Дэлхий дээр амьдарч байгаа ер бусын чадвартай хүмүүс

Дэлхий ертөнцөд биднийг гайхшруулж, алмайруулж баршгүй маш олон зүйлс байх юм даа. Хүн бүхний нүдийг бүлтийлгэж, амыг ангайлгахуйц ер бусын чадвартай хүмүүс бидэнтэй хөл нийлүүлэн амьдарч явааг та мэдэх үү? Ингээд та бүхэндээ дэлхий дээр амьдарч байгаа хамгийн хачирхалтай, ер бусын чадвартай хүмүүсийг танилцуулъя.

Дэлхий дээр амьдарч байгаа ер бусын чадвартай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тооны машин эр

Бид асар их тоог бодохдоо тооны машин ашигладаг билээ. Гэтэл бодит амьдрал дээр яг л тооны машин шиг толгоотой хүн гэж байна. Түүнийг Даниэль Таммет (Daniel Tammet) гэдэг бөгөөд ямар ч тоо болон бодлогыг хормын дотор, асуудалгүй бодож чаддаг гэнэ. Энэ чадвар нь түүнийг бага байхаас нь илэрсэн гэх бөгөөд өдгөө тэрээр 11 орны хэл мэддэг юм. Түүний цээжинд 10,000 хүртэлх бүхий л тоо өөр өөрийн өнгө төрх, дүрсийг илтгэн оршин байдаг аж.

Тооны машин эр

2 Зөн билэгч

Зөвхөн кино болон нэвтрүүлгээс л хардаг “зөн билэг” гэх үг бодит амьдрал дээр ч гэсэн байдаг юм. Вероника Сейдер (Veronica Seider) гэх энэ бүсгүй дэлхийн хамгийн гайхалтай зөн билэгтэн гэх цолыг эзэмшдэг аж. Тэрээр бүгдийг мэдэрч хардаг бөгөөд олон километрийн цаана байрлах асар жижиг зүйлийг ч нүдээ аниж байгаад яг хэлж чаддаг байна.

Зөн билэгч

3 Соронзот эр

Түүнийг Лью Дөү Лин (Liew Thiow Lin) гэдэг боловч хүмүүс “Ноён Соронз” гэх нэрээр нь илүүтэй мэддэг. Тэрээр өөрийн биедээ метал биет наалдуулах онцгой чадвартай бөгөөд нэг удаа нийт 36 кг метал зүйлсийг цээжиндээ нааж байжээ. Малайз улсын судалгааны багийнхан энэ эрхэм ямар учраас ийм чадвартай болсныг судалж үзсэн боловч тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй юм. Хамгийн сонирхолтой нь түүний 3 ач зээ нь ч мөн металл биетийг өөртөө наах чадвартай гэнэ.

Соронзот эр

4 Сохор атлаа хардаг

Даниэль Киш (Daniel Kish)  болон Бен Андервуд (Ben Underwood) нар нь бага байхдаа хоёул хараагүй болсон юм. Гэвч тэд бусад хараагүй хүмүүсийн адил таяг түшиж амьдрахыг хүсээгүй тул нэгэн аргыг бодож олсон байна. Энэ нь тагнайгаа ташиж, үүнээс гарах цуурайгаар зам болоод бусад зүйлсийг харж мэдэрдэг гэнэ. Үнэхээр хачирхалтай хэдий ч тэд үнэхээр чадсан. Гадуур явахдаа таяг хэрэглэдэггүй төдийгүй спортоор хүртэл хичээллэдэг байна. Өдгөө тэр бусад харааны бэрхшээлтэй хүмүүст туслахаар өөрсдийн арга барилаа сургаж байгаа юм.

Сохор атлаа хардаг

5 Амьтан сургагч

Амьтан сургана гэдэг амаргүй даваа. Гэрийн тэжээмэл амьтдыг бол хэн ч байлаа гэсэн багагүй цаг зав гаргаж, сургаж болдог. Гэтэл онгон зэрлэг байгалийн догшин араатнуудыг сургаж чадсан энэ эрхмийг ер бусын чадвартай гэхгүй бол алдас болох биз. Өмнөд Африкийн араатан амьтан судлаач Кевин Ричардсон (Kevin Richardson) араатны хаан арсланг хүртэл номхруулж, өөрийн гэр бүл болгож чадсан гэдгээрээ дэлхий нийтэд алдартай. Зэрлэг, догшин амьтдыг өөрийн гэр бүл болгон өдөржин, шөнөжин хамт байх төдийгүй хамт усанд орж, унтаж, бүр хамт хооллодог гэнэ шүү.

Амьтан сургагч

6 Хөгжим харагч

Хөгжмийг сонсдог болохоос харж болно гэж үү? Америкийн физикч Артур Линтген (Arthur Lintgen) эгшиглэж буй хөгжмийг уншиж чаддаг гэнэ. Түүний нүдэнд хөгжмийн эгшгүүд өнгө өнгөөр ялгаран харагддаг бөгөөд үүнийг уншиж, тухайн зохиолч өөрийн аялгуугаар юу илэрхийлэх гэснийг ч тайлж чаддаг байна.

Хөгжим харагч

7 Хүн комьпютер

Хүний тархи үнэхээр гайхалтай хурд болоод хүчтэй гэдгийг Шакунтала Деви ( Shakuntala Devi) нотолж өгсөн юм. Тэрээр нэг удаа Калифорний их сургуульд очин, нэгэн профессортой уулзаж, өөрийн тархины чадвараа гайхуулан хэний ч цээжээр бодож чадахгүй асар их тоог тэр дор нь бодож, алмайруулсан гэдэг. Мөн тэрээр 1977 онд “Дэлхийн ижил хүйстэнгүүд” гэх номоо хэвлүүлж, судалгаа хийсэн байдаг.

