Хамгийн утгагүй худалдан авалтууд

2012-06-28, 05:34
55,050

Дэлхий дээр эдийн засгийн хямрал хэмээх нэгэн томоохон хямрал болоод байгаа билээ. Гэвч энэхүү эдийн засгийн хямрал нь хүн болгоны халаасанд нөлөөлөөгүй бололтой. Зарим нэг хүмүүс хямралд өртөж зовж зүдэрч явж байхад зарим нэг хүмүүст энэ огт нөлөөлөхгүй байх юм. Дэлхий дээр ямар ч хямралд өртдөггүй тийм нэг хүмүүс байх юм. Тэд юунд ч хамаагүй мөнгө зарцуулж байдаг бөгөөд зарцуулсаар ч байх болно гэсэн бодолтой байдаг байна. Тэд мөнгөө хэрэггүй утгагүй зүйлд зарцуулах тохиолдол ч бий. Ингээд эдгээр хөрөнгөтнүүд юу худалдаж авахын тулд хэдэн төгрөг зарцуулсныг харцгаая.

Хамгийн утгагүй худалдан авалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Битлз хамтлагийн гишүүн агсан Жон Ленноны шүд. үүнийг Канадын шүдний эмч болох Михаил Жук 2011 оны 11 сард 31.2 сая доллараар худалдан авчээ.



Hermes Brikin-ий дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх. Энэхүү цүнх нь алмааз, болон цагаан алтан чимэглэлтэй матрын арьсан материалтй байжээ. Цүнхний үнэ нь 203 сая 150 мянган доллар юм. Хэн худалдаж авсан нь нууц хэвээр үлджээ.


Шейла Хирши хэмээх нэгэн Америк бүсгүй өөрийн хөхөө том болгохын тулд 250 мянган доллар зарцуулжээ. Тэрээр В хэмжээнээс ККК хүртэл томруулсан юм байна. Түүний нэг хөхөнд л гэхэд 2,6 литр силикон орсон байна.



2012 оны 2-р сард Хятадын хөрөнгөтөн Ху Чень Ю нь Dolce Үita-ийн тагтааг 328 мянган доллараар худалдан авчээ. Худалдаалагч нь Голландын түгээгч байсан аж. Мөн Ху Чень Ю нь хоёр жилийн өмнө энэ үүлдрийн тагтааг 200 мянган доллараар худалдаж авч байв.




Японы хөрөнгөтөн Киеси Кимура нь 2012 оны 1 – р сард өөрийн далайн эрэг дэхь сушины газартаа 736 мянган доллараар энэхүү цэнхэр туна-г худалдан авчээ. Загасны хэмжээ нь 539 фунт байван гэвэл 1 фунтыг нь 1238 доллараар авсан гэсэн үг.



2011 оны 9-р сард Силиконон хөндийн нэгэн хөрөнгөтөд энэхүү гар бууг 977.5 мянган доллараар худалдан авчээ.



Рейн-2 хэмээх энэхүү зурагны төлөө нэгэн нэрээ нууцалсан худалдан авагч 4 сая 340 мянган долларыг төлжээ. Энэхүү зургийг Андреас Гурский 1999 онд зурсан юм байна.



2012 оны 5-р сард нэр нь үл мэдэгдэх нэгэн худалдан авагч өөрийн дуртай бейсболчин болох Бейби Рутын футболкийг худалдан авчээ. Бейби Рут нь энэ футболктойгоо 1920 онд Нью-Йоркийн “Янкиз” багт тоглож байсан юм байна.



2012 оны дуудлага худалдаа дээр 900 жилийн настай шаазан аягыг 26 сая 700 мянган доллараар нэр нь үл мэдэгдэх нэгэн хөрөнгөтөн худалдан авжээ. Энэ нь Японы Ruyao-ийн цуглуулгын аяга юм.



Генри Мурын урласан хагас абстракт – хүний баримал. Тэрээр үүнийг 1951 онд бүтээжээ. Кристи-гийн дуудлага худалдаагаар 30 сая 100 мянган доллараар зарагдсан байна.



1965 оны “Феррари Gtо” нь 35 сая доллараар зарагджээ. үүнээс таван жилийн өмнө Америкийн дарсны бизнес эрхлэгч Эрик Херем нь уг машиныг 8 сая 400 мянган доллараар худалдан авч байсан бөгөөд Крейг Могау – д ийнхүү үнэд хүргэжн борлуулсан байна.



Зураач Марк Ротко-ийн 1961 онд бүтээсэн “ Улбар шар, улаан, шар”нэртэй зураг. Филадельфийн Дэвид болон Жерри Пинхусын дуудлага худалдааы үеэр 86 сая 800 мянган доллараар зарагдсан байна. Худалдан авагч нь тодорхойгүй байгаа боловч сураг сонсоход Орос хүн байгаа бололтой.



2011 оны 8-р сард нэр нь үл мэдэгдэх Орос тэрбумтан Английн Ремэнхэн дахь эдлэн гарыг 220 сая доллараар худалдан авчээ. Энэхүү эдлэн газар нь 300 жилийн настай ба 80 га талбайтай юм байна.



2011 оны 8-р сард Оросын хөрөнгөтөн “Серена” хэмээх дарвуулт онгоцыг 300 сая доллараар худалдан авсан байна. Дарвуулт онгоцны урт нь 135 метр бөгөөд томоороо дэлхийд 9-рт ордог юм байна.Онгоцон дээр нисэх онгоцны 2 талбай, шубагч онгоцны талбай болон далайн устай усан сан байдаг.



Саудын Арабын тэрбумтан ханхүү Алвалид бин Талал нь 2 давхар Airbus хэмээх онгоцыг 500 сая доллараар авжээ. Энэ нь хамгийн үнэтэй хувийн онгоц юм. Онгоцонд машины 2 гараж, морь болон тэмээнд зориулсан саравч, мөргөлийн өрөө болон харцагын өрөө байдаг байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()