Ямар ч улсад харьяалалгүй амьдарч болох 10 газар

Хамгийн мундаг удирдагчаар удирдуулсан улс орны иргэд хүртэл засгийн газартаа сэтгэл дундуур байх нь бий. Засгийн газраас гаргаж буй бодлого, тэдний тавьж буй шаардлагатай санал нийлэхгүйн улмаас тэднээс хараат бус амьдрахаар шийдэж өөрсдийн гэсэн бяцхан улсыг байгуулан амьдардаг хүмүүс дэлхий дээр байдаг аж. Тэдгээр хүмүүсмйн амьдардаг нутаг дэвсгэр нь ямар ч засгийн газрын эрхшээлд байдаггүй бөгөөд тэд зөвхөн өөрсдийн дүрэм журмаар амьдардаг ажээ. Бид өнөөдөр тэдгээр ямар ч улсад харьяалалгүй амьдарч болох газруудын талаар хүргэж байна.

Ямар ч улсад харьяалалгүй амьдарч болох 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Чөлөөт холбоо” төсөл

Одоогоос 18 жилийн өмнө Йельсийн их сургуулийг төгсөгч Жейсон Соренс засгийн газрынхаа явуулж буй үйл ажиллагаа, баримталж буй үзэл бодлын эсрэг байр суурьтай байдаг иргэдийг цуглуулж тусдаа холбоо байгуулах санааг гаргасан байна. 2003 он гэхэд тухайн санааг дэмжиж амьдрахаар бүртгүүлсэн хүний тоо 5000-д хүрсэн ба оршин суугчдын тоо 20,000-д хүрмэгц нүүлгэх үйл ажиллагааг эхэлнэ гэжээ. Гэвч нүүх цагаа хүлээж тэсээгүй 2000 орчим иргэд Нью Гэмпшир чөлөөт холбоондоо аль хэдийн ирж аж амьдралаа хэдийн төвхнүүлээд авсан гэнэ. 

“Чөлөөт холбоо” төсөл

2 "ZEGG" холбоо

1991 онд Герман улсад байгуулагдсан энэхүү холбоонд одоогийн байдлаар 100 гаруй хүн амьдардаг. Сэтгэл санаа нэгдсэн хэдэн хүн ийм төрлийн тусгай холбоо байгуулах зорилготойгоор газар худалдан авснаар тэндхийн амьдрал эхэлжээ. Холбооны ихэнх гишүүд засгийн газрын үйл ажиллагаа болон хувийн үйлдвэр, аж ахуйг огтхон ч эсэргүүцдэггүй бөгөөд харин ч ойр орших хотуудад өөрсдийн гэсэн ажил, бизнесийг эрхэлцгээдэг байна.

Тэдний гол үйл ажиллагаа бол нийтийг хамарсан олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, эцэг эх нь ажилдаа явсан үед хүүхдүүдийг харах үүрэгтэй ажилтан томилох гэх мэт нөхөрлөл, эв нэгдлийг дэмжсэн зүйлс байдаг аж. "ZEGG"-ийн оршин суугчид бүгд нэг нэгнийгээ таньдаг, амьдралын сонин сайхнаа хуваалцдаг, нэгнийдээ зочилж баяр наадмаа хамтдаа тэмдэглэдэг уриалагхан, дулаахан, эв найрамдалтай хүмүүс байдаг ажээ. 

"ZEGG" холбоо

3 Нидеркауфунген

Марксист эсвэл феминист гэх мэт өвөрмөц үзэл суртлыг баримтлагч идэвхтэн иргэд Германы засгийн газрын хяналтад байх давчуу нийгмээс салах хэрэгтэй хэмээн шийдэцгээж хуучин тосгоны хаягдсан байшингуудыг эзэмшилдээ аван өрх тусгаарлажээ. Нидеркауфнгенийг үүсгэн байгуулагчид хүйсийн болон нийгмийн эрх тэгш байдлын талаар, хувийн эзэмшил, эрх чөлөөний тухай, мөн хүмүүс төр засаглал байхгүй байсан ч амжилттай амьдарч болдог талаар нийтлэл хүртэл гаргасан байна. 