Хүн комьпютер

8 Гайхалтай ой санамж

Тэрээр чадварлаг уран бүтээлчээс гадна гайхалтай ой санамжтай нэгэн юм. Стивен Вилтшир (Stephen Wiltshire) гэх энэ эр өөрийн харсан үзсэн бүгдээ ямар ч зөрүүгүй цаасан дээр буулгадаг бөгөөд нэг харсан зүйлээ хэзээ ч мартдаггүй ер бусын чадвартай эр юм. Мөн аль нэг хотын дээгүүр нисэх төдийд бүх зүйлсийг нь тогтоож, үүнийгээ яг дүрсэлж буулгадаг байна.

Гайхалтай ой санамж

9 Мөсөн хүн

Өвлийн хүйтэн өдрүүдэд бид хичнээн зузаалж, багласан ч хөлдөж үхэх нь л холгүй даардаг. Харин Вим Хоф (Wim Hof) гэх эр зөвхөн дотуур өмдтэйгээ атлаа өвлийн хүйтэнд ажралгүй байж чаддаг юм. Тэрээр Буддын шашны бясалгалын ачаар өөрийн биеийн дулаанаа хадгалж чаддаг гэнэ.

Мөсөн хүн

10 Супер самурай

Япон улсын нэрийн тэмдэг болсон самурай нар өвөрмөц чадвар, эрэлхэг зан чанараараа дэлхийд гайхагддаг. Харин Исао Мачий (Isao Machii) өөрийн чадвараараа бусдаасаа онцгойрон ялгарч өдгөө дэлхийд нэр алдраа цуурайтуулж байна. Тэрээр агаарт нисч явах юуг ч ирт сэлмээрээ алдалгүй зүсч чаддаг бөгөөд маш олон теннисний бөмбөгийг хамгийн хурдан сэлмээр зүссэн гэх амжилтыг эзэмшдэг билээ. 

Супер самурай

11 Хүчирхэг шүд

Түүнийг Ратакришхан Велу (Rathakrishnan Velu) гэдэг бөгөөд 260,8 тн жинтэй 6 цуваа галт тэргийг зөвхөн шүдээрээ 4,2 км газар чирсэн гэх гайхалтай амжилтыг эзэмшдэг юм. “Шүдний хаан” хэмээн нэрлэгддэг тэрээр элдэв зүйлсийг шүдээрээ өргөж, чирж олныг гайхшруулдаг билээ.

Хүчирхэг шүд

12 Унтдаггүй эр

Энгийн хүмүүс хамгийн ихдээ 48 цаг л унтахгүйгээр байж чаддаг. Гэтэл Хай Нгок (Hai Ngoc) гэх эр 1973 онд халуун чичиргээ өвчин тусаж, эдгэрснээсээ хойш унтах гээчийг мартжээ. Өдгөө тэрээр 43 жил буюу 15695 өдөр унталгүй яваа юм. Тэрээр хэлэхдээ “Унтахгүй байлаа гээд надад өвдөж зовсон юм алга, бусдын адил ажиллаж амьдарч байна” хэмээсэн байдаг.

Унтдаггүй эр

13 Хамгийн тэсвэртэй эр

80 цаг 45 минутын турш огт зогсолгүй гүйсэн дэлхийн цор ганц хүн юм. Түүнийг Дин Карназес (Dean Karnazes) гэдэг бөгөөд ийн ямар ч амралтгүй гүйсэн гэдгээрээ хамгийн тэсвэртэй эр гэхийг цолыг хүртсэн билээ. Түүний амьдралыг хөдөлгөөн, гүйлтгүйгээр төсөөлөхийн ч аргагүй.

Хамгийн тэсвэртэй эр

14 Төмөр идэгч

Майкл Лотито (Michael Lotito) өөрийн гайхалтай чадвараа есөн настайдаа анх нээн, телевизор идэж байсан гэдэг. Харин 16 настайгаасаа хүмүүсийг зугаацуулж төмөр, шил, резин идэж мөнгө олдог байжээ. Идэх төмрөө жижиг хэсгүүд болгон хувааж бэлтгээд, ус уунгаа залгидаг аж. Нэг удаа Майкл бүр “Сессна-150” хэмээх онгоцноос өдөрт нэг килограммыг идэж, хоёр жилийн дотор дуусгажээ. Лолитогийн гэдэсний хана жирийн хүнийхээс хоёр дахин зузаан учир өдий хүртэл амьд байгаа гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан байна.

Төмөр идэгч

15 Цахилгаанжсан эр

Хүн бүр цахилгаан бол маш аюултай, хол байх хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ энэ нь Раджмохан Наир (Rajmohan Nair)-д үйлчилдэггүй юм. Тэрээр 7 настай байхдаа өөрийн онцгой чадвараа мэдсэн бөгөөд тухайн үед аймшигтай өндөр хүчдэлд цохиулахад биед нь ямар ч өөрчлөлт гараагүй гэдэг. Мөн нэг удаа тэрээр 10 ампер хүчдэлд өөрийгөө цохиулахад нүд нь гялалзаж, хэдэн минут юм харахгүй байснаас өөр ямар ч сөрөг нөлөө илрээгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()