Бидний одоо ч үнэн гэж итгэж явдаг түүхийн ташаа ойлголтууд

2018-07-03, 16:09
6,049

Түүхийн хичээл дээрээ үзсэн зарим зүйлс үнэн бодит бус гэвэл танд ямар санагдах вэ? Ой санамжиндаа дахин шинэчлэн хадгалах хэрэгтэй онцгой үйл явдлууд нэгээр тогтохгүй олон бол ямар вэ. Хачирхалтай ч гэсэн янз бүрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл бидний үнэн гэж итгэж явсан зарим түүх ташаа байсныг танд доорх баримтууд нотлох болно. Аль нь тэгээд үнэн юм бэ гэж ундууцахаа түр азнаарай, зөв хувилбарыг нь бас танд танилцуулъя.

Бидний одоо ч үнэн гэж итгэж явдаг түүхийн ташаа ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Атлантын далайг онгоцоор гаталсан анхны хүн Чарльз Линдберг биш

Чарльз Линдберг (Charles Lindbergh) Нью-Йоркоос Парис хүртэлх 34 цаг үргэлжилсэн нислэгийг ганцаараа амжилттай хийсэн юм. Гэхдээ ихэнх хүн түүнийг зах хязгааргүй Атлантын далай дээгүүр хөндлөн нисэж туулсан хамгийн анхны нисгэгч гэж эндүүрдэг. Үнэндээ тэр энэ оролдлогыг амжилттай хийсэн 85 дахь хүн байсан юм. Харин энэ нэр хүндийг хүртэх гавьяатай хүн нь Британийн нисгэгч Жон Алкок (John Alcock), Артур Бровн (Arthur Brown) нар бөгөөд тэд 1919 онд Ньюфоундландаас Ирланд хүртэл "Vickers Vimy" нэртэй хоёр хүний онгоцоор намагт унах хүртлээ зогсолтгүй нислэг үйлдсэн байна. Гэсэн хэдий ч Чарльз Линдбергийн хувьд ганцаараа 34 цаг ниснэ гэдэг амаргүй даваа шүү. Нэг ёсондоо тэр 34 цаг нэг ч цурам хийлгүй, нэг ч бие засаагүй гэсэн үг.

Атлантын далайг онгоцоор гаталсан анхны хүн Чарльз Линдберг биш

2 Томас Эдисон гэрлийн шилийг зохион бүтээгээгүй

Америкийн зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison) гэрлийн лампыг зохион бүтээгээгүй, харин илүү хөгжингүй болгосон хүн юм. "Эдисон гэрлийн лампны санаан дээр ажиллаж байсан бусад зохион бүтээгчидтэй маш ширүүн өрсөлдөж байсан бөгөөд түүнийг тэдний санаанаас зээлсэн, зарим нь хулгайлсан ч гэж хэлдэг" хэмээн "The Age of Edison: Electric Light and the Invention of Modern America" номын зохиолч Эрнест Фриберг (Ernest Freeberg) тайлбарлажээ. Уг номондоо "Гэрлийн шил нь зөвхөн Фриберг Эдисоны бүтээл гэхээсээ илүүтэйгээр бусад олон зохион бүтээгчийн ажлын үр дүн шингэсэн" гэсэн байна. "Түүнийг гайхалтай амжилттай болгож байсан зүйл нь Нью Жерси мужийн Менло Паркийн анхны судалгааны багийн удирдагч байсан явдал юм" гэж тэрээр онцолжээ. 

Томас Эдисон гэрлийн шилийг зохион бүтээгээгүй

3 Вашингтоны Делаверийг туулсан онгоц хамаагүй том байсан

АНУ-ын Метрополитаны урлагийн музейд байдаг “Washington Crossing the Delaware” хэмээх бүтээл Америкийн хамгийн алдартай уран зургуудын нэг юм. Зураач Эмануэл Лойце (Emanuel Leutze) уг зургийг уран сайхны аргаар харуулахыг хүсэж, жижигхэн завь болгон зуржээ. Бодит байдал дээр энэ нь 18 метрийн урттай, цэргүүдээс гадна зэр зэвсэг, морьд ачсан асар том усан онгоц байсан гэж  "New York Times"-д бичжээ. Зураг дээр Вашингтоны царай харанхуй тэнгэрийн эсрэг дэнгийн гэрэлд тодрон үзэгддэг. Гэтэл тухайн үеийн цаг агаарын мэдээллээр зүүн хойд зүгийн салхи огтлолцож байсныг харуулдаг. Тийм ч учраас усан онгоц Делаверийн зузаан мөсийг огтлон явах хэрэгтэй болсон бөгөөд тэдэнд замчлах цэлмэг тэнгэр, гатлах өргөн гол ч байсангүй. 

Вашингтоны Делаверийг туулсан онгоц хамаагүй том байсан

4 "Хамилтон" мюзикл боолчлолын эсрэг санаа агуулаагүй гэв үү?

