Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан

Ямар ч амьтан энэ дэлхийн зэрлэг байгаль дээрх ширүүн тэмцэлд эсэн мэнд тэсэж үлдэхийн тулд олон  өөрсдийгөө хамгаалах ямарваа нэгэн чадвар суусан байдаг. Туулай, хэрэм зэрэг гаднаас нь харахад өхөөрдөм, хөөрхөн амьтад ч хүртэл цагаа тулахад өрсөлдөгчдөө хор хүргэж чаддаг болохыг та мэдэх үү? Ингээд та бүхэнд гэмгүй төрхтэй боловч хамгийн аюултай амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хандгай

Бугынхан овгийнхон хамгийн том амьтан хандгай нь Сибирийн бүс, Канад, Аляскад амьдардаг. Хэдийгээр тэднийг өнгөц харвал үхэр шиг тайван амгалан мэт санагдах боловч үнэндээ маш аюултай юм. Эр хандгай буюу манжийн том эвэр нь бусадтайгаа мөргөлдөх, махчин амьтдаас өөрийгөө хамгаалах зориулалттай бөгөөд хүнийг ч эврээрээ тун амархан сүлбэж чадна.

Харин сүндэс нь хэдий эвэргүй ч манжаас дутахааргүй аюултай. Ороо нь орсон хандгай догширдог бөгөөд энэ үед нь тэдэнтэй тааралдвал амь эрстэх аюултай. Ерөнхийдөө хандгай өвсөн тэжээлтэй учраас хүн барина гэж байхгүй ч өөрт болон үр зулзагад нь хор хүргэж болзошгүй гэж болгоомжилдог учраас бидэн рүү дайрах магадлал өндөр байдаг.

Хандгай

2 Нохой зээх

Энэхүү амьтад нь эхлээд харвал өхөөрдөм санагдаж болох ч тун аюултай махчин амьтан юм. Гайхалтай хурц сарвуутай энэ амьтан Орос, Канад, Монгол, Аляскад амьдардаг. Зан авирын хувьд тэд чонотой тун төстэй бөгөөд өөрөөсөө хэд дахин том амьтдыг барьж идэх чадалтай.

Хүн төрөлхтний түүхэнд хэд хэдэн хүн нохой зээхийг багаас нь тэжээж сургах гэж оролдож байсан боловч бүгд эзэд рүүгээ дайрсан байдаг. Байгаль дээр хэдий ховор тааралдах боловч жижиг биетэй уг араатан нь өлссөн үедээ хүн рүү хүртэл дайрдаг бөгөөд ямар нэг зэвсэггүй л бол та ингээд дууслаа гэсэн үг. 

Нохой зээх

3 Удаан Лорис сармагчин (Nycticebus)

Зүүн өмнөд Азид орчимд амьдардаг Удаан лорисыг эгдүүтэй, хөөрхөн гэдэгтэй маргах хүн бараг л гарахгүй байх. Гэвч удаан лорис дэлхий дээрх хамгийн хортой амьтдын нэг юм. Лорисын урд шүднүүд нь хор ялгаруулдаг бөгөөд шүлстэй нь холилдоход илүү аюултай болдог. Түүнд хазуулсан хүн шууд шоконд орж, амиа алдах хүртэл эрсдэл хүлээдэг байна. 

Хулгайн анчид энэ амьтдыг нууцаар барьж, шүднүүдийг нь сугалаад тэжээвэр амьтан болгон зардаг тохиолдол цөөнгүй бий. Шүдгүй бол лорис нь ямар ч аюулгүй ч гэсэн гэрийн нөхцөлд маш богино насалдаг. 

Удаан Лорис сармагчин (Nycticebus)

4 Галт гүлмэр (Salamandra salamandra)

Европын галт  гүлмэр нь маш удаан хөдөлгөөнтэй мөлхөгч амьтан юм. Энэ төрлийн гүлмэрийг аюултай гэдгийн учир нь түүнд хүрсэн хүмүүс шууд хордож, улмаар шөрмөс нь татаж, цусны даралт нь огцом нэмэгддэг. 

