"Энерги сорогч" - Зайгаа барих хэрэгтэй 6 төрлийн хүн

Хэрвээ таны найз нөхөд, ажлын хамтрагчдын дунд тогтмол таны уур бухимдал, айдас, дургүйцэл гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг хүн байгаа бол тэр хүн "Энерги сорогч” мөн.  Учир нь тэд орчин тойрныхоо хүмүүсийн бүхий л эрч хүч, өөдрөг санааг үгүй хийдэг. Энэ төрлийн хүмүүстэй харьцах нь таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх бөгөөд та яг л шүүсийг нь шахсан нимбэг мэт болно гэсэн үг. Ингээд хамгийн түгээмэл зургаан төрлийн "Энерги сорогч”-той танилцацгаая. Тэднийг таньж мэдэх нь таны өдөр тутам төдийгүй ирээдүйн амьдралд эерэгээр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

"Энерги сорогч" - Зайгаа барих хэрэгтэй 6 төрлийн хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

6 Шүүмжлэгч

Энэ бол юм бүхнийг тогтмол шүүмжилж байдаг хүн. Түүний хувьд хангалттай сайн зүйл, 100 хувь гэсэн ойлголт байдаггүй учир тэр юм бүхнийг шүүмжилж, сөрөг сэтгэгдэл үлдээх болно.

Шүүмжлэгч хүнтэй харьцаж байгаа тохиолдолд түүний үгийг хэтэрхий хүндээр тусгаж авах хэрэггүй. Өөрийгөө хамгаалах ч шаардлагагүй. Зүгээр л түүнийг үл тоомсорлож, ярианы сэдвийг илүү эерэг зүйл рүү шилжүүлж болно шүү дээ.

Шүүмжлэгч

5 Хэт яриа

Амьдралынхаа аль нэг мөчид та хэт яриа хүнтэй заавал таарах болно. Энэ хүн бол тогтмол өөрийнхөө тухай, өөрийнхөө амьдралын тухай л ярина. Таныг өөрийнхөө талаар ярих гэж хичээх үед тэр тун удалгүй таны яриаг тасалж, дахиад л өөрийнхөө талаар ярьж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, хэт яриа хүний хувьд та хэн ч биш бөгөөд зүгээр л түүний яриаг сонсогч болж өгдөг. Тэр таны ярианыхаа сэдвийг өөрчлөх гэсэн оролдлогыг төдийлөн анзаарахгүй учир та эелдгээр өөр зүйлийн талаар ярихыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй.

Хэт яриа

4 Драмын хаан (хатан)

Энэ хүний амьдрал бол яг л савангийн дуурь гэсэн үг.  Ямар ч байсан өөрийн амьдралыг тэр савангийн дуурь мэтээр хүлээж авдаг. Түүний амьдрал эерэг болон сөрөг үйл явдлаар баялаг байдаг.

Эдгээр хүмүүсээс өөрийгөө аврах цор ганц боломж бол тэдний ярианд хэт сэтгэлээсээ хандахгүй байх явдал. Аливаа хов живээс холуур байх нь энэ төрлийн хүмүүсээс зугтах боломж олгоно.

Драмын хаан (хатан)

3 Хохирогч

Эдгээр хүмүүс бусдаар өөрийгөө өрөвдүүлж, амьдрах эрч хүчээ сэлбэж чаддаг. Тэд өөрийн болохгүй, бүтэхгүй бүхий л асуудлыг маш дэлгэрэнгүй ярьж, амьдралд үргэлж гомдоллодог.

Энэ төрлийн хүнээс зайгаа барих цор ганц боломж бол тодорхой хил хязгаар тогтоох явдал юм. Хэрвээ яг одоо та бусдын зовлонг сонсох эрч хүчгүй байвал эелдэг хэрнээ шулуухан хэлж татгалзаарай.

Хохирогч

2 Хянагч

Тэр таны хийж буй үйлдлийг тогтмол хянах замаар өөрийн үзэл бодлыг тулгаж, түүний зөвлөгөөг дагах нь танд ашигтай байх болно гэдгийг ойлгуулахыг  хичээнэ. Хянагчтай харилцаж байгаа үед өөрийн байр сууринд бат зогсох хэрэгтэй болно.

Тиймээс зөвлөгөө өгсөн хүндээ талархал илэрхийлж асуудлаа өөрийнхөө аргаар шийдвэрлэх болно гэдгээ хэлээрэй.  Хянагчийн өөдөөс "Баярлалаа. Гэхдээ би өөрийн шийдвэрт үнэнч байх болно” гэж хэлэхээс айх хэрэггүй. Түүнд таны амьдралыг заах эрх байхгүй.

Хянагч

1 Нарциссист

Энэ бол "Энерги сорогч”-уудаас хамгийн аюултай нь юм. Тэд амиа хичээсэн хүмүүс учир бусдын сэтгэлзүйн талаар огтхон ч анхаардаггүй. Тиймээс тэднээс бусдыг ойлгох, халамжлах, өрөвдөх гэсэн мэдрэмжийг хүлээх хэрэггүй.

Нарциссист төрлийн хүнтэй харьцаж байгаа тохиолдолд та тухайн хүнд таалагдахын тулд бус харин өөрийнхөө хүслээр бүхнийг хийх хэрэгтэй. Ийнхүү та өөрийнхөө хүслээр аливаа зүйлийг хийснээр түүний эрх мэдэл сулрах болно.

Нарциссист

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()