Хүүхэддээ хийж өгөх тефтелийн амтат жорууд

Тефтель хэдий амттай ч хүүхэд идэхэд арай л хүнд хоол билээ. Энэ үүднээс та бүхэнд бага наны бүүхэд идэхэд тохиромжтой зөөлөн тефтель хийх жоруудаас хүргэж байна.

Хүүхэддээ хийж өгөх тефтелийн амтат жорууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүүтэй тефтель

Энэхүү хоолыг хачиргүй идэж болно.

Орц:

  1. Татсан мах - 400 гр
  2. Чанасан будаа - 200 гр
  3. Сонгино - хагас
  4. Давс - хүссэн хэмжээгээр
  5. Сүү - 3 аяга
  6. Гурил - 2 хоолны халбага

Хоол хийх дараалал:

  1. Цагаан будаагаа агшаагаад татсан мах, жижиглэсэн сонгинотой холино. Давсны хувьд хүссэн хэмжээгээр хийнэ.
  2. Сайтар мах будаагаа хутгаад хөргөгчинд 1 цаг байлгана.
  3. 1 цаг болсны дараа 5-6 см-ийн диаметртэй дугуй махан бөмбөг хийнэ.
  4. Махан бөмбөг дээрээ сүүгээ нэмээнд зууханд хийж 45 минутын турш целсьийн 150 хэмд болгоно.
  5. Болсон тефтель дэх сүүний 2/3-ийг зайлуулж, гурилтай хольж соус гаргаж аваарай. Махан бөмбөг дээр соусаа асгаад дахиад 10 минут буцалгана.
  6. Шинэ ногооны салаттай идвэл зохимжтой.

Сайхан хооллоорой.

Сүүтэй тефтель

2 Байцаатай тефтель

Орц:

  1. Татсан мах - 700 гр
  2. Ус - 500 мл
  3. Цагаан байцаа - 400 гр
  4. Сонгино - 2 ширхэг
  5. Лууван - 1 ширхэг
  6. Улаан лооль - 200 гр
  7. Томатны паст- 800 гр
  8. Цөцгий - 60 гр
  9. Оливийн тос - 60 гр
  10. Улаан буудайн гурил - 30 гр
  11. Сармис - 2 хумс
  12. Давс - 15 гр

Хоол хийх жор:

  1. Татсан махаа жижиглэсэн сармистай хольж давсаар амтална.
  2. 12 махан бөмбөг хийж тавь.
  3. Сонгино, луувангаа жижиглэж хирчээд зөөлөн болтол нь хуурна. Хуурч байх даа томатны пастаа хийгээрэй.
  4. Цөцгий, гурилаа давстай хольж чанаж байгаа ногоо дээрээ хийснээр соус бэлэн болно. Соусаа чанаад, махан бөмбөг дээрээ хий.
  5. Соустай махан бөмбөгөө 40 минутын турш зөөлөн галаар болгоно.
  6. Чанасан будаагаар хачирлаарай.

Сайхан хооллоорой.

Байцаатай тефтель

3 Зуккинитэй тефтель

Орц:

  1. Татсан мах - 300 гр
  2. Тахианы хөх цээж мах - 200 гр
  3. Ус - 100 мл
  4. Чанасан цагаан будаа - 140 гр
  5. Зуккини - 100 гр
  6. Сонгино - Хагас
  7. Амтат чинжүү - 0.5 ширхэг
  8. Lууван - 0.5 ширхэг.
  9. Eргамлын тос - 60 гр
  10. Өндөгний шар - 2 ширхэг.
  11. Давс - Хүссэн хэмжээгээр

Хоол хийх жор:

  1. Сонгино, чинжүүгээ жижиглэн хэрчинэ. Зуккини болон луувангаа үрж жижиглээрэй.
  2. Алтан шаргал хүрэн болтол бүх ноогоогоо хуурна.
  3. Бүх махаа жижиглэж бэлдэнэ.
  4. Ногоо махаа холиод дээрээс нь будаа, өндөгний шараа хийж давсаар амтална.
  5. Хольцоо махан бөмбөг болгоод зузаан ёроолтой саванд хийгээрэй.
  6. Дээрээс нь ус хийж бага галаар 35 минут болгоно.

Ингээд таны амтат тефтель бэлэн боллоо.

Сайхан хооллоорой.

Зуккинитэй тефтель

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()