2017 оны хамгийн дуулиант үйл явдлууд

Хүн бүрийн хувьд 2017 он гэдэг дурсамж, сургамж, алдаа, оноо, аз жаргал, уйтгар гуниг гээд бүхнийг багтаасан жил болж өнгөрсөн болов уу. 365 хоногийн өдөр бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй байсан нь мэдээж. 2018 гэсэн шинэ хаалгыг нээхээс өмнө 2017 он оддын хувьд ямар үйл явдлаар дүүрэн байсан болохыг эргэн нэг санацгаая.

2017 оны хамгийн дуулиант үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бейонсе ихэр хүүхэд тээсэн

Инстаграммд оруулснаас хойш 18 цагийн дотор энэ зураг нийтдээ 8 сая лайк цуглуулсан байна. Харин хэсэг хугацааны дараа дуучин бүсгүй амаржиж Сэр болон Руми Картер нарынхаа зургийг Инстаграмм хуудсандаа байршуулснаар 10 сая лайкийг цуглуулжээ. Бейонсе болон Жей-Зи нарын шүтэн бишрэгчид тэднийг бүх хүнд хэцүү үеийг даван туулж ийнхүү бүл нэмсэнд нь баяр хүргэж зүрхтэй эможийг харамгүй дарсан байна.

Бейонсе ихэр хүүхэд тээсэн

2 “Хаадын тоглоом” \Game of Throne\-ы хүсэн хүлээсэн үйл явдал

6 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт  бүх хүмүүс л энэхүү киног тэсэн ядан хүлээсэн билээ. Ингээд тус киноны 7-р бүлэг дээр хүмүүсийн хүлээж байсан үйл явдал өрнөсөн бөгөөд энэ нь “Жон Сноу нь Рейгар Таргариен болон Лианна Старк нарын хүү болж, Төмөр троны өв залгамжлагч, Дейенерисын үеэл  болсон байна.

“Хаадын тоглоом” \Game of Throne\-ы хүсэн хүлээсэн үйл явдал

3 “Twin Peaks” олон ангит киноны 3-р улирал

Дэвид Линч болон Марк Фростын ачаар үзэгчид дахин Twin Peaks рүү үзэж чадсан бөгөөд энэ удаагийн ангиудад хотын хуучин оршин суугчид эргэн ирсэн байна. Киноны үйл явдал энэ удаад төөрөгдмөл, нууцлаг болсон ба маш олон асуултыг хариултгүй үлдээсэн билээ

“Twin Peaks” олон ангит киноны 3-р улирал

4 2017 оны 8 сарын 21 нар хиртэлт болсон

2017 оны 8 сарын 21-нд бүтэн нар хиртэлт болсон байна. Энэ нар хиртэлтийг дэлхийн өнцөг булан бүрт харсан боловч АНУ-ын иргэд азтай байж, сар нарыг хэрхэн бүрхсэн болохыг илүү тодоор харсан юм. Сүүлийн 100 жилийн хугацаанд анх удаа энэхүү сүүдэр нь АНУ-ыг тэр чигт нь бүрхсэн байна. Харин одоо 2026 онд дахин нар хиртэх бөгөөд  Оросын иргэд илүү сайн харж чадах гэнэ шүү.

2017 оны 8 сарын 21 нар хиртэлт болсон

5 iPhone X худалдаанд гарсан

2017 оны 11 сарын 3. Apple-ийн дэлгүүрийн гадаа асар урт дараалал үүссэн бөгөөд Apple-ийнхан  "Х" хэмээх нууцлаг шинэхэн бүтээлээ худалдаанд гаргасан. "Х" гэдэг нь мэдээж ром тоогоор “10” гэсэн дугаарыг илэрхийлэх бөгөөд iPhone үүссэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрснийг бэлгэдэж байгаа гэнэ. Энэ удаагийн iPhone хамгийн үнэтэйд тооцогдож байгаа бөгөөд доод үнэн нь мянган доллароос эхэлж байгаа аж. 

iPhone X худалдаанд гарсан

6 Ханхүү Харри болон Меган Маркл нарын сүй тавих ёслол

Ханхүү Харригийн ганц бие амьдрал ийнхүү 2017 онд дуусгавар болжээ. 33 настай ханхүү тэрээр 36 настай Америкийн жүжигчин Меган Марклтай албан ёсоор сүй тавьсан байна. Хэдийгээр бүсгүй өмнө нь гэр бүлтэй байсан, Британи иргэн биш ч гэсэн хатан хаан Елизабета II  ач хүүгийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрсөн ажээ. Одоо хосууд маань хуримын үйл ажиллагаандаа бэлдэж байгаа бөгөөд 2018 оны 5 сарын 18-нд сүр дуулиантай хурим хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ханхүү Харри болон Меган Маркл нарын сүй тавих ёслол

7 Спиннер

Энэ тоглоомыг эргүүлж байгаа хүнийг харвал ямар нэг хэрэггүй зүйл хийж байгаа мэт санагдана. Харин эмч нарын үзэж байгаагаар энэхүү тоглоом нь стрессийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гарын үйл ажиллагааг сайжруулж, илүү мэдрэг болгодог юм байна. Энэхүү тоглоомыг 1993 онд Кэтрин Хэтингертээ зориулж хийсэн бөгөөд тэрээр булчингийн сулрал гэх өвчтэй байжээ. Харин одоо дэлхий даяар томчууд, хүүхдүүд энэ тоглоомыг хэрэглэх болсон бөгөөд 2017 оны 5 сард нийт 50 сая ширхэг зарагдсан байна.

