Сексээс ч илүү сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлс

Секс бол энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмжүүдийг нэг билээ. Учир нь бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй эмэгтэй хүмүүст "окситоцин" хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь хүмүүс бие биедээ татагдахад үүсдэг нэг төрлийн хайр дурлалын даавар юм. Сексийг гүйцэх сайхан мэдрэмж байдаггүй гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Харин ч бидний санаанд оромгүй маш олон зүйлс сексээс дутуугүй гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ шүү.
Сексээс ч илүү сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Төрөх
Үхэх төрөх хоёр адилхан гэлцдэг. Гэвч хүүхэд төрүүлж аймшигтай өвдөлт мэдрэгдэх үед ч гэсэн окситоцин (аз жаргалын даавар) их хэмжээгээр ялгардаг ажээ. Энэхүү даавар нь умайн хүзүүг тэлэхэд тусалдаг байна. Тиймээс ч, төрсний дараа эмэгтэйчүүдэд нэг л сайхан мэдрэмж төрж, өргөс авсан мэт санагддаг ажээ.



2. Өндөг, гадил идэх
Үнэхээр хачирхалтай байгаа биз? Өндөг болон гадил нь тархин дахь "окситоцин"-ыг ялгаралтыг нэмэгдүүлж, сэтгэл санааг өргөдөг байна.



3. Харц тулгарах
Сэтгэлтэй хүнтэйгээ харцаараа холбогдох, эсвэл бүр эсрэг хүйсний танихгүй хүнтэй ч харц тулгарах үед сэтгэлд өөрийн эрхгүй баярын зөн татах шиг болж, сайхан мэдрэмж төрдөг. Харин орчин үед хүмүүс бие биетэйгээ  ярилцах бус, гар утас, таблетаар дамжуулах харьцах болсон нь тоогүй...



4. Инээх
Инээх шиг сайхан зүйл орчлон хорвоо дээр үгүй. Инээд бол бие махбодь, сэтгэл санааны хамгийн үр дүнтэй эм юм. Учир нь инээх үед тархин дахь "окситоцин"-ы ялгаралт огцом нэмэгдэж, цусан хангамж сайжран, инээхээ больсон ч гэсэн аз жаргалтай мэдрэмж бие сэтгэлийг тэтгэсээр л байдаг ажээ.



5. Сошиал медиа ашиглах
Сошиал медиа буюу олон нийтийн сүлжээ ашиглахад хүний тархинд аз жаргалын дааврууд нэмэгдэж, тайвширдаг гэх хачирхалтай судалгааг эрдэмтэд саяхан гаргасан байна. Сошиал медианд донтсоноор нүдний хараа муудах, ажлын хувиарлалт алдагдах, цаашлаад хүмүүс хоорондын харилцаа холдох, хүний наймаа болон цахим гэмт хэрэг, биеэ үнэлэлт гарах зэрэг таагүй явдлууд ихэссэн ч ядаж ганц сайн талтай байгаа нь олон хүнийг баярлуулах нь дамжиггүй.



6. Хийн гар буу
Ямарваа нэгэн зүйлийг (хүнээс бусад) буудах үед тухайн хүнд үгээр хэлэхийн аргагүй таашаал төрөн, аз жаргалын дааврын хэмжээ огцом ялгардаг байна. Хийн гар бууны спортыг сонирхогсод нэмэгдсэн нь цаанаа ийм учиртай байж шүү дээ.



7. “Галзуу хулгана” дээр суух
"Галзуу хулгана" хэмээх хурдны тоглоомон галт тэрэг дээр суухад хүний айдсын түвшин нэмэгдэхийн зэрэгцээ, цусан дахь адреналины хэмжээ ихсэж, түүнтэй зэрэгцэн тархинд аз жаргалын даавар ч их хэмжээгээр ялгарч, зүрхний цохилт түргэсэж байдаг. Хэрвээ та сэтгэлээ сэргээж, үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг мэдрэхийг хүсвэл “Галзуу хулгана” дээр суухыг санал болгож байна. Харин тухайн тоглоомонд тэнцэхүйц өндөртэй биш, зүрх судасны өвчтэй, жирэмсэн болон согтуу хүмүүс суухыг хориглодог ажээ.



8. Бясалгал хийх
Бясалгал, йога болон амьсгалын дасгал нь оюун санааг амрааж, өөрийгөө хянан удирдан асар их хүчийг өгдөг бөгөөд бясалгал хийсний дараа тархи, бие махбодь амран, урьд өмнө байгаагүйгээрээ тайвшрал, аз жаргалыг мэдэрдэг.



9. Нохой тэжээх
Нохой, муур, туулай гээд өөрийн хайртай амьтнаа илэх, хайрлах, хооллох, хамт тоглох болгонд окситоцины хэмжээ нэмэгдэж байдаг. Түүнчлэн амьтныг хайрлах энэрэх, өөрөөсөө бусдад санаа тавьж сурах гэх мэт олон талын ашигтай.



10. Буяны үйлс хийх
Өөрт байгаагаа бусадтай хуваалцах, ядууст харамгүй туслахад өгүүлшгүй ихээр аз жаргалын даавар ялгардаг байна. Хүнд бэлэг өгөх, хандив олгох, буяны үйлс хийх зэрэг нь угтаа нэг төрлийн зүйл бөгөөд сайхан сэтгэлийг үерлүүлж, хорвоо ертөнцийг уудмыг танин мэдэх үүдийг нээж өгдөг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()