Дэлхий ертөнцийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Хүн төрөлхтөн одоо хэр нь дэлхий ертөнцийг бүрэн гүйцэд судалж ойлгож чадаагүй байгаа билээ. Гэхдээ бидэнд ил болсон баримтууд гайхашруулаад зогсохгүй гариг дэлхийнхээ талаар илүү ихийг мэдэх хүсэл төрүүлдэг юм.  Дэлхийн дулаарлаас олон зүйл өөрчлөгдөж байгааг эрдэмтэд хэлдэг. Харин үүний гол шалтгаан болсон озоны давхарга одоо ямар байдалтай байгаа бол? Хавар яагаад маш хурдан өнгөрдөг вэ, ямар орны хүмүүс саван худалдаж авахгүйгээр гэрийнхээ гаднаас ухаж авах боломжтой вэ? Энэ мэтчилэн сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

Дэлхий ертөнцийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Озоны давхаргын цооролт багасаж байна

Судалгаанаас харахад 2000-2015 оны хооронд Антарктикийн дээрх озоны давхаргын цоорол 4 сая кв.км-ээр буурсан байна. Магадгүй ийнхүү цоорлын хэмжээ багасахад 1987 онд гарсан Монреалийн протокол тусалсан байж болох юм. Уг протоколд озоны давхаргын цооролд нөлөөлж буй химийн хорт бодисыг хэрэглэхийг дэлхийн бүх улс оронд хориглосон аж.  

Озоны давхаргын цооролт багасаж байна

2 Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур -89.2

Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүйтэн агаарын температур бол -89.2 цельс юм. Энэхүү хамгийн хүйтэн өдөр 1983 оны долдугаар сарын 21-нд Антарктидад тохиосон байна.

Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур -89.2

3 Хавар яагаад хурдан өнгөрдгийн учир

Хаврын улирал хоногт 50 км\цагийн хурдтайгаар дэлхийг тойрон "аялдаг". Эрдэмтэд төрөл бүрийн ургамал, нутаг нутгийн цэцэглэлтийн байдлыг харьцуулж энэхүү тооцооллыг гаргасан юм байна. Өвлийн улирал дууссаны дараа 24 цагийн дотор аливаа ургамлын цэцэглэлт явагддаг байна.

Хавар яагаад хурдан өнгөрдгийн учир

4 Даралт ихэсгэдэггүй цорын ганц уул бол хойд Тянь-Шань

Өндөр ууланд гарахад ихэнхдээ хүмүүсийн даралт ихэсдэг. Гэхдээ Хойд Тянь-Шань уул нь даралт ихтэй хүмүүсийн хувьд аз жаргалын газар юм. Энэ хэсгийн ойролцоо амьдардаг хүмүүсийн даралт бусад хүмүүсийн даралттай харьцуулахад харьцангуй бага байдаг аж.

Даралт ихэсгэдэггүй цорын ганц уул бол хойд Тянь-Шань

5 Кимолос арлын хөрс савангийн найрлагатай

Грект орших 37 кв.км талбайтай Кимолос арал нэгэн өвөрмөц онцлогтой. Бороо ороход арал хөөсөөр хучигддаг байна. Учир нь уг арлын хөрс нь тослог савантай шавраас бүрддэг ажээ. Тиймээс энэхүү арлын иргэд саван худалдаж авах хэрэггүй бололтой.

Кимолос арлын хөрс савангийн найрлагатай

6 Тектоникийн хүч дэлхийг халалтаас авардаг

Манай дэлхий хөрсөн доороо тектоник хавтангуудтай гэдгийг бүгд мэдэх байх. Долоон том тектоник хавтан жилд 10 см-ийн хурдтайгаар нүүдэг бөгөөд эдгээр хавтангийн хөдөлгөөний ачаар нүүрстөрөгчийн хийн эргэлт явагддаг тул дэлхий халдаггүй ажээ. 

Нүүрстөрөгч бол дэлхийг оршин тогтноход нөлөөлж буй чухал хүчин зүйлийн нэг юм.

7 Амазоны ихэр нь газар доор урсдаг

Хамза бол Амазонтай параллель урсдаг гол бөгөөд газар доор 4000 метрийн гүнд оршдог байна. Түүний урт 6000, өргөн нь 400 км юм. Гэхдээ Хамза голын урсгал маш удаанаар урсдаг. Өөрөөр хэлбэл жилд хэдхэн метр л урагшилдаг байна. Энэ бол мөсөн голын хурднаас ч удаан аж.  Хамза гол руу Атлантын далайн ус цутгадаг байна.

Амазоны ихэр нь газар доор урсдаг

8 Пангей супер тив эргэн ирж байна

300 сая жилийн өмнө дэлхий тэр чигтээ Пангей хэмээх тивд хамаарч байсан гэдэг. Юрийн галавын үед Пангей хоёр хэсэг болсон бөгөөд тэр нь тус бүрдээ дахин хуваагдсан аж. Ингээд хойд тив болох Лавразиас Хойд Америк, Евро Ази үүссэн бол өмнөд тив болох Гондваниас Энэтхэг, Австрали, Өмнөд Америк, Африк, Антарктид тив үүсчээ. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар 250 сая жилийн дараа бүх тив нэгдэж дахин Шинэ Пангей үүсэх магадлалтай гэнэ.

Пангей супер тив эргэн ирж байна

9 Сүүлийн 25 жилийн дотор Антарктидаас гурван их наяд тонн мөс алга болжээ

Сүүлийн 25 жилийн судалгаанаас харахад Антарктидын мөс гурван их наяд тонноор багассан байна. 2017 онд гэхэд л Ларсен С мөснөөс нэг их наяд мөсөн уул хагарсан бөгөөд энэ нь  хэмжээгээрээ Ямайкийн тал аралтай тэнцэхүйц аж.

Сүүлийн 25 жилийн дотор Антарктидаас  гурван их наяд тонн мөс алга болжээ

10 Дэлхийг нөмөрдөг аварга сүүдрийг 2034 онд дахин харах боломжтой

2016 онд "Himawari-8" төхөөрөмж, НАСА-тай хамтарсан Японы агентлагийнхны хамтарсан судалгааны ачаар нэгэн сонирхолтой үзэгдлийг бичлэг болгон буулгаж авчээ. Эхлээд гариг дээр өдөр болж, харин дараа нь дэлхийн зүүнээс баруун зүг рүү маш том сүүдэр тархсан байна. Бичлэгийг гуравдугаар сарын 9-нд дэлхийгээс 35 мянган км-ийн зайд нар хиртэлтийн үеэр хийжээ. Харин одоо энэ хачирхалтай үзэгдлийг дахин 2034 онд харах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()