Бродвейн театрын хит бүтээл болох "Хамилтон" мюзиклын хөгжмийн зохиолч, Лин-Мануэл Миранда энэ бүтээл нь боолчлолын эсрэг санаа агуулаагүй байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд санал дэвшүүлжээ. Мюзиклын хамгийн сүүлийн дуун дээр Хамилтоны бэлэвсэн эхнэр Элиза "Нөхрөө амьд байсан бол боолчлолын эсрэг илүү их зүйл хийх байсан юм" хэмээн дуулдаг. Гэхдээ тэр үнэхээр тэгэх байсан болов уу? Харвардын их сургуулийн түүх, хуулийн тэнхимийн профессор Аннетте Гордон-Рид нэгэн ярилцлагандаа "Хамилтон хэдийгээр олон нийтийн нүдэн дээр Жефферсоны арьс өнгөөр ялгаварлах үзлийг шүүмжилсэн ч түүний амьдралын 1790-1804 он хүртэлх хугацаанд боолчлолын эсрэг ямар нэг зүйл хийж байсан тухай тэмдэглэл байдаггүй" гэж хэлжээ.

"Хамилтон" мюзикл боолчлолын эсрэг санаа агуулаагүй гэв үү?

5 Паул Ревери ганцаараа хэл хүргээгүй

Хувьсгалч Паул Ревери америкчуудад "Британичууд ирж байна" гэж мэдээ хүргэсэн нь үнэн боловч тэр ганцаараа байгаагүй аж. Дөрөвдүгээр сарын 18-ны тэр шөнө мэдээ хүргэж явсан өөр олон морьтон байсан гэнэ. Дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй морьтон буюу Паул Ревери, Самуэл Прескот, Исраел Биссел, Виллиам Дэйвс, Сибил Людингтон нар америкчуудад ойртон буй аюулын талаар сануулжээ. 
Хамгийн сонирхолтой нь Ревери болон бусад морьтонгуудын талаар Хенри Вадворд Лонгпеллов 1860 оны дөрөвдүгээр сард буюу бараг 85 жилийн дараа шүлэглэн бичихээс өмнө хэн ч тэдний энэхүү үйлдлийг сайшааж яриагүй юм. 1870 оны үед колончлолыг устгах хөдөлгөөний үеэр Лонгпелловийн шүлэг алдаршиж,  Ревери ч бас баатар болсон байна.

Паул Ревери ганцаараа хэл хүргээгүй

6 "War of the Worlds"-оос болж хүмүүс сандраагүй

Харь гаригийн хүмүүсийн дуу хоолойг бичсэн, жинхэнэ мэт санагдуулах радио бичлэг америкчуудыг цочролд оруулсан гэдэгт зарим хүн итгэдэг. (Энэ нь "War of the Worlds" буюу "Хоёр ертөнцийн дайн" хэмээх зохиолоос үндэслэн хийсэн нэвтрүүлэг юм) Гэтэл үнэндээ үүнийг тийм ч олон хүн сонсоогүйгээр барахгүй нэвтрүүлэг эхлэхийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөлт нэвтрүүлэг гэдгийг нь урьдчилан сануулж хэлдэг байна. Зарим хэвлэлд дурдсанаар "Маш цөөхөн хүн нэвтрүүлгийг сонссон, түүнээс ч цөөн хүн сандарсан, харин ихэнх нь үүнд өнөөдрийг хүртэл итгэж байна. Нэвтрүүлэг олон нийтэд цацагдсан орой "C.E.Hooper" рейтинг үйлчилгээнээс 5000 гаруй айл руу утасдаж санал асуулга явуулахад хоёр хувь нь л тухайн нэвтрүүлгийг сонссон гэсэн байна. Харин үлдсэн 98 хувь нь өөр суваг үзэж байсан" гэжээ. Тэгэхээр энэхүү түүх яаж ийм алдартай болов? Үүнд зарим хүн сонин хэвлэлийг буруутгаж байгаа бөгөөд жижигхэн зүйлийг хэт дэвэргэн, олны анхаарлыг татах зорилгоор бичсэн нь ийм байдалд хүргэсэн гэсэн байна. 

"War of the Worlds"-оос болж хүмүүс сандраагүй

7 Эйнштейн хэзээ ч математикийн хичээл дээрээ унаж байгаагүй

Пифагорын теоремийг гаргаж ирсэн энэ суут эрдэмтэн өсвөр насны хүү байхдаа математикийн хичээл дээрээ унасан байх боломжтой юу? Үгүй. Үнэндээ бол Эйнштейн аль хэдийнэ дифференциал тооцоолол, интеграл зэргийг төгс сурсан байв. Тэрээр хүүхэд байхаасаа л гоц ухаантай нэгэн байсан бөгөөд математик, физикийн хичээлдээ гаргууд, хийл тоглодог, латин, грек хэлийг төгс эзэмшсэн байжээ. Харин франц хэл түүний хувьд асуудал байсан гэнэ. Үүнээс болж их сургуулийн элсэлтийн шалгалтандаа тэр тэнцээгүй байх магадлалтай.

