Үнэн гэж итгэхэд бэрх боловч шинжлэх ухаанаар батлагдсан зүйлс

Өнөө цагт эрдэмтэд хүн амьдрах боломжтой гариг илрүүлэх, эдгэшгүй өвчнийг эдгээх эм гаргах гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгарсан асуудлыг шийдэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ заримдаа эрдэмтдийн гаргаж буй шинэ нээлтэнд итгэхэд бэрх санагдах болжээ. Ингээд хамтдаа эрдэмтэн судлаачдын гаргасан тэр бүр хүмүүс итгээд байдаггүй дараах нээлтүүдтэй танилцацгаая.

Үнэн гэж итгэхэд бэрх боловч шинжлэх ухаанаар батлагдсан зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Элсэн чихэр бол хар тамхи

Австралийн Киюнсландийн (Queensland) технологийн их сургуулийн эрдэмтэд элсэн чихрийг  хар тамхитай ижил үйлчилгээтэй хэмээн үзжээ. Элсэн чихрэнд агуулагдах сахароз нь хар тамхи мэт сэтгэл санааг өөрчилдөг бөгөөд нэг удаа чихэртэй зүйл идчихвэл дахин ямар нэг чихэрлэг зүйл идэх хүсэлд хөтлөгддөг гэсэн байна. Эрдэмтэд энэ судалгааг хулгана дээр хийсэн бөгөөд судалгаанд элсэн чихэр болон хар тамхийг ашигласан гэнэ. Гэтэл хулганууд ихэвчлэн элсэн чихрийг илүүд үзэж байжээ.

Элсэн чихэр бол хар тамхи

2 Олуулаа байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг

"Хөгжөөн дэмжигчдийн үр дүн" хэмээх яриа анх " How I Met Your Mother" киноноос гаралтай бөгөөд хожим нь үүнийг эрдэмтэд баталсан байна. Судалгаагаар хүмүүс хөгжөөн дэмжигчдийг олуулаа байхдаа ганцаараа байснаасаа илүү үзэсгэлэнтэй харагддаг гэжээ. Тиймээс олон гишүүнтэй хамтлаг, сонирхлын клуб нээхэд нэн тохиромжтой.

Олуулаа байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг

3 Хэрвээ та экстэйгээ энгийн найзуудын холбоотой бол та сэтгэцийн өвчтэй

Оклендын (Oakland) Их Сургуулийн эрдэмтэд экстэйгээ найзын холбоотой үлдсэн хүмүүсийн дунд судалгаа явуулахаар шийджээ. Судалгаанаас харахад хэзээ нэгэн цагт үнэтэй байсан тэр нэг хүнээс сэтгэл санааны, эд хөрөнгийн, ажил хөдөлмөрийн тусламж авах зорилгоор найз болж үлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. Заримдаа хэт их сэтгэл хөдлөл, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ч экстэйгээ найз болж үлддэг гэнэ.

Хэрвээ та экстэйгээ энгийн найзуудын холбоотой бол та сэтгэцийн өвчтэй

4 Коунтри хөгжим амиа хорлоход нөлөөлдөг

Коунтри хөгжмийн урсгал сонирхогчдыг болгоомжтой байгаарай хэмээн сануулъя. Учир нь АНУ-ын Уэйн (Wayne) болон Обернагийн (Auburn) Их Сургуулийн эрдэмтэд коунтри хөгжмийн урсгал дээд зэргээр хөгжсөн хотуудад амиа хорлолт их хэмжээгээр гарч байгааг тогтоожээ. Хамгийн их амиа хорлолттой газар нь коунтри хөгжмийн өлгий нутаг болох Нэшвилл (Nashville) болсон байна. Коунтри дууны үгийг сайн сонсож үзвэл "бидний бурхан бүхнийг чадна", "би өмнөх шигээ сайхан биш", "миний мөрөөдлийн эмэгтэй хэн болчихсон юм бэ","найз минь, тасартлаа ууя" гэх мэтчилэн үгтэй байдаг гэнэ. Сонсоход сүртэй зүйл байхгүй мэт боловч үргэлж энэ төрлийн дууг сонсвол сэтгэл санаа хямарч, амиа хорлоход  нөлөөлдөг байж болох юм.

