Эрүүл, ухаантай хүүхэдтэй болохын тулд юу хийх ёстой вэ?

Дөнгөж төрсөн хүүхдийн тархинд ойролцоогоор 100 тэрбум мэдрэлийн судлууд байдаг. Энэ үед нь хүүхдийн тархийг хөгжүүлж, идэвхитэй ажиллуулж чадвал, таны хүүхэд ухаан сийрэг, оюун ухааны өндөр хөгжилтэй болж төлөвшдөг байна. Үүнд бидний хүүхэдтэйгээ харилцах харьцаа болон, өсөж төрсөн орчин, арчилгаа хамгаас их нөлөөлдөг. Ингээд эрүүл чийрэг, ухаантай хүүхэдтэй болохын тулд юу хийх ёстойг хамтдаа олж мэдэцгээе!

Эрүүл, ухаантай хүүхэдтэй болохын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жирэмслэхээр төлөвлөж байвал хорт зуршлаа хая!

Хэрвээ та эрүүл хүүхэдтэй болохыг хүсэж байвал, эртнээс бэлтгэлээ базаах хэрэгтэй. Энэ нь нэг ёсондоо бяцхан үрдээ зориулан, хорт зуршлаасаа салж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. Учир нь эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Хэрэв та жирэмсэн байхдаа тамхи татаж, согтууруулах ундаа ихээр ууж хэрэглэвэл, бүрэлдэж байгаа хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, ухаан хомс, ойлгоц удаан, элдэв эмгэгтэй хүүхэд төрөх, цаашлаад зулбах, амьгүй ураг төрөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрүүл хүүхэд төрлөө гэж бодоход, сурч боловсрох насандаа хичээлээ ойлгохгүй байх, сэтгэн бодон чадвар муудах зэргээр хор уршиг нь хожуу илэрдэг.

Жирэмслэхээр төлөвлөж байвал хорт зуршлаа хая!

2 Хүүхдээ хөхөөр хооллох

Сүүлийн үед хүүхдийг эхийн хөхөөр хооллох нь ямар хэрэгтэй болохыг сурталчлан, олон ээжүүдэд энэ тухай уриалах болсон. Энэ нь ч оргүй худал зүйл биш юм. Эхийн хөхний сүүнд, өөр юугаар ч үл орлуулж болох амин дэмүүд агуулагддаг бөгөөд зөвхөн өөрийн хүүхдэд нь зориулагдсан байдаг. Эхийн хөхөө хөхөж өссөн хүүхэд эрүүл чийрэг, өвчин тусах нь бага бөгөөд дархлаа сайтай болдог. Мөн өсвөр насандаа илүүдэл жинтэй болох магадлал ч буурдаг болохыг судлаачид нотолжээ. Хамгийн чухал нь бидний хамгийн чухал эрхтэн болох тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд ухаан сийрэг, сэргэлэн цовоо хүүхэдтэй болоход тусална.

Хүүхдээ хөхөөр хооллох

3 Хүүхдээ багаас нь хөгжимтэй танилцуулах

Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь л намуухан, зөөлөн хэмнэлтэй дуунуудыг сонсгож байх нь төрснийх нь дараа тэднийг түргэн тайвшруулах, өсөх насанд нь ой тогтоолт сайтай болох зэргээр давуу талууд их юм. Судлаачдын үзэж буйгаар, ураг эхийн хэвлийд байхдаа ч гаднах чимээ болон орчныг мэдэрдэг бөгөөд түүнээс шалтгаалан сэтгэхүй, зан төлөв нь өөрчлөгдөж болохыг нотолсон байдаг. Жишээ нь үргэлж хэрүүл тэмцэлтэй, стресстэй эхийн хэвлийд бойжсон хүүхэд аймхай, ямарваа шийдвэр гаргахдаа муу, сэтгэл санааны тогтворгүй араншинтай болох өндөртэй гэнэ. Харин хэвлийд байхаас нь хүүхэдтэйгээ сайн ярилцаж, сонсголонтой дуунуудыг сонсгон, эцэгтэй нь холбоотой байлгах нь хүүхдийг төлөв даруу, ухаан саруул болгох магадлалыг нэмэгдүүлж байдаг.

Хүүхдээ багаас нь хөгжимтэй танилцуулах

4 Телевиз, гар утас, компьютер үзэх цагийг нь багасга

Та хэдийгээр хичнээн завгүй байж болох ч, гар утас, таблет, телевизээр хүүхдээ хэзээ ч уяж болохгүй. Ялангуяа хүүхдийн нас бага байх тусам тэдгээрийн хорт цацраг, нөлөө нь хүүхдүүдэд илүүтэй нөлөөлдөг. Энэ нь зөвхөн төрсөн хүүхэд бус хэвлийдээ байгаа урагт ч мөн хамааралтай. Жирэмсэн болон хөхүүл, бага насны хүүхэдтэй ээж, аавууд хүүхэдтэйгээ үргэлж холбоотой байж, цагийг илүү зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлж байх нь чухал. Тэдгээр соронзон долгионы нөлөөллөөс болж, хүүхдүүд багаасаа тархины хорт хавдар, ухааны хомсдолтой болох зэргээр шаналсаар байна. Энэ нь хүүхдийн хэл ярианы хөгжилд ч мөн сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа 2-5 хүртэлх насны хүүхдийг 20 минутаас их хугацаагаар гар утас, компьютер харуулж болохгүй аж. Мөн үзэж байгаа бичлэг, киноноос хүүхдийн ирээдүйн төлөв, хүмүүжил шалтгаалдаг болохыг ойлгох хэрэгтэй.

