ЗХУ-ын "хоёрдугаар удирдагч" Лаврентий Бериягийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүд

Лаврентий Павлович Берия нэгэн цагт ЗХУ-ын удирдагчдын нэг байсан бөгөөд өндөр эрх мэдэл бүхий төрийн дээд албан тушаалсан байсан юм.  Гэвч хожим  Дотоод хэргийн комиссар болох түүнийг 1953 оны 12-р сарын 23-нд ЗХУ-ын Дээд шүүхийн тусгай танхимын тогтоолоор буудан хороожээ. 

ЗХУ-ын "хоёрдугаар удирдагч" Лаврентий Бериягийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүд

Олны дунд тархсан яриагаар Лаврентий Берия олон эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэгдэх ба одоо ч тоо нь тогтоогдоогүй байна. Улсын батлан хамгаалах хурандаа Рафаэль Саркисов даргынхаа нууц амрагуудын жагсаалтыг тусгайлан хадгалсан бөгөөд үүнд 39 нэр багтжээ.

Эхний жагсаалтаас гадна хоёр дахь нь 75 нэр, гурав дахь нь 115 нэртэй байв. Мөн Саркисовын хэлснээр Бериягийн нууц амрагууд дунд түүнээс жирэмслэн үр хөндөлт хийлгэсэн Гадаад хэлний дээд сургуулийн оюутан багтжээ. 

Жагсаалтад Бериягаас охин төрүүлсэн 18-20 орчим насны залуу охин ч мөн орсон байв1943 онд Берия тэмбүү өвчнөөр өвчилжээ. Хурандаа Саркисовын хэлсэнд итгэвэл энэ бүгд бодит байсан юм.

Нино Гегечкори

Хосууд 1920-оод оны сүүлээр Лаврентий Павловичийг Гүржид байх үед танилцжээ. Ахыг нь баривчилснаас хойш Нино түүнээс тусламж гуйхад Лаврентий тусалж, хариуд нь охиныг хүчирхийлж, дараа нь  түүнтэй гэрлэсэн ажээ.

Ниногийн хэлснээр бол ямар ч хүчирхийлэл байгаагүй бөгөөд тэд хэдэн сар үерхсэний дараа Лаврентий гэрлэх санал тавьсан гэж мэдэгдэж байсан юм. Хосууд Серго гэх хүүтэй байжээ.

Хурандаа Саркисов Берияг үргэлж нууц амрагтай байлгах үүрэгтэй байв. Эмэгтэйчүүдийг сонгохдоо зөвхөн гадаад үзэмжид л анхаардаг байсан ба нас, нийгмийн байдал, бусад зүйлийг хэн ч сонирхдоггүй байжээ. Берия машины цонхоор таалагдсан бүсгүйгээ зааж, эсвэл хамгаалагчдаа тагнахаар даалгадаг байсан юм. Лаврентий Павлович ямар ч аргаар хамаагүй хүссэн эмэгтэйгээ өөрийн болгодог байсан ба түүний гэрээр олон эмэгтэйчүүд орж гардаг байжээ.

Нина Алексеева

Нина Алексеева эдгээр албадан уулзалтын талаар нэлээд дэлгэрэнгүй дурсамж үлдээжээ. Нина гоо үзэсгэлэнтэй дээрээс маш сайхан дуулдаг байсан тул цэргийн чуулгын сонгон шалгаруулах комиссын гишүүн байсан Лаврентий Павлович түүнийг нэг шалгаруулалт дээр онцгойлон олж харсан байна. Саркисовд охины араас явахыг тушаажээ.

