1
Зөгийн бал
Дархлааны системийг сайжруулж, эрч хүчийг бэлэглэх болно. Гал тогоонд тань зөгийн бал байгаа бол сахарыг мартаарай.
2
Гадил
Таны булчинг үргэлж хүчирхэг, чанга байхад тусалдаг цайр энэхүү жимсэнд хангалттай бий. Мөн зүрхэнд сайнаар нөлөөлж, цус харвалтаас сэргийлдэг.
3
Геркулес
Цусны хялгасан судсуудыг цэвэрлэхийн зэрэгцээ ходоод, гэдэсний элдэв эмгэгийг анагааж чадна. Мөн эрүүл нүүрс ус ихээр агуулдаг тул таныг удаан хугацаанд өлсгөхгүй.
4
Бууцай
Уураг болон A, C, K амин дэм, антиоксидантууд, төмөр агуулдаг тул булчингийн масс нэмэгдэхэд нөлөөлнө.
5
Оливийн тос
А болон К амин дэмийг хурдан шингэхэд тусалдаг E амин дэм оливийн тосонд их хэмжээгээр агуулдаг. Ингэснээр эд эрхтнийг залуужуулж, холестеролын түвшинг багасгана.
6
Алим
Алим нь жүржнээс ч илүү витамин C агуулдаг гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн уг жимс нь хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулж, уушги, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.
7
Тараг
Дархлаа, хоол шингээх ажиллагааг сайжруулдаг кальци болон пробиотикоор баялаг.
8
Яргай загас (салмон)
Холестеролын түвшинг багасгаж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг омега-3 тослог нь яргай загасны маханд ихээр агуулагддаг. Мөн үсний эрүүл байдлыг хангаж, сэтгэл гутралд орохоос сэргийлдэг.
9
Лууван
Нүдний харааг сайжруулж, хорт хавдрын эрсдэлийг багасгах нөлөөтэй бета-каротин гэх бодис лууванд агуулагддаг.
10
Нэрс
Хөгшрөх үйл явцыг удаашруулж, харааг сайжруулдаг. Мөн анхаарал төвлөрөх чадвар нэмж, мартамхай байдлыг арилгадаг.