Бидний мэддэггүй ухаалаг ТВ-ийн “СААК” хэрэглээнүүд

Ухаалаг ТВ нь ердийн телевизүүдийн санал болгож чадахгүй хэд хэдэн "интернэтэд холбогдсон үйлчилгээг" санал болгодгоороо онцлог байдаг. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс ухаалаг ТВ-ийн дараах гайхалтай үйлдлүүдийг мэддэггүй болов уу?

Бидний мэддэггүй ухаалаг ТВ-ийн “СААК” хэрэглээнүүд

Харин таны зүгээс хийх ухаалаг үйлдэл бол энэхүү аргуудыг дуустал унших юм шүү.

 

1 Удирдлагадаа баяртай гэж хэлцгээе

Хэдий ухаалаг ТВ-үүд үйлдвэрээс удирдлагатай бидний гарт ирдэг ч гэсэн үнэн хэрэгтээ шаардлага нь маш бага болжээ. Олон ухаалаг ТВ-үүд гар утсан дээр апп татсанаар удирдлагаар биш гар утсаараа удирдах боломжийг олгож эхэлсэн байна. Жишээ нь: Андройд үйлдлийн системтэй хүмүүс Android TV remote control апп ашиглан гар утастайгаа холбоорой.

Удирдлагадаа баяртай гэж хэлцгээе

2 ТВ-ийнхээ дууг утсаараа сонсоорой

Гэрийн бүх гишүүн унтаж амарч байх хооронд хөл бөмбөг гэх мэт оройн цагаар гарч буй шоу, нэвтрүүлгүүдийг үзэхдээ Localcast апп ашиглан дүрсээ ТВ-ээр үзэж дууг нь утсан дээрээсээ сонсох боломжтой. Энэ апп нь iOS, Андройд гээд аль ч үйлдлийн системд ашиглагддаг.

Хүүхдээ унтуулж байхдаа ч зурагтаа үзэх нь байна шүү.

ТВ-ийнхээ дууг утсаараа сонсоорой

3 Хүсэж байгаа зүйлээ “шүүж” үзээрэй

Ухаалаг ТВ-ээрээ Netflix үзэх нь энгийн үйлдэл болсон. Харин үзэхийг хүсэж байгаа контентоо илүү нарийвчлалтайгаар буюу дуртай жүжигчин, найруулагч гэх мэтээр хайх боломжийг ухаалаг ТВ-тэй хүмүүс л Upflix апп татсанаар ашиглах боломжтой ажээ.

Хүсэж байгаа зүйлээ “шүүж” үзээрэй

4 Дурсамжуудаа хадгалаарай

Нандин дурсамж бүхий хуучин CD, DVD-гээ хадгалгүйгээр Vudu апп ашиглан ухаалаг ТВ-дээ цомог үүсгэн хадгалж, хүссэн үедээ дижиталаар үзээрэй.

Дурсамжуудаа хадгалаарай

5 Буйдангаасаа ажиллаарай

Microsoft-ийн office программуудыг ухаалаг ТВ дэрээ ашиглаж, засвар оруулж, хуваалцаж, илгээж үзсэн үү? Ажлаа буйдан дээрээсээ тухтай хийгээд үзээрэй.

Буйдангаасаа ажиллаарай

Та болон танай гэр бүл УХААЛАГ ТВ-гүй байгаа бол битгий санаа зовоорой. Хэрэв та Юнителийн хэрэглэгч бол 1.5GB болон түүнээс дээш дата идэвхжүүлээд харин хэрэглэгч биш бол шинэ дугаар аваад U-Point-ийн сар шинийн урамшуулалд оролцон, морь уралдуулж ухаалаг ТВ-ийн эзэн болох боломжтой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.