Төв Азийн "Гуйру-лагман" хэмээх амтат хоолны жор

2020-09-26, 14:55
3,331

Лагман шөл бол дорно дахины хоол бөгөөд Уйгурууд анх санаачилж байжээ. Дараа нь уг хоолыг Узбек, Киргиз, Хятадууд өргөнөөр хийж идэх болсон байна.  Ингээд та бүхэнд Лагманы хамгийн амттай төрлүүдийн нэг болох Гуйру-лагманы гайхамшигтай амттай хоолны жорыг та бүхэнд хүргэж байна.

Төв Азийн "Гуйру-лагман" хэмээх амтат хоолны жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:
 

Үндсэн хоолонд:

  • үхрийн мах - 400 гр.
  • сонгино - 2 ширхэг. (жижиг)
  • чинжүү - 2 ширхэг.
  • Хятад байцаа - 200 гр.
  • цоохор майлз (иш) - 150 гр.
  • улаан лоолийн зуурмаг - 1 халбага.
  • шинэхэн цагаан гаа - 20 гр.
  • давс, улаан перец
  • Сычуанийн чинжүү (хажо) -1 цайны халбага.
  • улаан чинжүү - 0.5 цайны халбага.
  • элсэн чихэр - 1 цайны халбага.
  • ургамлын тос - 70 мл.
  • ус - 250 мл.
     

Шар буурцгийн холимог:

  • шар буурцгийн сүмс - 80 мл.
  • ус - 80 мл.
  • цардуул - 1 цайны халбага.
  • Амтлагч сүмс хийхэд:
  • өндөг - 1 ширхэг.
  • давс - 0.5 цайны халбага.
  • шар буурцгийн сүмс - 2 хоолны халбага.
  • цардуул - 1 цайны халбага
  • Гоймон (лагман):
  • гурил - 350 гр.
  • өндөг - 1 ширхэг.
  • давс - 1 цайны халбага.
  • ус - 200 мл.

1

Махаа дунд хэмжээтэй хэрчинэ.

2

Махандаа давс, төмсний цардуул, өндөг, шар буурцгийн соус болон хар перец нэмнэ. 

3

Сайтар хутгаад 15-20 минут үлдээнэ.

4

Ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Сармис, цагаан гаа болон халуун чинжүүгээ жижиг хэмжээтэй хэрчинэ. 

5

Халсан тосондоо 7-9 минутын турш махаа сайтар шарна. 

6

Шарсан махаа тусдаа тавганд хийж орхино. 

7

Халсан тосондоо 1 минутын турш сонгиноо шарна. 

8

Цагаан гаа болон сармис нэмж 1 минутын турш шарна. 

9

Байцаагаа нэмж шарна.

10

Цоохор майлзаа хийж сайтар хуурна. 

11

12

Чинжүү нэмж 2 минутын турш сайтар шарна. 

13

Халуун чинжүүгээ нэмнэ. 

14

Үүний дараагаар амтлагчуудаа нэмнэ.

15

Шарсан махаа ногоонууд дээрээ нэмнэ.

16

17

Улаан лоолийн сүмс нэмж хийнэ.

18

Ус болон давс нэмнэ.

19

20

Буурцгийн сүмс ээ бэлдэнэ: 

буурцгийн соус-80 мл.

ус- 80 мл.

төмсний цардуул- 1 цайны халбага.

21

Гурилан дээрээ давс, өндөг болон ус хийнэ.

22

Гурилаа зууран 15-20 минут амраана.

23

Үүний дараагаар гурилаа 5-7 мм зузаантай элдэж дээрээс нь тос түрхэнэ. 

24

Гурилаа 7-10 мм зузаантай хэрчинэ.

25

Гараараа хэрчсэн гурилаа сайтар татан урт болгоно. 

26

27

28

Давстай буцалж буй усанд гурилаа хийж 5-7 минут буцалгана. 

29

30

Ингээд таны Гуйру-лагман бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()