Коунтри хөгжим амиа хорлоход нөлөөлдөг

5 Хип-хоп бол галзуучуудад зориулсан урсгал

Нью-Йоркийн эрдэмтдийн судалгаанаас харахад сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс хип-хоп дуу сонсох дуртай байсан гэнэ. Тэд 200 гаруй хүнтэй хамтран ажилласан бөгөөд тэдэнд 260 орчим төрлийн дууг тавьж өгсөн байна. Үүний үр дүнд сэтгэл зүйн тал дээр асуудалтай хүмүүс хип-хоп болон R&B урсгалыг илүүд үзэж байжээ.

Хип-хоп бол галзуучуудад зориулсан урсгал

6 Эзэн нь ноходтойгоо 80% ижил байдаг

Нохой нь эзэнтэйгээ адилхан талаар хүн бүр л ярьж, тоглоом хийдэг шүү дээ. Тэгвэл одоо энэ наргиа нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Японы эрдэмтэд нохой болон эздийн зургийг тусад нь дарж, дараа нь холбоход судалгаанд оролцогсдын 80% нь хоорондоо ижилхэн байжээ. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар хүмүүс гэрийн тэжээвэр амьтан сонгохдоо яг хайртыгаа сонгодог шалгуурыг тавьдаг гэсэн байна. Тиймээс л бид өөртэйгөө ижил төстэй гэрийн тэжээвэр амьтан сонгодог гэнэ.

Эзэн нь ноходтойгоо 80% ижил байдаг

7 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ та өөрөөрөө байж чаддаггүй

Урд өдөр нь тасартлаа ууж баахан хэрэг тарьчихаад маргааш нь бүх зүйлийг архи руу чихдэг хүмүүс цөөнгүй бий. "Клиникийн сэтгэл зүйн шинжлэх ухаан" сайтад согтуу хүн солиотой байдаг гэсэн ойлголтыг үгүйсгэж харин "эрүүлийн бодол согтууд" гэсэн ойлголтыг дэмжсэн байна. Энэ эрүүлдээ боддог бодлуудаа хүн согтуудаа гаргадаг ажээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ та өөрөөрөө байж чаддаггүй

8 5 секундын дүрэм үйлчилдэггүй

АНУ-ын Ратгерийн (Rutgers) их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хоолон дээр олон төрлийн нян бий болоход 5 секунд хангалттай гэжээ. Хоолон дээр нян унах нь тухайн орчноос шалтгаалах ч асар богино хугацаанд хоол нянтай болдог байна.

5 секундын дүрэм үйлчилдэггүй

9 Муур - амиа хичээгчид

Японы эрдэмтэд муурыг амиа хичээгчид хэмээн үзсэн байна. Тэд өөрсдийнхөө нэрийг сайн мэддэг боловч загнах, зэмлэх гэж байвал бараг л сонсоогүй мэт царайлах бөгөөд харин магтаал, сайшаал хүртэх гэж байвал нэрээ сонсож ирдэг гэнэ шүү. Муур, нохой хоёр яагаад ийнхүү ялгаатай юм бол гэж үзэхэд нохойг 6 сая жилийн өмнөөс гэрийн тэжээвэр амьтан болгосон байна. Харин муурыг бараг л гэрт тэжээж байгаагүй бөгөөд хэн ч түүнийг сургаагүй гэнэ.

Муур - амиа хичээгчид

10 Фэйсбүүкийн сэтгэл санааны хямрал хүн бүрт бий

Ирландын судлаачдын тогтоосноор цахим сүлжээ хэрэглэгчдийн 25% нь фэйсбүүк- сэтгэл санааны хямралд автсан байдаг гэнэ. Таны постолсон зураг, сэтгэгдэл зэрэг чинь хангалттай лайк цуглуулж чадахгүй байвал та фэйсбүүк- сэтгэл санааны хямралд өртдөг гэнэ. Тиймээс найз нөхдөөсөө лайк битгий харамлаарай.

