Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 мод

Байгаль дээрх мод бүхэн үнэ цэнэтэй. Гэхдээ өвөрмөц үнэр, өнгө үзэмж, бат бөх чанараараа давуу модод нь нэлээд өндөр үнэд хүрдэг байна. Тэдгээр модоор хөгжмийн зэмсэг, чамин тансаг тавилга хийхэд хэрэглэдэг. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй модод хаана ургадаг, ямар үнэтэй байдаг талаар сонирхоцгооё.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 мод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Гренадил (Африкийн хар мод) – кг нь 10000 доллар

Энэхүү эртний ховор модоор хөгжмийн зэмсэг хийдэг. Харамсалтай нь Африкийн хуурай хэсэгт голчлон ургадаг тул өдгөө цөлжилтөөс болж устаж болзошгүй төрөлд багтах болсон гэнэ. 

Гренадил (Африкийн хар мод) –  кг нь  10000 доллар

9 Агар мод – кг нь 10 000 доллар

Агар мод нь давирхайны өвөрмөц үнэрээрээ алдартай. Энэхүү модыг манай улсад, ялангуяа Дорнод аймагт шашны төрөл бүрийн үйл ажиллагаанд ашигладаг байжээ. Библид ч агар модны талаар өгүүлсэн байдаг билээ.  Үүнээс гадна анхилуун үнэрт энэ модыг сүрчиг, тавилга хийхэд ашиглдаг.

Агар мод – кг нь 10 000 доллар

8 Эбони хар мод – кг нь 10 000 доллар

Энэхүү төрлийн хар мод нь өнгө болон ус нэвтрүүлдэггүй чанараараа өндөр үнэд хүрдэг. Төрөл бүрийн тансаг хөгжмийн зэмсгийг хийхэд ашиглана.   

Эбони хар мод – кг нь 10 000 доллар

7 Зандан мод – нэг кг нь 20 000 доллар

Зандан мод нь тансаг үнэртэй бөгөөд төрөл бүр нь өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр агуулж байдаг. Ийнхүү өндөр үнэд хүрдэг шалтгаан нь удаан хугацааны турш үнэрээ хадгалдагтай холбоотой.

Зандан мод – нэг кг нь 20 000 доллар

6 Умнини буюу зааны ягаан яс – нэг банз нь 7000-8000 доллар

Энэхүү гоёмсог мод нь Зимбабве, Өмнөд Африк, Мозамбикаар тархсан байдаг. Билльярдын цохиур, хутганы иш, гоёл чимэглэл хийхэд ашиглана.

Умнини буюу зааны ягаан яс – нэг банз нь  7000-8000 доллар

Энэхүү мод нь цайвар бор болон тод ягаан, неон ягаан, бараан улаан өнгөтэй байх бөгөөд тод ягаан өнгө нь илүү өндөр үнэтэй байдаг аж.

5 Бакаут буюу амьдралын мод – нэг банз нь 5000 доллар

Энэхүү мод нь маш удаан ургадаг, урт настай бөгөөд анагаах увидастай. Өмнөд Америк болон Карибын тэнгисийн ойролцоо ургадаг энэхүү мод бат бөх чанараараа өндөр үнэд хүрдэг байна.

Бакаут буюу амьдралын мод – нэг банз нь 5000 доллар

Царс модноос 3 дахин бат бөх, усанд живдэг учир “төмөр мод” нэртэй болсон гэнэ.  Харин модны дунд байрлах ногоон зураасыг англичууд онцолж “ногоон зүрх” гэж нэрлэжээ.

4 Амарант буюу ягаан зүрх – нэг банз нь 12000 доллар

Уг ягаан мод нь шошны төрлийн мод бөгөөд агаарт хатах үедээ гайхалтай өнгөтэй болдог аж. Тавилга, барилгын дотоод гоёл чимэглэл хийхэд ашиглахаас гадна зарим тохиолдолд спортын тоноглол хийхэд ашигладаг байна. Хэт ягаан туяанд тэсвэргүй учир хол байлгах хэрэгтэй.  Энэхүү мод нь Өмнөд болон Төв Америкийн чийглэг,  дулаан газар ургадаг. Өнөөдрийн байдлаар 13 төрлийн “ягаан зүрх” мод байдаг гэнэ.

Амарант буюу ягаан зүрх –  нэг банз нь 12000 доллар

3 Дальберги – нэг банз нь 14 000-16 000 доллар

Жижигхэн хэмжээтэй уг мод Өмнөд болох Төв Америкийн халуун бүсэд ургадаг бөгөөд Альбертина төрлийн модны нэг юм.

 

Дальберги –  нэг банз нь 14 000-16 000 доллар

2 Бубинга – нэг банз нь 19 000 доллар

Энэ бол хамгийн үнэтэй моднуудын нэг юм. Өөрөөр африкийн ягаан мод, акумэ, бубинга, эбана, эссинганг, кевазинго, оквэни, ованг, уака гэж нэрлэх нь бий. Африкийн битүү шигүү ой болон намагтай газар ургана.  Маш сайхан мод учир ятга болон гитар хийхэд тохиромжтой байдаг.

Бубинга –  нэг банз нь 19 000 доллар

1 Бокота – нэг банз нь 33000 доллар

Эцэст нь энэ жагсаалтын хамгийн үнэтэй мод нь Бокота бөгөөд Америкийн халуун ойд ургадаг. Хамгийн үнэтэй хөгжмийн зэмсэг хийхэд болон гоёл чимэглэл хийхэд ашиглана. Хэрэглэгчид энэхүү модны эрэлт маш их учир ийнхүү өндөр үнэд хүрдэг байна.

Бокота – нэг банз нь 33000 доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()