Телевиз, гар утас, компьютер үзэх цагийг нь багасга

5 Хүүхдээ ном унших дуртай болгох

Дуу сонсгохтой мөн адилаар та хүүхдээ багаас нь номтой танилцуулж, чөлөөтэй сэтгэлх боломжыг олгох хэрэгтэй. Дуртай үлгэрийн баатартай номыг нь уншиж өгөн, зурж будуулах зэрэг бүтээлч хандлагыг ч мөн нэмэгдүүлж болдог. Еврей эцэг эхчүүд хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлж, дуртай болгохын тулд сар бүр 10 ном уншуулдаг хэмээх судалгаа байдаг. Унших номын хэмжээ, төрөл нь ямар байх нь нэг их холбогдолгүй бөгөөд хамгийн гол нь номыг ойлгодог, уншиж сурах, дурлуулах нь хамгийн чухал аж. Иймд тэд гэрийнхээ өнцөг булан бүрт ном тавьдаг бөгөөд хүүхэд хүссэн үедээ, хүссэн номоо унших боломжыг нь олгодог байна.

Хүүхдээ ном унших дуртай болгох

6 Дасгал ч мөн чухал

Хүүхэд, том хүн аль алинд нь дасгал маш чухал юм. Дөнгөж төрсөн нярайд ч мөн биед нь иллэг хийн, дасгал хийлгэж байх нь эрүүл саруул өсч бойжиход нь тусалдаг. Энэ нь ой тогтоолтыг сайжруулахаас гадна, мартамхай болохоос сэргийлдэг. Хүүхэд байхаасаа амьдралын идэвхитэй хэвшлийг сонгосноор, өсч томроход бие бялдрын өв тэгш хөгжилтэй болохоос гадна, сэтгэн бодох чадварыг ч мөн нэмэгдүүлдэг. Мөн аливаа стрессийг даван туулах хатуужил нэмэгдэж, аливаад шантрахгүй байхад суралцдаг аж.

Дасгал ч мөн чухал

7 Үргэлж шим тэжээл сайтай, эрүүл хоолыг өгөх

Үргэлж шим тэжээл сайтай хоол хүнсийг идэж, кальци, амин дэмээр баялаг самар, жимс ногоог өгөх нь магадгүй хамгийн чухал зүйлсийн нэг байж болох юм. Өсөж яваа хүүхдэд хоол хүнс юу юунаас илүү хэрэгтэй бөгөөд, буруу хооллолт, түргэн хоолноос хол байлгах хэрэгтэй. Хэрэв хүүхдэд анхнаас нь чанаргүй будагтай, хийжүүлсэн ундаа, хэт их чихэр, өөх тостой хоолыг идүүлж сургахгүй бол том болсон хойноо ч тэдгээрийг идэх нь бага юм. Мөн хүүхдэд хэзээ ч телевиз, гар утсаар сатууруулан хооллож болохгүйг санах нь зүйтэй.

Үргэлж шим тэжээл сайтай, эрүүл хоолыг өгөх

8 Кафейны төрлөөс аль болох татгалзах

Эрч хүчийн ундаа, хийжүүлсэн буюу гаазтай ундаа, сахартай бохь зэргүүдэд кафейн тодорхой хэмжээгээр агуулагддаг. Тус бодис нь хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг бөгөөд тархины төрөл бүрийн эмгэг, зүрх судасны өвчтэй болоход дам нөлөөлдөг юм. Тэдгээрийн хэрэглээг үргэлж хянаж, хэтрүүлэхгүй байхад нь анхаарлаа хандуулаарай!

Кафейны төрлөөс аль болох татгалзах

9 Сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглуулах

Хүүхдэдээ аль болох ухаан хөгжүүлэх, бүтээлч хандлагыг суулгах тоглоомыг авч өгөх, эсвэл өөрөө хийж өгсөн ч болох шүү дээ. Ялангуяа гарын уртай, авъаслаг аавууд хүүхдэдээ эвлүүлдэг тоглоом гэх мэт төрөл бүрийн сэтгэхүй хөгжүүлэх наадгайг хийж өгдөг. Хэрвээ та гаднаас тоглоом худалдаж авахыг хүсвэл хүүхдийн тоглоомыг 60/40-ын харьцаатай сонгох хэрэгтэй. Таны хүүхдийн сагсанд сэтгэхүй хөгжүүлэх тоглоом 60 хувь, харин бусад хөгжөөнт тоглоомууд 40 хувь байх ёстой юм.

Сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглуулах

10 Багаас нь аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэх

Балчир хүүхдэд эцэг эхийнх нь хайр халамж юу юунаас илүү хэрэгтэй. Хайранд умбаж, хүрээлүүлж өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, илэн далангүй болж төлөвшдөг бөгөөд сэтгэл хөдлөлөө ч мөн нууж хаалгүй илэрхийлдэг. Энэ нь эцэг эхэд, хүүхдийгээ ойлгоход нь ихээхэн тус дэм болдог билээ. Мөн тархины хөгжил ч мөн сайтай болдог.

Эрүүл, чийрэг, ухаалаг хүүхэдтэй болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Хүүхэдтэйгээ сайтар ярилцах
  • Хүүхдийнхээ хэлж, ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулж, түүний яриаг дуустал нь сонсох
  • Хүүхдэдээ итгэл хүлээлгэх
  • Бага балчираас нь хүүхдийнхээ биенд иллэг хийж, чийрэгжүүлэх
  • Хүүхдийн өсөж, торниход аюулгүй орчинг бүрдүүлэх

Багаас нь аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэх

Танд болон хүүхдэд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()