Спиннер

8 Амьдрал оршин тогтнох боломжтой гаригууд

TRAPPIST-1 од нь нийт 7 гаригтай бөгөөд эдгээр гаригуудын хэмжээ нь дэлхийтэй ойролцоо гэнэ. NASA-ийн одон орон судлаачдын үзэж байгаагаар эдгээр 7 гаригийн 4-ийнхэн агаарын даралт бага, эсвэл хэт их юм байна. Харин үлдсэн 3 нь хүн оршин тогтноход боломжтой гэжээ. TRAPPIST-1 дэлхийгээс 39,5 гэрлийн жилийн зайтай оршдог юм байна. 2018 онд эрдэмтэд James Webb телескопыг энэхүү од уруу илгээж илүү нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Амьдрал оршин тогтнох боломжтой гаригууд

9 Галь-Гадот гайхамшигт эмэгтэй

Галь Гадот Амазоны хатан хаан болох Дианагийн дүрийг бүтээснээр өнгөрсөн оны хамгийн шилдэг эмэгтэй болсон байна. Гадотын тоглосон кино нийт 800 сая долларын орлоготой ажиллажээ. Бүсгүйн алдар хүнд одоог хүртэл өссөөр байгаа бөгөөд Warner Brothers-ынхан бүсгүйг “Оскар”-т нэр дэвшихийг бүр 15 удаа санал болгоод амжжээ.

Галь-Гадот гайхамшигт эмэгтэй

10 Биткоин

“Биткоин” хэмээх үг дэлхий даяар алдартай болсон. Биткоины хувьд 2017 оны 2-р хагаст 2000 доллароос 20000 доллар хүртлээ өссөн боловч дахин огцом буурчээ. Ийнхүү унах болсон шалтгаан нь Bitcoin Cash гарсантай холбоотой бөгөөд хэдий чинээ зоосны утга нь их болно төдий чинээ өмнөх зоосны үнэ нь буурах юм. Зориг гаргаж эхний удаад хөрөнгө оруулалт хийж чадсан хүмүүс багагүй орлоготой болоод авсан байна.

Биткоин

11 “Оскар”

Тун удахгүй “Оскар 2018” ялагчдыг шалгаруулах боловч өнгөрсөн оны “Оскар” одоо хүртэл мартагдаагүй байгаа билээ. Хамгийн том алдаа бол оны хамгийн шилдэг киног “La-La-Land” хэмээн зарлахад киноны жүжигчид нэг нэгэндээ баяр хүргэсэн юм. Гэтэл энэ нь эндүүрэл болж хамгийн шилдэг кино нь “Moonlight” хэмээх хэвийн бус бэлгийн хөгжилтэй африк эрийн талаарх кино шалгарсан байна.

“Оскар”

12 Честерийн нас баралт

7 сарын 20-нд цахим сүлжээ, сэтгүүл, сонингийн хуудсан дээр Linkin Park-ын дуучин Честер Беннингтон нас барсан гэх мэдээлэл тарсан. Тэрээр урт удаан хугацааны турш стресстэй, сэтгэл санааны дарамттай байсны эцэст ийнхүү нас баржээ. Честер маш удаан согтууруулах ундааны эсрэг тэмцэж байсан бөгөөд эхнэр, ойр дотныхон хүмүүс түүнд тусалж байжээ. Харамсалтай нь тэрээр энэ тэмцэлд ялагдсан байна.

Честерийн нас баралт

13 Брэд Питт болон Анжелина Жоли нарын салалт

Алдарт хосуудын салсан талаарх мэдээлэл 2016 онд хэдийгээр сонсогдож байсан ч 2017 онд илүү эрчтэй байсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Брэд хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцаж байсан учир Анжелина түүнээс салахаас өөр аргагүй болсон гэх мэдээлэл тарсан. Харин одууд өөрсдөө ярилцлагандаа: Бидний харилцаа өмнөх шигээ байхаа больж, хагарал үүссэн гэж хэлсэн байна. Ийнхүү хосуудын хэрүүл маргааны дараа Брэдийг Кейт Хадсон болон Марго Робби нартай харилцаа холбоотой болсон гэх мэдээлэл тарсан бол эхнэрийнхэн хувьд сэтгэл санааны байдлаас болоод бие нь муудсан хэмээн бичжээ.

Брэд Питт болон Анжелина Жоли нарын салалт

14 Хохирогчдод туслах

Газар хөдлөлт, үер, хуй салхи зэргээс шалтгаалж олон мянган хүмүүс гэр бүл, хайртай дотны хүмүүсээ алдсан. Тэгвэл энэ оны нэг томоохон үйл явдал бол сайхан сэтгэлтэй холбоотой юм. Google-ын хайлтын судалгаанаас харахад хохирогчдод хэрхэн туслах вэ гэсэн мэдээллийг маш олон хүн хайсан байна. Үүнээс гадна одууд болон ард иргэд хамтдаа нэгхэн цагийн дотор 14,5 сая долларыг цуглуулжээ. Одуудын дунд Том Хэнкс, Жулия Робертс, Леонардо Ди Каприо, Риз Уизерспун нар хамрагдсан байна.

Хохирогчдод туслах

15 Луиса Фонси болон Дэдди Янки нарын «Despacito» дууны клип

Зуны налгар өдрүүдийн хамгийн эрэлттэй дууны нэг нь Despacito байсан бөгөөд испани хэл мэдэхгүй хүн хүртэл дахилтыг нь цээжилчихсэн байсан гэдэг. Зөвхөн дуу нь төдийгүй Пуэрто-Рикад хийсэн клип нь үзэгчдэд маш их таалагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Youtube хуудаснаа 4,5 тэрбум лайкийг цуглуулаад амжжээ. Энэ нь Пол Уокерт зориулсан “See You Again” дуу болон Psy-ийн “Gangnam Style” дуунаас ч их хандалт авсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()