Нина Васильевна дурсахдаа: “Нэг удаа би ажлаасаа эрт чөлөө аваад гарахад үүдэнд хар машин зогсож байв. Намайг зогсоол руу явган хүний ​​замаар явж байхад машин ардаас гүйцэж ирсэн. Машинд цэргийн дүрэмт хувцастай хүн сууж байсан - энэ бол Рафаэль Саркисов байв. Тэр хүн инээмсэглээд "Би чамайг хүргээд өгөх үү?" гэхэд нь би эелдгээр татгалзсан. Дараа нь тэр нухацтайгаар: "Гэсэн ч та машинд суусан нь дээр байх." гэж надад хэлсэнд би эргэж, өөр замаар явсан. "

Нина Алексеева

Алексеева өөрийгөө ямар нэгэн байдлаар хамгаалахын тулд Калининград руу нүүсэн байна. Дайны дараа нийслэлд эргэж ирэхэд түүнийг Целиковскийн удирдсан найрал хөгжимд элсүүлжээ. Оркестр нь Берия амьдардаг харшийн ойролцоо байрладаг байсан тул Лаврентий Павлович бэлтгэлийн өрөөний цонх руу харан охин зогсож байгааг харахыг хичээдэг байв. Маркисов маргааш нь бүсгүйг машиндаа суухыг санал болгосонд тухайн үед аль хэдийн гэрлэсэн, хүүхэдтэй байсан Алексеева зөвшөөрчээ. Тэр Комиссараас гайхалтай сарнай цэцгийн баглаа аваад гэртээ уйлаад буцаж ирсэн аж. Түүнд юу тохиолдсоныг нөхөртөө хэлэх боломжгүй байжээ. Берия бүсгүйтэй удаан хугацаанд уулздаг байсан байна.

Жүжигчин Татьяна Окуневская бас Бериятай холбоотой байсан. Тэрээр 1998 онд хэвлэгдсэн "Татьяны өдөр" номдоо амьдралынхаа эмгэнэлт явдлын талаар өгүүлжээ.

София Широва

Дайны жилүүдэд Сергей Широв дайсны 21 онгоцыг унагаж, Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнагдсан.

Түүний эхнэр София комиссарын золиос болжээ. Хурим хийснээс хойш 10 хоногийн дараа томилолтоос буцаж ирэхэд Сергейгийн эхнэр гэртээ алга байв.  Шөнө София нэг машинаас согтуу бууж ирсэн ба нөхөртөө бүх зүйлийг хэлж, цурхиртал уйлж гэнэ. Щиров бусдын адил дуугүй өнгөрсөнгүй. Берияд заналхийлж эхэлсэн ч төд удалгүй түүний эсрэг хэрэг үүсэж, 25 жилийн ял авчээ.

Нэгэн бүжигчин Бериятай дотно харилцаатай байсан тухайгаа мөн ярьж байсан юм. Лаврентий Павлович түүнд орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нь тусалсан ба бүсгүйн ээж ийм өгөөмөр бэлэг өгсөнд хэнд талархал илэрхийлэхийг асуухад Берия: "Зөвлөлт засгийн газарт баярлалаа гэж хэлээрэй" гэж хошигнож байжээ. 

Сталин Бериягийн энэ байдлыг бүгдээс илүү мэддэг, тиймээс төдийлөн итгэл хүлээлгэдэггүй байсан гэдэг. Нэг удаа охин Светлана нь Бериягийн гэрт байгааг мэдсэн Сталин тэр даруй түүн рүү утастаж, тэндээс гарахыг даалгасан байна. 

Хожим байцаалтын үеэр Берия улс төрийн олон асуудлыг үгүйсгэсэн боловч эмэгтэйчүүдийн талаар бараг бүх зүйлийг хүлээн зөвшөөрчээ.

“Би эмэгтэйчүүдтэй амархан ойлголцдог, богино хугацаанд үргэлжлэх олон харилцаатай байсан. Эдгээр эмэгтэйчүүдийг манай гэрт авчирдаг байсан юм", гэж тэрээр ам нээж байв.

Харамсалтай нь олон эмэгтэйчүүд энэ харилцаанаас зайлсхийхийг хүссэн боловч Лаврентий Павлович Берия эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон эмэгтэйд хүслээ хүчээр тулгадаг байсан ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()