Оршин суугчдад дотуур хувцас, шүдний сойз, самнаас өөр хувийн эд хөрөнгө гэж байхгүй бөгөөд тосгоны иргэдийн олсон орлогыг цуглуулан “хүн бүрийн хэрэгцээнд” гэсэн дүрмээр хуваарилдаг гэнэ. Энэ дүрмийн агуу хүн бүр хүссэн цагтаа нийтээрээ цуглуулсан мөнгөнөөс хүссэн хэмжээгээрээ авах боломжтой бөгөөд 30 жилийн туршид нэг ч удаа хулгай дээрэм гарч байгаагүй нь тэднийг ямар хатуу ёс жудагтай, дэг журамтай хүмүүс вэ гэдгийг харуулж байна. Мөн тэдний дунд толгойлогч гэж хүн байхгүй бөгөөд хүн бүр өөр өөрийнхөөрөө чухал үүрэгтэйд тооцогдож тулгарсан бүх асуудлаа 7 хоног бүр болдог цуглаан дээрээ хэлэлцэж шийддэг гэнэ. 

Нидеркауфунген

4 Мариналеда

Испани улсын Андалусийск мужид орших Мариналед хотын иргэд засгийн газраас үзүүлэх дарамт шахалтыг ахин тэвчиж чадахгүй гэдгээ зарлажээ. Тэд өөрсдийгөө насан туршдаа шударга үнэний мөрөөр ажиллаж хөдөлмөрлөж байгаа ч ядуу амьдралын золиос болсон хүмүүс, харин төр засаглалынхан бол ямар ч ажил хийдэггүй хэрнээ хагартлаа баяжсан хүмүүс гэж үзээд улсынхаа удирдлагуудын эзэмшилд байдаг газар дээр “Газар дэлхий бол тариачдад зориулагдсан!” гэсэн бичигтэй самбар хатгаж, өлсгөлөн зарлаж, олон хоногийн суулт хийсэн байна.

Засгийн газрынхан анхаарал хандуулалгүй удаан явсан боловч нэгэнт шийдсэн байсан эдгээр хүмүүсийг юу ч зогсоож чадахгүй болсон байв. 80-аад оны дундуур Испанийн эрх баригчид Мариналедын оршин суугчдад 1250 га газар гаргаж өгсөн ба “юу хүснэ, түүнийгээ хий” хэмээжээ. Одоогийн байдлаар энэхүү хотод 2.5 мянга орчим хүн амьдардаг ба тэд аж ахуйн ажлаа ижил тэнцүү хуваан хийж, мөн орлогоо ч тэнцүү хуваан авдаг байна. Түүнчлэн зам, цэцэрлэгт хүрээлэн барих гэх мэт хот хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд  зориулан тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулдаг ажээ. Сонирхуулахад Мариналед хотыг Хуан Мануэль Санчес Гордильо гэгч эрхэм удирддаг ба тэрээр 2 удаа дайралтад өртөж 7 удаа шоронд сууж байж. Тийм ч учраас хотын нутаг дэвсгэр лүү цагдаа нар нэвтрэхийг хатуу хориглодог байна. 

Мариналеда

5 Ихэр царс мод

Одоогоос 52 жилийн өмнө АНУ-д “Ихэр царс мод” нэгдэл байгуулагдсан бөгөөд тэнд анхандаа зөвхөн хиппи хүмүүс амьдардаг байж. Энэхүү нэгдэл нь эрх чөлөөт, хараат бус байдлыг эрхэмлэдэг бөгөөд  ажиллаж,  гадуур зугаалж байгаа иргэд ямар ч хувцасгүй чармай нүцгэн байх нь, мөн садар самууныг хаа сайгүй сурталчлах нь хэвийн үзэгдэл гэнэ. 

Энэ нийгмийн гол онцлог бол тэд эдийн засгийн маш өгөөжтэй байдалд амьдардаг. Нэгдлийн жилийн орлого нийт 500 мянган доллар бөгөөд иргэд 7 хоногт нийт 42 цаг ажиллаж 70 долларын цалин авдаг гэнэ. Тэд цалингаа хоол хүнсээ авж, эрүүл мэндийн даатгал хийлгэхэд, мөн нийтийн машиныг тодорхой хугацаанд хэрэглэх боломжтой болох гэх мэт ойр зуурын зүйлсэд зарцуулдаг аж. 

