Төрөлт болон жин хаясны дараа суларсан арьсыг чангалах аргууд

Судалгаагаар долоо хоногт дор хаяж 2.5 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг байсан жирэмсэн эмэгтэйчүүд төрсний дараа галбираа хадгалж чаддаг гэдгийг тогтоосон байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд галбир хэвийн байсан ч арьс хэлбэрээ алдан сунах нь элбэг. Эсвэл жин хассан хүмүүсийн хувьд ч гэсэн арьс агшихын оронд унжих нь бий. Энэ үүднээс та бүхэнд суларсан арьсыг чангалах аргуудаас хүргэж байна.

Төрөлт болон жин хаясны дараа суларсан арьсыг чангалах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Унтлагын өрөөгөө сэрүүн байлга

Нойр авах нь арьсанд шууд нөлөөлдөг зүйл. Тиймээс арьсаа сайн арчлахын тулд дараах зүйлсийг санах хэрэгтэй.

  • Таны унтлагын өрөө аль болох харанхуй байх ёстой.
  • Таны унтлагын өрөө сэрүүн байх ёстой. Хамгийн тохиромжтой температур нь 18.3 цельс юм. Хэрэв та даарч байвал хувцсаа зузаалах эсвэл өөрийгөө хучиж болно.
  • Унтахаас 2 цагийн өмнө хоол идэхгүй.
  • Орондоо хэвтэж байхдаа элдэв зүйл үзэж болохгүй.

Унтлагын өрөөгөө сэрүүн байлга

2 Ретиноидтой тос хэрэглэх

Арьс татдаг тос таны арьсыг залуу харагдуулахад тусалдаг боловч үр нөлөөг нь хадгалж үлдэхийн тулд тэдгээрийг тогтмол түрхэх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Эмч нар ретиноид тос ашиглан арьсыг чангалахыг зөвлөж байна. Түүнд агуулагддаг А аминдэм нь арьсны эсийн боловсролт, бодисын солилцоог нэмэгдүүлдэг.

Ретиноидтой тос хэрэглэх

3 Өдөрт 20 минут алхах эсвэл дасгал хийх

Идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь бодисын солилцоог өндөр түвшинд байлгаж, эсийг хүчилтөрөгчөөр хангадаг. Үүний үр дүнд таны арьс илүү толигор болно. Тиймээс эмч нар өдөр бүр 20 минутын турш алхахыг зөвлөжээ.

Гэхдээ хэвлийн хөндийн чиглэсэн дасгалууд нь арьсыг чангалах биш илүү их булчин хөгжүүлдэг гэдгийг тэд сануулж байна.

Өдөрт 20 минут алхах эсвэл дасгал хийх

4 Бүйлсний тосоор массаж хий

Хуурай арьсыг чийгшүүлэхээс гадна бүйлсний тос нь арьсны өнгийг сайжруулдаг. Үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд гэдсэндээ иллэг хийхэд хэрэглээрэй.

Массаж хэрхэн хийх вэ:

  • Дээш харж хэвтээд гараа дулаацуулаарай. Тэгээд гартаа тосоо түрх
  • Гарынхаа алгаар гэдэсээ бүхэлд нь цагийн зүүний дагуу илнэ
  • Дараа нь хэвлийнхээ төвийн шугамыг иллэг хий. Цээжнээс эхэлж, хүйсний доод хэсэг хүртэл илнэ.
  • Үүнтэй ижил хөдөлгөөнийг зүүн, дараа нь хэвлийн баруун талд хийнэ.
  • Зөөлөн даралтаар массажаа үргэлжлүүлж, хүйснээсээ гадагшаа цагийн зүүний дагуу тойрог хэлбэрээр илнэ
  • 20 минутын турш массажаа үргэлжлүүлээрэй.

Бүйлсний тосоор массаж хий

5 Арьсаа ороо

Биеэ хүнсний уутаар ороох нь арьсыг чангална. Ингэхдээ эхлээд биеэ байтар чийгшүүлэгч тосоор тосолж 30-90 минутын турш уутаар орооно. Хэрвээ та ороолттой үед биеийн хүчний дасгал хийхээр бол сайтар ус уух хэрэгтэй.

Арьсаа ороо

6 Холестерол, кортизолоо тогтмол шалга

Арьсны асуудалтай тэмцэхийн тулд бүх зүйлийг цогц төлөвлөгөөний хүрээнд хийх хэрэгтэй. Холестерины түвшинг шалгах нь маш чухал, учир нь удаан хугацаанд түүний түшин өндөр байвал липидийн хаалт задарч, арьс чийгээ хурдан алддаг.

Мөн кортизолын түвшинг анхаарч үзээрэй. Кортизолын өндөр агууламж нь арьсыг сийрэгжүүлж, сул болгодог юм.

Холестерол, кортизолоо тогтмол шалга

7 Хооллолт

Мэргэжилтнүүд өдөрт 2 порж жимс, 2 порц хүнсний ногоо, нэг порц буюу 0.75 г уураг идэхийг зөвлөж байна.

Хооллолт

8 Кофены массаж

Мэргэжилтнүүд кофены массаж нь хөлс гадагшлах суваг, арьсны эд эсийг сунгахад тусалдаг тул таны арьс илүү уян хатан болгож, целлюлит арилахад нөлөөлдөг гэж зөвлөж байна. Хэрэв та үүнийг ретинол, карнитинтай хослуулбал кофе нь арьсны дээд давхаргын зузааныг нэмэгдүүлдэг.

Ингэхдээ хольдог эсвэл кофейнийг нь ялгасан биш энгийн кофе хэрэглээрэй. Арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-2 удаа массаж хийгээрэй.

Кофены массаж

9 Шээсний өнгийг анхаар

Эрэгтэйчүүдэд өдөрт 15.5 аяга (3.7 литр), эмэгтэйчүүдэд өдөрт 11.5 аяга (2.7 литр) шингэн ууна. Ариун цэврийн өрөөнд орсны дараа шээснийхээ өнгийг шалгахаа бүү мартаарай. Ердийн үед энэ нь өдрийн турш цайвар шар өнгөтэй байх ёстой. Хэрэв  хүрэн талдаа өнгөтэй бол та илүү их ус уух хэрэгтэй.

Шээсний өнгийг анхаар

10 Хатуу хоолны дэглэм бүү барь

Хатуу хоолны дэглэмээр өөрийгөө зовоосноор та арьсаа дахин чангалж чадахгүй. Бие махбодид хоол тэжээл, түүний дотор эрүүл өөх тос хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уураг багатай дэглэм нь таны арьсанд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Хатуу хоолны дэглэм бүү барь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()