Мексик эмэгтэй нөхрөө өөрийнхөө залуу насны зурагтай хардаж, хутгалсан хэрэг гарчээ

Хайртай хүнээ өөр хэн нэгэнтэй хамт байгаагаар харна гэдэг олон эмэгтэйн дургүйцлыг хүргэдэг, хосуудын дундах томоохон асуудал аж. Тэр хэн нэгэн нь бүсгүйгээс залуухан бөгөөд үзэсгэлэнтэй бол цааш болох үйл явдлыг төсөөлөх ч хэрэггүй бололтой. Мексикт гарсан энэ хэргийн тухайд Леонара Н. гэгч эмэгтэй нөхрөө залуухан эмэгтэйтэй хардаж, хутгалсан байна. Аливаа зүйлд учир шалтгаан заавал байх ёстой боловч тэр бүхнийг зөвтгөх арга үгүй юм.

Мексик эмэгтэй нөхрөө өөрийнхөө залуу насны зурагтай хардаж, хутгалсан хэрэг гарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мексик улсын Сонорагийн цагдаагийн газарт нөхрөө хутгалж шархдуулсан хэргээр Леонара Н. гэгч эмэгтэйг баривчлагджээ. Түүний нөхөр болох Хуан Н. гар утсандаа өөр эмэгтэйтэй авхуулсан зургаа хадгалж байсан нь Леонарагийн тэвчээрийг барж, ийм үйлдэл хийхэд хүргэсэн байна. 

Үнэн хэрэгтээ зураг Леонарагийн залуу насны зураг байсан ч залуухан, үзэсгэлэнтэй байсан өөрийгөө танилгүй, нөхрөө хардаж биед нь хохирол учруулсан аж. 

Түүнийг хутга барьж дайрахад Хуан бүхнийг тайлбарлаж амжилгүй, шархдсан бөгөөд дараа нь нарийн учрыг хэлж, эхнэртээ ойлгуулж чадсан ч хөршүүд нь хэдийнээ цагдаад дуудлага өгсөн байжээ. 

Энэ үйл явдлаас болж цахим сүлжээнд хосуудын хоорондох итгэлцлийн асуудлыг интернет хэрэглэгчид ихээхэн хөндөөд байгаа юм. Үүний дунд өчүүхэн жижиг зүйлээс болж харилцаандаа хэзээ ч арилшгүй сэв суулгахгүй байхыг анхааруулах хүмүүс олон байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()