Фэйсбүүкийн сэтгэл санааны хямрал хүн бүрт бий

11 Тахиа таныг үзэсгэлэнтэй гэж боддог уу?

Бид гоо сайхныхаа үнэлэмжийг зөвхөн хүмүүсээс л сонсдог шүү дээ. Стокгольмын Их Сургуулийн эрдэмтэд тахианд хүний царайг харж, хариу үйлдэл үзүүлэх аргыг зааж өгсөн байна. Эхлээд оюутнуудад хэсэг бүлэг хүмүүсийн зургийг өгч хамгийн сэтгэл татам байгаа хүнийг сонгох хэрэгтэй гэсэн байна. Харин дараа нь тахианууд өөрт таалагдсан хүний зурган дээр тонших ёстой байжээ. Гайхалтай нь тахианы сонголт оюутнуудын сонголттой ижил байсан гэнэ. Үүнийг одоохондоо тайлбарлах боломжгүй байгаа ч тахиа бидний гоо сайхны байдлыг тодорхойлно гэдэг хачирхалтай байгаа биз.

Тахиа таныг үзэсгэлэнтэй гэж боддог уу?

12 Өөрийн гэсэн нэртэй үхэрнээс илүү их сүү гардаг

Хэрвээ та мал аж ахуй эрхлэхээр шийдсэн бол танд дараах зөвлөгөөг Британийн эрдэмтэд хүргэж байна. Үнээндээ заавал нэр өгч, нэрээр нь дуудаж ярьж байх хэрэгтэй гэнэ. Энэ тохиолдолд таны үнээ илүү их сүү өгөх болно хэмээн Ньюкаслын (Newcastle) Их сургуулийн эрдэмтэд баталсан байна.

Өөрийн гэсэн нэртэй үхэрнээс илүү их сүү гардаг

13 Сиропонд сэлэх нь усанд сэлэхтэй адил

Чихэрлэг, өтгөн сиропонд сэлнэ гэдэг мэдээж утгагүй санагдаж байгаа биз. Миннесотагийн (Minnesota) Их Сургуулийн эрдэмтэд усан санг усаар дүүргэж, дараа нь усан дотор өтгөрүүлэгч хийж 16 сайн дурын оюутны хамтаар судалгаа хийсэн байна. Үүний үр дүнд усанд сэлэх, сиропонд сэлэх нь ямар ч ялгаагүй болох нь батлагдсан бөгөөд оюутнууд сиропонд усанд сэлж байгаатай ижил хурдтай сэлж байжээ.

Сиропонд сэлэх нь усанд сэлэхтэй адил

14 Их унтах нь эрүүл мэндэд тустай

Вашингтоны (Washington) Их Сургуулийн оюутнууд нойр болон илүүдэл жингийн уялдаа холбоог гаргасан байна. 1000 ихэр хүмүүсийн дунд судалгаа хийсэн бөгөөд хоногт 9 цаг унтаж байсан хүмүүсийн биеийн жингийн индекс нь бага унтаж байсан хүмүүсийнхээс бага гарсан байна. Тиймээс хэдэн кг хаяхыг хүсэж байвал унтах цагаа уртасгаарай.

Их унтах нь эрүүл мэндэд тустай

15 Нэг хундага дарс нэг цаг дасгал хийсэнтэй тэнцэнэ

Хэрвээ та унтах цагаа уртасгасан ч илүүдэл жингээ хаяж чадахгүй байвал Альбертын (Alberta) Их Сургуулийн эрдэмтэд танд таатай мэдээг дуулгах гэж байна. Нэг хундага дарс уух нь нэг цаг дасгал хийсэнтэй тэнцэнэ гэсэн судалгааны үр дүнг гаргажээ.

Нэг хундага дарс нэг цаг дасгал хийсэнтэй тэнцэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()