Муур өөрийн зулзагаа эмнэлэгт авчирч үзүүлжээ

Истанбулын нэг эмнэлгийн түргэний тасагт авсан зураг сошиалд нэлээн шуугиан тарьсан билээ. Зурагт өвчтэй зулзагаа авчирсан муур болон тэр хоёрыг тойрон зогссон эмч нар буусан юм.

Муур өөрийн зулзагаа эмнэлэгт авчирч үзүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Турк хүмүүс амьтдыг ихээр хайрлаж, хүндэлдэг билээ. Тийм ч учраас ээж муур, зулзага хоёрт бүх талаар нь тусалсан бөгөөд муужгай одоо эрүүл байгаа гэжээ.

Энэ явдал дэлхий даяар олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. "Бид өнөөдөр түргэний тасагт байж байтал ээж муур зулзагаа амандаа зуугаад гүйгээд ирсэн" гэж үйл явдлыг харж, твиттерт нийтэлсэн Мерве Озкан хэлжээ.

Эмч нар муужгайд анхан шатны шинжилгээ хийсэн бөгөөд энэ үед ээж нь нүдээ салгалгүй харж суусан байна.

Муужгайг үзэх хооронд ээжид нь сүү, хоол өгчээ. Турк хүмүүс гудамжны эзэнгүй амьтдад халамжтай байдаг бөгөөд хоол, сүү үлдээдэг уламжлалтай.

Эхний шинжилгээг хийсний дараа зулзагыг малын эмчид аваачиж үзүүлжээ.

Шинжилгээний хариугаар эх, үр хоёул ямар нэг аминд халтай өвчин эмгэггүй байсныг Туркийн хэвлэл мэдээллийнхэн таатайгаар мэдэгдсэн билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()