Гэрийн нөхцөлд хөхөө хэрхэн томруулах вэ?

Та өөрийнхөө хөхний хэлбэр, хэмжээнд сэтгэл хангалуун байж чаддаг уу? Дийлэнх эмэгтэйчүүд өөрийнхөө хөхөнд сэтгэл ханамжгүй байдаг бөгөөд  зарим нь  хөхнийхөө төлөө маш их мөнгийг зарлагадаж, эрүүл мэндээ эрсдэлд  оруулах нь бий. Харин бид танд эрүүл, байгалийн аргаар хөхөө томруулах шалгарсан аргыг танилцуулж байна. Үүнийг мэдсэнээр та эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл ханамжтай байх болно!

Гэрийн нөхцөлд хөхөө хэрхэн томруулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гоо сайхны хагалгаагүйгээр хөхөө томруулах нь...

Ургамал болон тосны тусламжтайгаар эрүүл аргаар хөхөө томруулах боломжтой. Өдөрт 2-3 удаа үүнийг ашиглан иллэг хийх нь, цээжин дээрх мэдрэлийн болон цусны судлуудадыг шим тэжээлээр хангаж, хөхний бойжилтыг идэвхжүүлдэг байна.

Ихэнх ургамлын гаралтай бүтээгдэхүүний найрлага нь эстроген буюу хөхийг томроход нөлөөлдөг бодисын идэвхжлийг нэмэгдүүлж, хөхийг байгалийн аргаар томруулахад тусладаг байна. Хөх томруулах тос нь, ургамлыг бодвол илүү бодитой санагдаж байгаа байх. Гэхдээ энэ төрлийн тоснууд нь хөхийг томруулдаг бус цээжийг чангалснаар хөхийг том харагдуулахад тусладаг байна.

Судалгаагаар хөх томруулдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь тустай боловч, эцсийн үр дүнг амлаж чадахгүйг тогтоосон. Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд өөрийн гэсэн тодорхой баталгаатай байдаг.

Иймэрхүү байгалийн аргаар хөхөө томруулах нь,  эрүүл бөгөөд мөнгө хэмнэх давуу талтай юм. Гэхдээ бүтээгдэхүүнийг худалдан авахаас өмнө ямар найрлагатайг нь харахыг зөвлөж байна. Яагаад гэвэл зарим найрлага нь таны арьсыг гэмтээж, харшил үүсгэх магадлалтай байна.

Хөх томруулах тос нь өмнө нь дурдсанчлан цээжийг чангалж, өргөх үүрэгтэй байдаг. Гэхдээ тосны нөлөөнд бүрэн найдалгүйгээр байнга иллэг хийж байх нь хөхний хэлбэрийг засах хамгийн баталгаатай арга юм.

Гоо сайхны хагалгаагүйгээр хөхөө томруулах нь...

2 Өөх шилжүүлэн суулгах мэс засал

Баталгаатай үр дүнг хүсч буй эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ эргэлзэж байвал өөх шилжүүлэн суулгах аргыг туршаад үзээрэй. Энэ нь таны биеийн илүүдэл өөхтэй хэсгээс өөх авч авч цээжинд суулгах аргыг хэлнэ.  Энэ нь маш хялбархан сонсогдож байж болох ч бага зэрэг асуудалтай. Өөх шилжүүлэн суулгах аргын талаар маш их судалгаа байдаг боловч цээжинд өөх суулгах нь шинэ арга юм. Үүний давуу тал нь элдэв гадны биетгүйгээр таны хөх томрох боловч өөх шилжүүлэн суулгасны дараа таны цээжинд дасан зохицоход тодорхой хугацаа шаарддаг байна.  

Өөх шилжүүлэн суулгах мэс засал

Хөхийг ургамал, тос, дасгал дэглэм гэх мэт олон аргуудаар хэлбэрийг нь засах, томруулах боломжтой байдаг тул та гоо сайхны хагалгаанаас татгалзахыг хичээгээрэй.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()