Орчин үеийн Индианчуудын тухай сонирхолтой баримтууд

Америкийн Индианчууд маш их зүйлд хүрсэн бөгөөд нийгмийн өмнө эзлэх байр суурьтай болсон юм. Гэхдээ олон жилийн дарамт шахалтаас болоод тэдний соёл, уламжлалын хэсгүүд үрэгдэн үгүй болсон. Харин орчин үед Индианчууд бүхий л хүч чадлаараа үндэсний хэл соёл, уламжлалаа сэргээхийг хичээж байгаа билээ. Ахмад үе нь хойч үеэ уламжлал, ёс жаягаа мартаж болохгүй хэмээн зааж сургаж байгаа гэнэ. Энэ үүднээс бид орчин үеийн Индианчуудын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Орчин үеийн Индианчуудын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Алеутууд, инуитууд Америкийн “уугуул” иргэд мөн, тэд европчуудыг Аляскад ирэхээс ч өмнө тэнд амьдарч байсан ч тэднийг яагаад ч юм бэ “АНУ-ын уугуул америкчууд”-ын тоонд оруулдаггүй байна.

2. АНУ-д уугуул америкчуудыг “индианчууд” гэч нэрлэдэг бол Канадад “эхний ард түмэн” гэдэг.

3. Америкийн мужуудын нэршлийн тал нь индиан үгнээс гаралтай. Тэр ч бүү хэл америкчуудын дуртай “барбекью” хэмээх хоолны нэр хүртэл индианаар “савхаар хийсн байгууламж” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

4. “Ирокез” хэмээн нэрлэдэг үс засалтыг АНУ-ыг Мохок (Mohawk) гэж нэрлэдэг. Энэ нь Ирокеүүдийн бүлийн нэгэн омгийнхны нэрээр нэрлэгдсэн аж.

5. Таван сая индианчуудын ердөө 22 хувь нь өөрсдийн омгийнхны уугуул газар нутагт амьдардаг.

6. Орчин үеийн АНУ-д индианчуудын бараг гуравны нэг нь холбооны хэмжээсээр ядуу амьдардаг.

7. Индианчуудын дундаж наслалт бусад америкчуудын дундаж наслалтаас 5 жилээр бага.

8. Индианчуудыг АНУ-ын бусад иргэдтэй харьцуулахад чихрийн шижнээр нас барах магадлал 177 хувиар, сүрьеэгээр нас барах магадлал 500 хувиар, амиа хорлох нас барах магадлал 82 хувиар илүү.

9. Индианчуудын дунд хүүхдийн нас баралт цагаан арьстнуудын дундах хүүхдийн нас баралтаас 60 хувиар илүү.

10. АНУ-д холбооны түвшинд 566 индиан омог тоологдсон байна. Үүнээс гадна холбооны түвшинд тооцогдоогүй олон омог бий.

11. Индианчуудын резервари (уугуул хүн амыг хүчээр байршуулах газар)-д амьдардаг хүмүүсийн 75 хувь нь үнэндээ индианчууд биш. Индианчуудын дөнгөж 28 хувь нь резерварид амьдардаг байна.

12. Америкын олон од индиан цустай гэдгээ зарласан байдаг. Тэдний тоонд Жонни Депп (Johnny Depp), Брэд Питт (Brad Pitt), Анжелина Жоли (Angelina Jolie), Шер (Cher), Энн Хэтэуэй (Anne Hathaway), Меган Фокс (Meghan Fox), Кевин Костнер (Kevin Costner), тэр ч бүү хэл Элвис Пресли (Elvis Presley) орно.

13. Өнгөрсөн зууны дунд үеэс индианчуудыг нийгмийн “ашигтай” гишүүн болгохын тулд хотод хүчээр шилжүүлэн суулгаж, өнчин хүүхдүүдийг цагаан арьст гэр бүлд үрчлүүлж байв.

14. Индиан резерварид төрсөн охидын хувьд хүчирхийлэлд өртсөн байх боломж гуравт нэг тохиолдоно. Харамсалтай нь тэд АНУ-ын нийгмийн бүх бүлэгт хүчирхийлэлд өртөх хандлагатай байдаг.

15. АНУ-д таргалалтад өртсөн асар олон тооны хүмүүс байдаг. Тэдний дунд индианчуудын эзлэх хувь илүү өндөр.

16. АНУ-д холбооны 300 резервари үйл ажиллагаа явуулдаг.

17. Зарим индианчууд одоог хүртэл мөнгөтэй харьцаж чадахгүй байна гэж гомдоллодог. Индианчууд мянга мянган жил ан агнаж, жимс түүж амьдарч ирсэн болохоор 150-хан жилийн хугацаанд орчин үеийн амьдралыг эзэмшиж чадахгүй байгаа аж. Тиймээс ч индианчууд илүү ядуу, орон гэргүй байх нь олонтоо.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()