Эйнштейн хэзээ ч математикийн хичээл дээрээ унаж байгаагүй

8 Анастасия гүнж амьд гарч чадаагүй

Оросын хамгийн сүүлчийн хаан II Николайг гэр бүлийнхнийх нь хамтаар 1918 онд большевикууд буудан хороосон бөгөөд  Анастасия гүнж  ганцаараа амьд үлдсэн гэх яриа байдаг.  Гэхдээ 2007 онд хийсэн генийн шинжилгээний дүнгээр түүнийг амьд үлдээгүй хэмээн дүгнэсэн юм. 1918 оны долдугаар сарын 16-нд түүнийг болон гэр бүлийнх нь гишүүдийг Оросын Екатеринбургт цаазлан хөнөөсөн нь үнэн аж. 1991 онд шүүх эмнэлгийн судлаачид Николай хааны гэр бүлийнхэн болоод албатуудынх нь цогцсыг шинжлэн үзсэн боловч Анастасия, мөн түүний ах Алексейн цогцсыг шинжлээгүй байна. 2007 оны ДНХ-гийн шинжилгээгээр дээрх цогцоснууд тэднийх мөн болохыг баталжээ. 

Анастасия гүнж амьд гарч чадаагүй

9 Хенри Форд машин зохион бүтээгээгүй

Хенри Форд (Henry Ford) машиныг илүү сайжруулж, бас хямдруулж, хурдан болгосон. Орчин үеийн цахилгаан машинуудын адилаар эдгээр нь автомашины зах зээлийг хөгжүүлж байсан юм. Гэхдээ зарим хүмүүсийн боддог шиг Хенри Форд бол машин зохион бүтээгч биш. Карл Бенз хэмээх механикийн инженер, герман эр хамгийн анхны дотоод шаталтат хөдөлгүүртэй машиныг зохион бүтээжээ. Жинхэнэ машин буюу "Бенз"-ийн гурван дугуйт "Моторваген"-ыг 1885 онд үйлдвэрлэжээ. Түүний дараа хэд хэдэн хүн машин зохион бүтээсэн. Харин Хенри Форд 1886 онд л дөнгөж анхны машинаа хийсэн байна. Том үйлдвэрт олон тоогоор үйлдвэрлэх нь жирийн иргэдэд боломжийн өртгөөр машинтай болох боломжийг олгоно гэдгийг Форд ойлгосон юм. Хэдийгээр тэр машин зохион бүтээгээгүй ч машиныг бүх нийтийн хэрэглээ болгоход томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. 

Хенри Форд машин зохион бүтээгээгүй

10 Боолчлолыг эцэс болгоход Авраам Линкольны хувь нэмэр тийм ч их байгаагүй

"The Abolitionists" нэртэй кинонд Линкольн болон боолчлолын эсрэг байр суурьтай өөр таван удирдагчийн тухай түүхийг өгүүлдэг. "Линкольн болон бусад цөөн хэдэн удирдагч хар арьстнуудад эрх чөлөө олгосон гэж үздэг. Бодит түүхэнд Фредерик Дугласс (Frederick Douglass) шиг хар арьстай хүмүүс эрх чөлөөнийхөө эсрэг уйгагүй тэмцсэний үр дүнд боолчлол эцэс болсон" гэж киног бүтээхэд оролцсон түүхч Эрика Армстронг Данбар "CNN"-д өгсөн ярилцлагадаа дурджээ. 
"The Fiery Trial: Abraham Lincoln and American Slavery" номын зохиолч, түүхч Эрик Фонер "13 дугаар хуулийн өөрчлөлтийг гаргасан хүн бол Линкольн биш. Харин боол эзэмших ёсыг халах хөдөлгөөнийхний гавьяа юм" гэж "CNN"-д хэлжээ. Эрик Фонерын үзэж байгаагаар 1864 оныг хүртэл Линкольн санаагаа өөрчлөөгүй бөгөөд эцэст нь нэг юм нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 
1864 оны дөрөвдүгээр сарын 8-нд Сенатад өгсөн ч 1865 оны нэгдүгээр сарын 31 хүртэл буюу Ардчиллыг хүсэгчид саналаа өгөх хүртэл энэ өөрчлөлт батлагдаагүй. Жил гаруйн дараа 1865 оны арванхоёрдугаар сарын 18-нд муж улсын дөрөвний гурав нь нэмэлт өөрчлөлтийг батлахыг шаардаж, боолчлол, албадан хөдөлмөр эрхлэлт аль аль нь АНУ-д байх ёсгүй хэмээн үзсэн байна. 

Боолчлолыг эцэс болгоход Авраам Линкольны хувь нэмэр тийм ч их байгаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()