Сүүлийн жилүүдэд европ бүсгүйчүүд хүйсийн эрх тэгш байдлыг юу юунаас илүү чухалчлах болж, аль ч улсын нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг хурцаар шүүмжлэх болсон байна.
Тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Элдина Яганяк хэмээх 31 настай Дани бүсгүй эмэгтэй хүнд тавьдаг дэлхий нийтийн стандартыг няцаахаар шийдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрээр нүүрээ будаж, үсээ янзалж, даашинз өмсөх зэргээр "эмэгтэйлэг байх"-аас, мөн хөмсөг сормуусаа арчилж, биеийн илүүдэл хэсгийн үсийг авах "ёстой" гэхчлэн шаардлагуудыг эсэргүүцэж байгаа аж.
2020 оны 3 сарын зураг
Элдина 2020 оны 3 дугаар сараас буюу бараг жилийн өмнөөс хөмсгөө засахаа больж, уруулын дээд хэсгээ зөнд нь орхисон байна. Ингэснээр бүсгүй бусдын амьдралд хөндлөнгөөс хошуу дүрж, шүүмжилдэг буюу хэрхэн яаж биеэ авч явах ёстойг зааж зааварладаг "их мэдэгч" хүмүүсээс даруй зайгаа барьж чаддаг гэнэ.
Тэрээр энэ талаар "Надад бусдын юу гэж бодох огтхон ч хамаагүй. Хүн өөрийнхөө биеийг яаж авч явах нь бусдад саад учруулаагүй л бол тухайн хүний өөрийнх нь эрх. Эмэгтэй хүн гадаад төрхөө ямар байлгахыг хүснэ, түүнд хөндлөнгийн хүний үзэл бодол хамаагүй шүү дээ." гэж тайлбарласан байлаа.
Өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд Элдина олон шүүмж, хатуу үг сонссон ч тэр бүхнийг үл ойшоодог гэнэ.
Нээрээ ч хэнд ч гэм хор учруулаагүй байхад яагаад хүмүүс ингэтлээ үзэн ядаж, элдвээр цоллоод байна гэдгийг бодоход хэвшмэл ойлголт гэгч эцэстээ тулж байгааг илэрхийлээд байх шиг...