Буцах чиглэлгүй нислэг буюу камикадзе нар

2012-05-28, 19:26
26,054

Тэд төмөр шувуу хүлэглэн, агаарт гарахдаа Үхлийн өөдөөс нисэж буйгаа мэдэж байсан. Камикадзе (амиа золиослогч) нарын хувьд энэ бол буцах чиглэлгүй нислэг байсан юм. Дэлхийн хоёр дугаар дайны үеийн Японы амиа золиослогч нисгэгчид Америк цэргүүдийн аймшигт шөнийн хар дарсан зүүд нь байжээ. Тэднийг Камикадзе, “аймшигт зэвсэг” гэх зэргээр нэрлэдэг байв. Ингээд юу болсон талаар бодит түүхтэй танилцъя.

Буцах чиглэлгүй нислэг буюу камикадзе нар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Түүх. 1944 оны намар японы талынхан дайнд ялагдана гэдгээ бүрэн ойлгожээ. Тэд байдлыг өөрсөддөө ашигтай талруу эргүүлэхийн тулд огт өөр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болж байв. Тэр тусмаа Америкийн хүчирхэг агаарын цэргүүд 95 ширхэг сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг илгээхэд Япончууд дөнгөж 16-г гаргаж чадсан байна. Хүч мохосдсон уг асуудлыг Японы адмирал Такидзиро Ониски камикадзе нараар шийдвэрлэхээр болжээ.

Зарим нэг хүмүүс адмирал Такидзиро Ониски-г шүтэн биширдэг байсан бол зарим нь хэт хатуужилтай зангаас нь болж, үзэн яддаг байжээ. Ониски бол Пёрл-Харборлуу хийсэн довтолгооны төлөвлөгөөг гаргагчдын нэг юм. Адмиралын хатуу чанга байдлын ачаар японы цэргүүд Манилын ойролцоох Америкийн Кларк-Филд байлдааны баазруу нислэг хийж, Америкийн нисэх хүчнийг байлдаанд оролцох боломжийг нь удаан хугацаанд хааж байжээ. 1944 оны намар Такидзиро нь амиа золиослогч нисгэгчдийг ашиглан, дайсныхаа хүчийг, тэр тусмаа агаарын бөмбөгдөгчдийн хүчийг сулруулах санааг сэджээ.
Ониски-гийн захидал дээр: “Миний бодлоор агаарын хүчийг бүрэн дүүрэн, дээд зэргээр ашиглах цорын ганц боломж байна. Үүний тулд сөнөөгч онгоцнуудыг жолоодох амиа золиослогч нисгэгчдийг бэлдэх хэрэгтэй. Онгоц тус бүр дээр 250 киллограмм бөмбөг байх ёстой бөгөөд Америкийн агаарын хүчний хөлөг онгоцнуудруу довтлох учиртай.”- гэжээ.

Энэхүү хэрцгий төлөвлөгөө нь олон хүмүүсийг цочролд оруулсан боловч нөхцөл байдлын улмаас түүний санаачлагыг удахгүй дэмжиж, амиа золиослогч нисгэгчид Камикадзе гэдэг нэрээр (орчуулбал: “бурхны салхи”) бэлтгэгдэж эхлэв.

www.caak.mn (12 фото)


Тэд довтолж байна!
Япончууд ийм ер бусын байлдааны тактикийг их өөрөөр хүлээн авч байв. Лусон арлын байлдааны бааз дээр камикадзегийн дөрвөн бригад бий болжээ. Сайн дурын нисгэгчид дайсныхаа өөдөөс нисч, эх орныхоо төлөө амиа өгөхийн тулд тэсч ядаж байсан бөгөөд зөвхөн нисэх тушаал л хүлээж байв. Каикадзе нар өөрсдийн ёс заншил, дүрэм журамтай болжээ. Амиа золиослогч бүрийн толгой дээр нарыг дүрсэлсэн улаан дугуйтай цагаан даавуу боодог байв. Тэр үед ийм толгойны боолтыг Японы самурай дайчид зүүдэг байжээ. 1944 онд хашимаки хэмээх энэхүү толгойны боолт нь камикадзе нарын албан ёсны таних тэмдэг болсон байна. Нисгэгчид самурайн дүрмийг баримталж, дайснууддаа өршөөл үл үзүүлэн, өөрсдийн амь насыг ч гэсэн хэрцгийгээр золиосолдог байв.

10-р сарын 25-ны өдөр Камикадзе нар анхны тушаалаа авчээ. Иукио Секи –гээр толгойлуулсан есөн онгоц Мабалакатын онгоцны буудлаас нисч, Америкийн хөлөг онгоцнуудыг чиглэн нислээ. Есөн онгоцны дөрөв нь хамгаалагчдын үүрэг гүйцэтгэж (бусад онгоцнуудаа том бөмбөгдөгчдөөс хамгаалах), дайралтын үр дүнгээ тэмдэглэн авч байв. Камикадзе нар Америкийн хөлөг онгоцнуудыг олж харсан даруйдаа онгоцтойгоо шууд доош унажээ. Нэг онгоц нь Америкийн “Сент-Ло” онгоцны нислэгийн талбай дээр унажээ. “Сент-Ло” усан онгоц маш том гэмтэл авч, таван минутын дотор асгарсан түлш, галтай нийлэн, дэлбэрэлт болсноор галд автсан байна. Хөлгийн багийнхан онгоцоо аврах ямар ч боломжгүй байсан учраас далайн гүнд живжээ. Бусад Камикадзе нар ч өөрсдийн байнуудаа олж, бусад гурван хөлөг онгоцонд хүнд хохирол учруулсан байна.

www.caak.mn (12 фото)


1945 оны 11-р сарын 1-ний өдөр Америкчууд Японы газар нутаг дээр десант буулгажээ (“Олимпик” ажиллагаа). Энэхүү десант нь фукуруй болон камикадзе нарын 5225 онгоцыг сөнөөх ёстой байв. Энэ ажиллагаа нь японы төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ.

1944-1945 онуудад 3900 орчим япон нисгэгчид амиа золиослон таалал төгсчээ. Дашрамд дурьдахад адмирал Такидзиро Ониси нь Японыг бөмбөгдүүлсний дараа, 1945 оны 8-р сарын 16-нд өөртөө харакири хийж, 12 цагийн дараа нас барсан байна.

www.caak.mn (12 фото)


Камикадзе нарын “Мисури”-рүү хийсэн дайралт

www.caak.mn (12 фото)


“Колумбио” хөлөг дээр камикадзе онгоцоо унагаасны дараа.

www.caak.mn (12 фото)


Амиа хорлогч нисэгчдийг бэлтгэсэн адмирал Такидзиро Ониски

www.caak.mn (12 фото)


Камкадзе нарын уриа: “Буцах чиглэлгүй нислэг”

www.caak.mn (12 фото)


“Зеро” онгоцны энгийн бөгөөд хөнгөн бүтэц нь нэмэлт бөмбөг ачааллахад тохиромжтой байв.

www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


“Амжилттай” дайралт

www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()