1
Уцаартай
Эр хүн хатуу чанга байх ёстой гэдэг ч уур уцаар нь тийм байдлыг илэрхийлэхгүй. Эсэргээрээ та тэвчээргүй, өөрийгөө барих чадваргүй нэгэн гэдгээ харуулах болно. Тиймээс аль болох тайван, буурь суурьтай байхыг хичээ.
2
Эксийнхээ тухай ярих
Эрчүүд өмнө нь хэнтэй үерхэж байснаа ярьж гайхуулах, эсвэл хамтрагчийнхаа анхаарлыг татах гэдэг. Гэхдээ эсрэгээрээ та найз бүсгүйнхээ дургуйг хүргэнэ. Учир нь тэр таныг хуучин амрагтайгаа байхыг илүүд үзэж байна гэж бодох болно.
3
Их зан
Өөртөө итгэлтэй байдалд хэн хүнгүй татагддаг. Гэвч зарим хүмүүс үүнийг их зантай эндүүрэх нь бий. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь одоо байгаа бүхнээ үнэлж чаддаг, түүндээ сэтгэл хангалуун хүнийг хэлдэг болохоос юм болгоноо гайхуулах ёстой гэсэн үг биш.
4
Эмэгтэйчүүдтэй өрсөлддөг
Эмэгтэйчүүдийг тусад нь авч үздэг, өөрөө эр хүн учраас заавал тэднээс илүү байх ёстой гэсэн үзэлтэй хүнд ямар ч бүсгүй хүн татагдахгүй нь мэдээж.
5
Өөртөө итгэлгүй
Өөртөө итгэж чадахгүй хүнд ямар хүн татагдах вэ? Тийм хүмүүст бүсгүйчүүд итгэх нь бүү хэл нэг нүдээрээ ч үзэж чадахгүй.
6
Өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг
Бусдаас илүү байхыг хүн бүр хүсдэгч түүнийгээ шууд илчлэх нь хэнд ч таалагдахгүй. Ялангуяа эмэгтэйчүүд ийм хүмүүсийг хэзээ ч таалдаггүй. Дээрээс нь та ийм байдлаар хэзээ ч хэнээс ч илүү гарч чадахгүй.
7
Бүгдийг удирдах дуртай
Мэдээж хэрэг та хэн нэгэнтэй болзож байх даа хаашаа явах, юу хийхээ шийдэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ найз бүсгүйнхээ өмсөж зүүх, алхаж гишгэхийг нь заах нь арай л хэтэрсэн үйлдэл болно.
8
Хүүхдээрээ
Тоглож наргиж чаддаг байх нь маш чухал. Тийм чадвахгүй хүн хэзээ ч бусадтай дотно болно чадахгүй. Гэхдээ юм бүрийг тоглоом болгодог, эсвэл чухал үед хэнэггүй царайлдаг залууд хэн ч татагдахгүй. Учир нь тийм хүн зүгээр л том хүний биед орсон хүүхэд мэт харагддаг юм.
9
Тоомжиргүй
Хэрвээ та хэнд ч, юунд ч анхаарал хандуулдаггүй бол ямар ч бүсгүй танд татагдахгүй. Тийм зан чанар ганцхан кинон дээр л догь харагддаг. Амьдрал дээр эмэгтэйчүүд халамжтай эрчүүдэд илүү дуртай байдаг.
10
Хэт материаллаг
Та баян чинээлэг эсвэл мөнгөнд санаа зовдоггүй нэгэн байж болно. Гэхдээ тийм байлаа гээд бусдад үргэлж тэрийгээ гайхуулах албагүй. Ялангуяа тийм хүмүүсийг эмэгтэйчүүд эр гэхээсээ илүү түрийвч гэж л харна.
11
Ялагдаж сураагүй
Амьдрал дээр юм болгон дээр ялна гэж байхгүй. Харин үүнийг ойлгож чадаагүй хүмүүс ялагдах бүртээ өрсөлдөгчөө доромжилж хүүхэд шиг зан гаргах нь бий. Ийм зантай эрчүүдэд ямар ч эмэгтэй татагдахгүй.
12
Муухай аашилдаг
Хэрвээ танд сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн эмгэг байхгүй бол үргэлж муухай аашлаад байх нь тийм ч сайхан харагдахгүй. Ийм хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүсээ үргэлж үргээж байдаг юм.
13
Үргэлж гомдоллодог
Байнга халаглаж, гомдоллохоос илүү муу зүйл байхгүй. Нэгдүгээрт, хоосон яриа хөөрөөнд хүч чадал, цаг хугацаагаа үрэхийн оронд нөхцөл байдлыг засч залруулж болно гэдгийг ухаар. Хоёрдугаарт, охидод өөрсдийн санаа зовох зүйл хангалттай байдаг. Тийм ээ, хэрэв та тэднээс тусламж хүсч, эсвэл бодлоо нэг ч удаа болов хуваалцвал тэд баярлах болно. Гэхдээ хэрэв та үүнийг байнга хийдэг бол удахгүй бүгд тантай харилцахаас зайлсхийнэ гэдгийг сана.
14
Хэт болгоомжтой
Хэрэв та юм болгоноос болгоомжилж, харддаг бол тантай холбоо тогтоох үнэхээр хэцүү байх болно. Үүнээс болоод эмэгтэйчүүд танд ойртож чадахгүй.
15
Хошигнож чаддаггүй
Үргэлж юм бүрийг хүндээр хүлээж авдаг, хошигнож чаддаггүй хүн хэнд ч таалагдахгүй. Энэ нь та өөртөө итгэлтэй биш гэсэн дохиог илгээх болно. Мөн хэн нэгэн таниар тоглоом хийвэл тэр хүн таныг доромжилж байна гэсэн үг биш шүү.