Ихэр царс мод

6 Анастасиягийнхан (Дуугардаг хуш мод)

1996 онд Владимир Мегрын “Анастасия. Оросын дуугардаг хуш мод” гэх өвөл зуны алинд ч нимгэн даашинз өмсөж, баавгайн ичээнд хоноглож, хэрэмнүүдийн авчирсан зүйлсээр хооллож Сибирийн дүлий тайгад амьдардаг байсан бүсгүйн талаар өгүүлдэг ном хэвлэгдэж байжээ. Энэхүү бүсгүй түүний амьдардаг тайгад гайхамшиг бүтээгч дуугардаг хуш мод байдаг талаар номын зохиогчтой хуваалцсан ба ном худалдаанд гарснаас хойш тэнд бичигдсэн бүх зүйлд чин сэтгэлээсээ итгэсэн хүмүүс Сибирийг тайгыг зорьцгоох болсон байна. Тэдгээр хүмүүсийг нийтэд нь Анастасиягийнхан хэмээн нэрлэдэг бөгөөд тэд өнөөдөр өөрсдийн гэсэн сайт хүртэл ажиллуулж “хэдий чинээ хотоос хол байна, төдий чинээ сайн” гэсэн зарчмыг амьдралынхаа гол дүрэм болгон өөрсдийн гэсэн хараат бус ертөнцийг бүтээн амьдарч байна. 

Анастасиягийнхан (Дуугардаг хуш мод)

7 Долоон бургас

Энэ бол ойролцоогоор 200 гаруй иргэнтэй төв Германд байх эко тосгон юм. Тэд зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр л амьдрах орон сууцаа босгодог ба ихэвчлэн нарны эрчим хүчийг ашигладаг учраас тэндхийн нэг оршин суугчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ дундаж Герман иргэний нэг өдрийн хэрэглээний дөнгөж 33 хувийг эзлэх аж. Долоон бургаст амьдрахын тулд 12,000 евроны барьцаа төлөх шаардлагатай байдаг ба энэ нь тухайн хүнийг эко амьдралын хэв маягийг өөрийн болгохоор сэтгэл шулуудсаны баталгаа болдог юм. Мөн жил ирэх тусам тэдний эгнээнд нэгдэхийг хүсэгчдийн тоо олширсоор байгаа учраас удирдагчид шинээр элсүүлж буй хүмүүстээ маш өндөр шалгуур шаардлагыг тавьдаг гэнэ.

Долоон бургас

8 Маргад эрдэнийн газар

Калифорни мужийн Мендосино бүс нутгаас 7 км-ийн зайд байрлах энэхүү газар нь ердөө ганцхан байшин, арав гаруй оршин суугчдаас бүрдэнэ. Эндхийн иргэн болохын тулд байгальд дасан зохицох чадвартай, бизнесийн бэлэн төсөлтэй, өдөр тутамдаа биеийн хүчний ажил хийж байсан туршлагатай, шинэ нөхцөлд байр сууриа амархан олдог, мөн удирдах чадвартай байх ёстой. Маргад эрдэнийн газарт амьдарснаараа төр засаглалаас хараат бус нөхцөлд нэгдлийн гаргасан илүү эрх чөлөөт дүрмийн дагуу ажиллаж амьдрах бүрэн эрхтэй болох юм.

Маргад эрдэнийн газар

9 “Гурван мөрөн” амралтын газар

Орегон мужид байрлах “Гурван мөрөн” амралтын газарт засгийн газраас гадуур амьдрахаар шийдсэн нийт 625 иргэд  оршин суудаг байна. Газар нутгийн хэмжээ нь 1.618 орчим м2 талбайтай тэнцэх энэхүү газрын байшингууд нарны эрчим хүч, өндөр хурдны интернет болон сансрын кабелаар бүрэн хангагдсан аж. Мөн энгийн даруу 1 давхар байшингаас эхлээд аварга том хотхон цогцолборууд хүртэл байх нь ирсэн хүн болгонд амьдрах байр төвөггүй олдох боломжийг олгодог байна.

“Гурван мөрөн” амралтын газар

10 Бүжигчин туулай

Бүжигчин туулай бол Миссури мужийн зүүн хойно байрлах эко тосгон бөгөөд соёлын өөрчлөлт, тогтвор суурьшилтай амьдралыг бүтээхээр санал нийлсэн 45 орчим оршин суугчдаас бүрддэг. Энэхүү нэгдлийн гишүүд дахин сэргээгдэх боломжтой материалуудыг ашиглан байшин барилга барих, мөн байгалийн эрчим хүч ашиглалтыг хэв маягаа болгох зэрэг дээр анхаарлаа хандуулан ажилладаг. 

Энэ бол залхуу хүмүүс эсвэл хиппичүүдэд зориулагдсан газар биш бөгөөд жинхэнэ хэв маягийг эвдэгч, цоо шинийг эрэлхийлэгч, эрч хүчээр дүүрэн, хүн төрөлхтнийг өөрчлөлт шинэчлэлт, шинэ сэтгэхүйн түвшинд хүргэхээр сэтгэл шулуудсан ажилсаг залуусаас бүрдсэн нэгдэл юм.

Бүжигчин туулай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()