Галт гүлмэр (Salamandra salamandra)

5 Минж

Минж нь өөрийн гэсэн далан барьж амьдардаг болохыг бараг хүн бүр мэднэ. Тэрхүү далан барих мод бэлтгэх гол хэрэгсэл нь хурц шүд нь бөгөөд түүгээрээ ямар ч модыг унагаж чаддаг. Тиймээс уг амьтны газар нутагт нэвтэрсэн хүмүүс тэдний хурц шүдний золиос болдог. Минжид хазуулсан хүмүүс гар, хуруугаа алдахаас эхлээд галзуу өвчин ч тусах магадлалтай. 

Минж

6 Хөөдөг загас

Энэхүү загас нь өхөөрдөм харагдаж байж болох ч цианидаас 1000 дахин илүү хүчтэй хор агуулдаг. Хөөдөг загасаар зүүн өмнөд Азид маш амттай хоол хийдэг бөгөөд түүний хорыг нь авч сурахын тулд тогооч нар хэдэн арван жил суралцдаг байна. 

Хөөдөг загас

7 Усны үхэр

Удаан хөдөлгөөнтэй мэт санагдаж байж болох ч усны үхэр нь хүнээс илүү хурдан бөгөөд ам нь матрынхаас ч илүү хүчтэй юм. Яг шалтгаанаар жил бүр ойролцоогоор 500 хүн усны үхрээс болж амиа алддаг. 

Усны үхэр

8 Элбэнх

Элбэнх хүмүүст хор хөнөөл учруулдаггүй боловч тэдний тээж явдаг шимэгчид асуудал үүсгэдэг гэж хэлж болно. Эдгээр махчин амьтад галзуу, хачиг мэтийн түгээмэл зүйлсээс гадна илүү аюултай туляреми, лептоспироз, токсокароз зэрэг вирус тээдэг. 

Элбэнх

9 Имж

Имж хүн рүү дайрдаггүй ч нохдыг огт үздэггүй. Тиймээс тэрхүү нохдын эзэд хайртай найзуудаа түрэмгий амьтнаас хамгаалж, имжтэй байнга үзэлцэж таардаг байна. Нас бие гүйцсэн имж хүнийг цохих эсвэл өшиглөх төдийд ноцтой гэмтэл учруулж чадна. 

Имж

10 Шимпанзе

Шимпанзе нь хүний ойрын төрөл ч тэднээс хол байсан нь дээр гэнэ. Эрэгчин шимпанзе нь нас бие гүйцсэн эр хүнээс бараг 3 дахин илүү хүчтэй болдог бөгөөд бусад амьтад битгий хэл, өөрсдийнхнөө ч хайрладаггүй. 

Шимпанзе

11 Нугасан хошуут

Нугасан хошуут нь цөөн тоогоор өндөглөдөг, мөн хор ялгаруулдаг хөхтөн амьтдын нэг гэдгээрээ онцлогтой. Тэдний шүлс болоод сарьсан дахь хор нь жижиг амьтдыг газар дээр нь хөнөөдөг. Хэрэв хүн үүнээс болж хордох юм бол хэдэн сарын турш хүндээр өвдөнө. 

Нугасан хошуут

12 Хун

Хун бол маш догшин бөгөөд хүчтэй амьтан юм. Та тэдний нутагт нэвтрэх юм бол тэд ямар эрзэлзээ, айдасгүйгээр тань руу дайрна. Хунд бариулсан хүн ясаа хүртэл хугалуулсан тохиолдлууд цөөнгүй бий. 

Хун

13 Далайн муур

Далайн муурны сүүл нь маш аюултай зэвсэг юм. Тэдний сүүл хүний биеийг хүртэл нэвт хатгадаг бөгөөд түүгээрээ хор ялгаруулдаг. 

Далайн муур

14 Панда

Панда хулсаар хооллодог. Тэгвэл хулс шиг хатуу модыг тэдний эрүү буталж чаддаг гэхээр ямар хүчтэй хаздаг болох нь ойлгомжтой. Тэдэнд хазуулсан хүн зүгээр үлдэнэ гэж огтоос байхгүй. 

Панда

15 Шоргоолж идэштэн

Шоргоолж идэштний хумс нь 10 см хүртэл ургадаг тул махчин амьтдаас өөрийгөө хамгаалж чаддаг. Ирвэс, шилүүс шиг хүчирхэг амьтад түүнийг барьж бардагггүй гэхээр хүн бол юу ч биш нь мэдээж. 

Шоргоолж идэштэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()