Дэлхийн хамгийн сайн эмчилгээтэй 10 улс

Урьд урьдны жилүүдээ бодвол сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ ихэд анхааран, биед тустай хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийж илүү урт удаан, аз жаргалтай амьдрахыг эрмэлздэг болсон билээ. Үүнийгээ ч дагаад улс, орнуудын эмчилгээний чанар сайжирч, шинэ техник технологи ашиглан бүх өвчнийг анагаан, эдгээх болоод байгаа юм.

Дэлхийн хамгийн сайн эмчилгээтэй 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин ямар орнуудын эмчилгээ хамгийн чанартай, сайн байдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийнхүү жагсаан гаргасан байна. 

10 Швед - чанарын түвшин 62.6%

Тус улсын хүрээлэн буй орчин цэмцгэр мөн цэвэр агаартайгаас гадна эмчилгээний чанараараа дэлхийд дээгүүрт ордог байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 97%-ийг нь тус улсын засгийн газар хариуцдаг ба 3 %-ийг эмчлүүлэгчид төлдөг аж. Эрүүл мэндийн үйлчилгээ нь бүх хүнд хүртээмжтэй байдаг байна. Харин шүдний эрүүл мэндийн тал дээр төр засаг ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй ба зөвхөн 0-19 насны хүүхдүүд л шүдээ үнэгүй эмчлүүлэх эрхтэй байдаг гэнэ.

Швед - чанарын түвшин 62.6%

9 Швейцарь - чанарын түвшин 63.1%

Швейцарь бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй байгальтай улсуудын нэг юм. Тус улсын иргэдийн дундаж наслалт нь өндөр байдаг ба 2012 оны судалгаагаар эрчүүд 80.5, эмэгтэйчүүд 85 хэмээн гарсан байна. Энэ нь Швейцарь улсын эмчилээний чанар хэр сайн бэ гэдгийг харуулж байгаа нэгээхэн хэлбэр юм. Эрүүл мэндийн салбарын ихэнхи хэсгийг засгийн газар санхүүжүүлдэг ба иргэд нь эрүүл мэндийн даатгал зэргийн мөнгөө л төлдөг байна.

Швейцарь - чанарын түвшин 63.1%

8 Өмнөд Солонгос - чанарын түвшин 65.1%

Иргэдийнхээ эрүүл мэндэд анхааран тус улсын авч хэрэгжүүлсэн нэгэн том төсөл нь байгаль орчны бохирдлыг багасгах юм. Шинэ техник технологи ашиглан, чадварлаг эмч нарыг бэлтгэн өвчин зовлондоо шаналж явсан олон мянган хүнийг эмчилж өгдөгөөрөө бусад орнуудад алдаршин энэ тэндээс ирж эмчлүүлэх гадаад өвчтөнүүдийн тоо өссөн аж. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг иргэд өөрсдөө 100% хариуцдаг байна.

Өмнөд Солонгос - чанарын түвшин 65.1%

7 Австрали - 66%

Гайхалтай сайхан цаг агаар, амар тайван байдал зэрэг нь Австрали улсын тодотгол юм. Гэхдээ тус улсыг алдаршуулдаг бас нэгэн зүйл нь сүү болон зөгийн балны үйлдвэрлэл юм. Сүү болон зөгийн бал нь эрүүл мэндэд маш сайн, ашиг тустай учраас Австрали улсыг зорин, эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянгаараа байдаг байна. Харин эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувьд 75%-ийг эмчлүүлэгчидийн төлбөр, 25%-ийг эрүүл мэндийн даатгалын хөрөнгөөр бүрдүүлдэг аж.

Австрали - 66%

6 Итали - 66.1%

Итали улсын эрүүл мэндийн тогтолцоо нь холимог бөгөөд улсын болон хувийн гэсэн хоёр төрлийг нэгтгэсэн байдаг. Хүн амын дундаж наслалт нь 82 байдаг ба эмчилгээ, хагалгаа зэргийг хийлгэхэд хувийн болон улсын эмнэлэгт аль алинд нь үнэ төлбөргүй байдаг аж. Мөн хамгийн том давуу тал нь хууль ёсны болоод хууль бусаар оршин суугаа хүмүүсийг ялгалгүй, яаралтай тусламжийг үнэгүй хийж өгдөг байна.

Итали - 66.1%

5 Испани - 68.3%

Чадварлаг эмч нар, ажилсаг сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргээрээ дэлхийд алдаршсан улс юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн ихэнх хувийг нь төрөөс даадаг ба иргэд нь багахан хувийг нь бүрдүүлдэг аж.

Испани - 68.3%

4 Израил - 68.7%

Дэлхийд эмчилгээний чанар болоод түвшингээрээ 4-р байранд эрэмблэгдэж байгаа тус улсын иргэдийн үндсэн эрх нь эрүүл байх аж. Тус улсын засгийн газраас иргэдийгээ эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, чанарыг дээшлүүлэх үүднээс даатгалаа төлж байхыг шаарддаг ба иргэд нь хүлээн зөвшөөрдөг байна.

Израил -  68.7%

3 Япон - 74.1%

Япон улс техник технологи төдийгүй эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний чанараараа ч мөн дэлхийд дээгүүрт ордог байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 70%-ийг төр нь хариуцаж, үлдсэн 30%-ийг иргэд нь төлдөг аж. Тус улс нь орон гэргүй болон ядуу буурай хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдгээрээ давуу талтай.

Япон - 74.1%

2 Сингапур - 81.9%

Сингапурын эрүүл мэндийн тогтолцоо хэдийгээр гайхалтай сайн боловч бусад улс түүнийг нь дуурайн хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй байдаг. Хэдийгээр засгийн газар нь эрүүл мэндийн үйлчилгээний дөнгөж 4 хувийг санхүүжүүлдэг ч чанараараа дэлхийд хоёрт ордог юм. Мөн хувийн болон улсын эмнэлэгүүдтэй. Хувийн эмнэлэг нь төрөлжсөн эмчилгээг маш чанартай боловч өндөр өртгөөр хийдэг бол, улсын эмнэлэг төрөл ялгаа гэлгүйгээр нийтлэг эрүүл мэндийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлдэг.

Сингапур - 81.9%

1 БНХАУ, Хонконг - 92.6%

Хонконг бол дэлхийн хамгийн чанартай эрүүл мэндийн тогтолцоотой хот юм. Эрүүл мэндийн систем нь холимог буюу улсын болон хувийн эмнэлэгүүдтэй юм. Засгийн газар нь иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж, эрүүл мэндийн салбарт хангалттай их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Мөн дундаж наслалт өндөр төдийгүй нялхасын эндэгдэл бага гардаг тул ийнхүү дэлхийн хамгийн чанартай эмчилгээтэй улс гэгдсэн ажээ.

БНХАУ, Хонконг - 92.6%

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()