10
Гренадил (Африкийн хар мод) – кг нь 10000 доллар
Энэхүү эртний ховор модоор хөгжмийн зэмсэг хийдэг. Харамсалтай нь Африкийн хуурай хэсэгт голчлон ургадаг тул өдгөө цөлжилтөөс болж устаж болзошгүй төрөлд багтах болсон гэнэ.
9
Агар мод – кг нь 10 000 доллар
Агар мод нь давирхайны өвөрмөц үнэрээрээ алдартай. Энэхүү модыг манай улсад, ялангуяа Дорнод аймагт шашны төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг байжээ. Библид ч агар модны талаар өгүүлсэн байдаг билээ. Үүнээс гадна анхилуун үнэрт энэ модыг сүрчиг, тавилга хийхэд ашиглдаг.
8
Эбони хар мод – кг нь 10 000 доллар
Энэхүү төрлийн хар мод нь өнгө болон ус нэвтрүүлдэггүй чанараараа өндөр үнэд хүрдэг. Төрөл бүрийн тансаг хөгжмийн зэмсгийг хийхэд ашиглана.
7
Зандан мод – нэг кг нь 20 000 доллар
Зандан мод нь тансаг үнэртэй бөгөөд төрөл бүр нь өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр агуулж байдаг. Ийнхүү өндөр үнэд хүрдэг шалтгаан нь удаан хугацааны турш үнэрээ хадгалдагтай холбоотой.
6
Умнини буюу зааны ягаан яс – нэг банз нь 7000-8000 доллар
Энэхүү гоёмсог мод нь Зимбабве, Өмнөд Африк, Мозамбикаар тархсан байдаг. Билльярдын цохиур, хутганы иш, гоёл чимэглэл хийхэд ашиглана.
Энэхүү мод нь цайвар бор болон тод ягаан, неон ягаан, бараан улаан өнгөтэй байх бөгөөд тод ягаан өнгө нь илүү өндөр үнэтэй байдаг аж.
5
Бакаут буюу амьдралын мод – нэг банз нь 5000 доллар
Энэхүү мод нь маш удаан ургадаг, урт настай бөгөөд анагаах увидастай. Өмнөд Америк болон Карибын тэнгисийн ойролцоо ургадаг энэхүү мод бат бөх чанараараа өндөр үнэд хүрдэг байна.
Царс модноос 3 дахин бат бөх, усанд живдэг учир “төмөр мод” нэртэй болсон гэнэ. Харин модны дунд байрлах ногоон зураасыг англичууд онцолж “ногоон зүрх” гэж нэрлэжээ.
4
Амарант буюу ягаан зүрх – нэг банз нь 12000 доллар
Уг ягаан мод нь шошны төрлийн мод бөгөөд агаарт хатах үедээ гайхалтай өнгөтэй болдог аж. Тавилга, барилгын дотоод гоёл чимэглэл хийхэд ашиглахаас гадна зарим тохиолдолд спортын тоноглол хийхэд ашигладаг байна. Хэт ягаан туяанд тэсвэргүй учир хол байлгах хэрэгтэй. Энэхүү мод нь Өмнөд болон Төв Америкийн чийглэг, дулаан газар ургадаг. Өнөөдрийн байдлаар 13 төрлийн “ягаан зүрх” мод байдаг гэнэ.
3
Дальберги – нэг банз нь 14 000-16 000 доллар
Жижигхэн хэмжээтэй уг мод Өмнөд болох Төв Америкийн халуун бүсэд ургадаг бөгөөд Альбертина төрлийн модны нэг юм.
2
Бубинга – нэг банз нь 19 000 доллар
Энэ бол хамгийн үнэтэй моднуудын нэг юм. Өөрөөр африкийн ягаан мод, акумэ, бубинга, эбана, эссинганг, кевазинго, оквэни, ованг, уака гэж нэрлэх нь бий. Африкийн битүү шигүү ой болон намагтай газар ургана. Маш сайхан мод учир ятга болон гитар хийхэд тохиромжтой байдаг.
1
Бокота – нэг банз нь 33000 доллар
Эцэст нь энэ жагсаалтын хамгийн үнэтэй мод нь Бокота бөгөөд Америкийн халуун ойд ургадаг. Хамгийн үнэтэй хөгжмийн зэмсэг хийхэд болон гоёл чимэглэл хийхэд ашиглана. Хэрэглэгчид энэхүү модны эрэлт маш их учир ийнхүү өндөр үнэд хүрдэг байна.