"Ганц шөнийн учрал" хайж байгаа хүнд өгөх 6 зөвлөгөө

2020-07-24, 14:05
13,629

Нэг шөнийн "учралыг" зөв болгох зөвлөгөөнүүдийг дагах нь ядаж л уулзсан эмэгтэй (эрэгтэй ) тань таны тухай дараа нь сайнаар дурсахад хэрэгтэй. Үүнээс гадна зарим дүрмийг дагах нь та хоёр секс хийх үгүйг ч мөн тодорхойлох юм. Бүх юмыг төгс болгохын тулд юуг хийх хэрэгтэй болон хэрэггүйг энэ нийтлэлээрээ хүргэж байна.

"Ганц шөнийн учрал" хайж байгаа хүнд өгөх 6 зөвлөгөө

1 Шудрага бай

Та хоёр хаана яаж танилцсан, цаашдаа харилцаагаа яахаас үл хамаарч шударга байх хэрэгтэй. Өөрийн саятан авга ах, карт дахь мөнгөний хэмжээ эсвэл сексийн хамтрагчдын тооны талаар үлгэр ярих хэрэггүй. 

Шудрага бай

2 Төлөвлөх чадвараа харуул

Та хоёрын уулзах газар чинь шууд ор хөнжил байх нь юу л бол, тийм учраас уулзах бүсгүйгээ тайван тухтай газар аваачин өөрт тань итгэх боломжийг олгох нь зүйтэй. 

Хэрэв эмэгтэй тань ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал бүх зүйлийг гартаа авч такси барин эсвэл өөрөө гэр лүүгээ дагуулан явах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө гэрт тань та хоёрт саад болох зүйл үгүй эсэхийг сайтар шалгах нь зөв юм.

Төлөвлөх чадвараа харуул

3 Нөхцөл байдлыг мэдэр

Эмэгтэйчүүд бол маш нарийн сэтгэл зүйтэй хүмүүс тул тэд ихэнхдээ шийдвэр гаргахдаа тухайн үеийн сэтгэл санааны байдлаасаа хамааруулах нь элбэг. Түүнийгээ орондоо оруулахын тулд үүнийг ухаарах нь зүйтэй. Эмэгтэй тань хаа нэгтээ сууж, ярилцаж өөрийг тань зөв таньсан эсэхээ шалгахыг хүснэ, Иймд юу ч болоогүй байхад шууд гэр лүүгээ аваачих нь буруу юм.

Нөхцөл байдлыг мэдэр

4 "Эр хүн" шиг бай

Эмэгтэйгээсээ хэр олон удаа нэг шөнийн секс хийж байсан тухай нь асуух гэх мэт мэдрэмжгүй үйлдлүүдийг гаргаж болохгүй. Өөрөө л хуваалцахыг хүсээгүй бол хувийн чанартай асуултуудыг асуухаас татгалзах нь зүйтэй. Хүсэж байгаа ганцхан зүйл чинь секс гэдгийг мэдрүүлэх хэрэггүй. Эмэгтэй хүн бол нэн түрүүнд хувь хүн түүнийг хүндэлж сур.

"Эр хүн" шиг бай

5 Хамгаалах хэрэгтэй

Үргэлж өөртөө бэлгэвч авч явах хэрэгтэй. Хамгаалалтыг зөвхөн ганц шөнийн амрагтайгаа ч бус байнгын хамтрагчтайгаа ч мөн хэрэглэх нь зүйтэй. Хүсээгүй жирэмслэлт хэнийг ч аз жаргалтай болгодоггүй. 

Хамгаалах хэрэгтэй

6 Зөв цагтаа "салах"

Хэрэв та хоёр хамтдаа хонох, өглөөний цайгаар болзоогоо үргэлжлүүлнэ гэж тохироогүй л бол зөв үедээ эелдгээр нэг шөнийн учралаа дуусгавар болгох хэрэгтэй. Хэрэв эмэгтэй тань харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байвал "ядаргаа" болоод хэрэггүй. 

Хэрэв та хоёр төлөвлөөгүй байхад өглөө хамтдаа сэрсэн бол түүн рүү буруу зүйл болсон мэт харц шидэх нь таныг л эвгүй байдалд оруулах болов уу. 

Зөв цагтаа "салах"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()