Гадныхан шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?

2015-12-21, 18:00
11,160
Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баяруудын нэг нь яалтачгүй шинэ жил билээ. Гудамж талбайд хаа сайгүй саа чимэглэлүүд  гялтганаж, ууттай бэлэгнүүд, өндөр сүрлэг гацуур модод гээд л шинэ жилийг санагдуулах зүйлс даанч олон. Бид он гарах мөчид ихэвчлэн гэр бүлээрээ цуглараад оргилуун дарсаа тулгаж, шинэ оны ерөөл дэвшүүлэн ирэх оноо аз жаргалтайгаар угтдаг билээ. Харин бусад оронд шинэ жил үнэхээр хачирхалтай өнгөрдөг гэхэд болно. Ингээд хамтдаа сонирхоё.
Гадныхан шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Австрали
Австралид шинэ жил бараг зуны дундуур болдог учир бүгд наран шарлагын газарт очиж усанд сэлэн зугаацдаг байна. Орой болоход энд тэндгүй хэдэн мянган түүдэг асч, улаан өнгийн шорт өмссөн Санта Клаус үүгээр түүгээр зочилж шинэ оны мэнд хүргэдэг. Түүнчлэн Сантагийн хувцастай хүмүүс далайн давалгаанд тавцантай гулгадаг байна. 1974 онд Австралид далайн давалгаанд цохиулан 60 орчим хүн амь эрсэдсэн харамсалтай түүхтэй гэнэ.



2. Австри
Австрид бусад орны адил сайхан сэтгэлт Санта бэлэг тараадаг гэсэн домог бий. Гэхдээ түүнийг хүний цусанд шунасан аймшигт мангас дагалдан явдаг гэлцдэг. Крампус мангасын тухай домог 1800-аад оны үеэс эхлэлтэй бөгөөд Бавари, Австри орнуудад 12-р сарын 5-ныг одоо ч "Крампусын өдөр" хэмээн нэрлэдэг байна. Уг өдрөөр хүмүүс Крампусын дүрд хувилж нэгнийгээ айлгах, олон нийтийг хамарсан парад, багт наадам зохион байгуулдаг ажээ. Нэлээд эрт үед Крампусыг хүүхдүүдийг хулгайлж, тааран шуудайнд хийн гол руу хаядаг хэмээн ярьдаг байсан байна.



3. Финлянд
Финляндууд шинэ жилээр нас барсан ойр дотны хүмүүс нь тэдний гэрт зочлон ирдэг гэдэгт итгэдэг байна. Тиймдээ ч ирэх зочиддоо тусгайлан зоог, зан үйлийг бэлддэг гэнэ. Мөн түүнчлэн шинэ жилийн өдөр бүгд саунд ордог хачирхалтай заншилтай ажээ.



4. Франц
Францад шинэ жилийн баяр Христмасын баяраас буюу 12-р сарын 24-ээс эхлэн 12-р сарын 31-ийг хүртэл буюу шинэ он гартал олон хоног үргэлжилдэг. Францчууд шинэ жилийн баярыг "Сайн мэдээний баяр" гэж билэгшээдэг бөгөөд баярын өдрүүдэд нь аль болох бие биедээ сайн мэдээ дуулгаж, сайхан үгс хэлдэг уламжлалтай. Түүнчлэн хүүхэд багачууд нь Санта шөнө ирж, тэдэнд бэлдсэн тусгай уут руу бэлэг хийнэ гэдэгт итгэдэг байна.



5. Англи
Английн хүүхэд багачууд шинэ жилээр Санта-д захидал бичин галын зуухныхаа тэнд тавьдаг байна. Захидалдаа "Эрхэм Санта! Би энэ жил үнэхээр сайн хүүхэд байсан, олон хүнд тусалж, сайн үйлсийг хийсэн, Тиймээс энэ шинэ жилээр та надад  унадаг дугуй өгвөл би маш их баярлах болно" гэсэн утгатай бичдэг байна. Учир нь Санта Хойд туйлаас ирээд тэдний захиаг уншина гэдэгт тэд итгэдэг гэнэ.



6. Энэтхэг
Энэтхэгт шинэ жилийг шөнө дундад бус харин эсрэгээрээ нар мандахад угтдаг. Түүнчлэн хаалга цонхоо гэрлээр чимж, манго жимсний модыг гацуурны оронд чимдэг байна. Тухайн өдөртөө эелдэг байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн бүтэн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тиймээс босгоныхоо өмнө зочломтгой гэр бүлийн тэмдэг болгож "өнгөт зураг" тавьдаг гэнэ шүү.



7. Америк
Анх 1828 онд Америкийн ерөнхий сайд шинэ жилийн баяраар Мехико хотод айлчилснаас хойш шинэ жилийг тэмдэглэдэг болжээ. Мексикчууд уг баяраар бие биендээ задгай зоосон мөнгө бэлэглэдэг бөгөөд хүүхдүүд нь энэ баяраар заавал төгөлдөр хуур тоглох, түүнчлэн шинэ он солигдох мөчид 12 ширхэг хатаасан үзэм иддэг эртний заншилтай юм байна. Усан үзэм нь шинэ он гарах арванхоёрдугаар сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байна хэмээн үздэг ажээ.



8. Норвеги
Норвегичууд шинэ жилийн баяраа 12 дугаар сарын 2-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тэд бараг бүтэн өдөржингөө бурхандаа залбиран ирэх жил аз жаргалтай сайн сайхан байлгаж өгөөч хэмээн залбирал үйлддэг байна. Мөн шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг заншилтай. Түүнчлэн шинэ жилийн өдөр гэрийн шүүрнүүдээ нуудаг. Учир нь тэнгэрээс шуламнууд бууж ирнэ гэдэгт тэд итгэдэг байна.



9. Каталон
Каталоны шинэ жилээр хүүхдүүд өөрсдийн гараар чимэглэл хийдэг. Түүнчлэн бэлгээр дүүрэн хүүдийг модноос дүүжлээд, түүнийг хүүхдүүд нарийн саваа модоор цохиж, доторх бэлэгнүүдийг авдаг байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()