаа болж, өөрийгөө таниулах сайхан боломжоо алддаг юм. Өөрийн юу хүсэж байгаагаа сайтар мэдэж, түүндээ итгэлтэй, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгээрэй.

Өөртөө итгэлгүй байсандаа

8 Ээж аавын хүслээр амьдарсандаа

Хүн амьдралаа зөвхөн өөрөө л бүтээдэг. Өөр хэн ч биш... Зарим хүмүүс хэтэрхий эцэг эхийнхээ нөмөрт байж, тэдний үгээр амьдардаг. Гэвч тэд насны эцэст өөрсдийн энэхүү шийдвэртээ маш ихээр харамсдаг байна. Эцэг эхийгээ хайрла, хүндэл! Гэхдээ өөрийн амьдралаа өөрөө л зохио. Энэ хамгийн чухал зүйл. 

Ээж аавын хүслээр амьдарсандаа

9 Хүссэн ажлаа хийж чадаагүйдээ

Хүн бүрт л хийхийг хүсдэг, мөрөөдлийнх нь ажил байдаг. Гэвч өөрийн хүссэн ажил мэргэжлээ хийгээд сайхан амьдарч байгаа хүмүүс харьцангуй цөөн юм. Үргэлж л хэн нэгний шахалт, амьдралын шаардлагаар хүсээгүй ажлаа хийдэг гэхэд болно. Ялангуяа шөнийн цэнгээний газар, тайчих клубт ажилладаг байсан хүмүүс амьдралдаа маш их харамсдаг ажээ.

Хүссэн ажлаа хийж чадаагүйдээ

10 Илүү их жаргалтай амьдарч чадаагүй

Үргэлж л уурлаж бухимдаж, чухал царайлж явсаар насны эцэст ирээд түүндээ харамсдаг. Амьдрал уурлаж бухимдах, стресстэхэд дэндүү богино шүү дээ. Тиймээс аливаа зүйлийг эерэгээр харж, илүү аж жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй амьдраарай..

Илүү их жаргалтай амьдарч чадаагүй

11 Найзууд, гэр бүлээ орхисондоо

30 жилийн турш хоорондоо юу ч яриагүй, ах дүүс байдаг гэвэл та итгэх үү? Түүний ах насан эцэслэх үедээ хэлсэн үг нь, “Дүүтэйгээ хамт байж, илүү их зүйлийг ярьж, хөгжилдөөгүйдээ маш их харамсаж байна” хэмээжээ. Тиймээс та амьдралдаа харамсахгүй, сайхан амьдрахыг хүсвэл хайртай дотны хүмүүстээ илүү их цагийг гаргаж, халуун дотно яриаг өрнүүлж байгаарай.

Найзууд, гэр бүлээ орхисондоо

12 Эхнэр, нөхрөөсөө салсандаа

Хүний анхны ханийг гүйцэх хүн байдаггүй гэж үг байдаг. Энэ ч үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Хэдий тийм болов ч хоёр дахь амьдралаа сонгоод аз жаргалтай сайхан амьдарч байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй. Ямартай ч маш олон хүмүүс эхнэр, нөхрөөсөө салсандаа маш их харамсдаг байна.

Эхнэр, нөхрөөсөө салсандаа

13 Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг зарцуулаагүйдээ

Хүний амьдралын хамгийн үнэт эрдэнэсийн нэг бол үр хүүхэдтэй болох байдаг шүү дээ... Хэдий тийм ч амьдралын шаардлагаар “ажил, ажил” гэсээр үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа хороож, түүндээ насан туршдаа харамсах нэгэн цөөнгүй. Ажлыг хүн хэдийд ч хийж болно. Харин үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх алтан цаг хугацаагаа алдсан бол тэр хэзээ ч дахин олдохгүй гэдгийг санаж яваарай. 

Хүүхдүүдтэйгээ илүү их цагийг зарцуулаагүйдээ

14 Эрүүл мэнддээ анхаараагүйдээ

Хэзээ ч үхэхгүй мэт ажилласаар эрүүл мэндээ үл хайхарч, улмаар үхэл үүд тогшиход өнгөрсөн амьдралдаа маш ихээр харамсах хүмүүс цөөнгүй. Өвчтөний ор бол энэ дэлхийн хамгийн ухаарал хайрласан газар байдаг. Тиймдээ ч та өөрийн алтан цагийг эмнэлгийн оронд өнгөрүүлж, амьдралаа алдахыг хүсээгүй л бол эртнээс эрүүл мэнддээ анхаарч, болгоомж сэрэмжийг үргэлж санаж яваарай. 

Эрүүл мэнддээ анхаараагүйдээ

15 Буруу хүмүүстэй нөхөрлөсөндөө

Буруу хүмүүстэй нөхөрлөж, амьдралынхаа алтан үеийг бусдад уруу татагдан шоронгийн хаалга татсан хүмүүс олон. Тиймээс ч та өөрийн эрүүл мэнд, нөхөрлөх хүнээ зөв сонгох нь чухал юм.

Буруу хүмүүстэй нөхөрлөсөндөө

Танд таалагдсан бол доорх нийтлэлийг заавал уншаарай.

Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлчийн захидал ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()