Шүдний оо-ны ашиг тус

Хүн бүр өдөрт хоёр удаа шүдний оогоор шүдээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэднэ. Шүд цэвэрлэхээс гадна шүдний оогоор гутал арчиж болох талаар болон толбо арилгахад ашигладаг гэдгийг бид өмнөх “Ахуйн нууцууд” нийтлэлдээ дурдсан. Үүнээс гадна шүдний оог маш олон ахуйн хэрэгцээнд ашиглаж болдог байна. Ингээд шүдний ооны ашиг тусын талаар сонирхоцгооё.

Шүдний оо-ны ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Шумуул хазсан газар бага зэргийн шүдний оог түрхвэл хавдар бууж, загатналт багасна. 

2

Хэрвээ та бага зэргийн түлэгдсэн бол түлэгдсэн хэсэгтээ шүдний оо түрхсэнээр цэврүүтэхээс хамгаалах юм байна. Ил шархан дээр түрхэж болохгүйг санаарай. 

3

Батга шахсаны дараа таны нүүрэн дээр ямар нэгэн толбо, нүхжилт үлдэх гээд байвал оо түрхээд унтаарай. 

4

Шүдний оогоор хумс цэвэрлэснээр таны хумс гайхалтай цагаан өнгөтэй болох болно.

5

Найзындаа хонотол үсээ хэлбэрт оруулах зүйл олдохгүй бол гель хэлбэрийн шүдний оогоор хэлбэр оруулагчийг түр орлуулж болно. 

6

Оройн хоол бэлдсэний дараа гарнаас тань ямар нэг эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл энэхүү үнэрийг шүдний оо-ны тусламжтайгаар арилгах боломжтой гэнэ.

7

Арилгахад хэцүү толбыг шүдний оогоор арилгаж болно. Толбо болсон хэсэгт шүдний оогоо түрхэж хэсэг хугацаанд үрсний дараа бүлээн усаар зайлаарай. Гэхдээ янз бүрийн өнгөтэй хувцасны толбыг арилгахад ашиглахгүй байсан нь дээр шүү. 

8

Гуталныхаа бохирдсон хэсгийг оогоор өнгөлж, дараа нь арчин, гутлын тос түрхсэнээр таны гутал гялалзах болно. 

9

Танай гэрийн ханыг усан эмульсэн будгаар будсан уу? Гэтэл хүүхэд тань фломастер болон үзгээр зураг зураад байвал зурсан зүйлийг нь арилгахад тийм ч асуудал биш. Та зүгээр л оогоор арчихад л хангалттай. 

10

Хэрвээ гал тогооны хэрэгсэл болох халбага, сэрээг оогоор үрэх юм бол өнгө нь сэргэх болно. 

11

Байнгын ашигладаг товчлуурнууд дээр бидний гарын тослог үргэлж үлддэг. Харин оог даавуунд шингээж арчсанаар энэхүү тослог үгүй болох юм байна. 

12

Хэрвээ та ширмэн хайруулын таваг ашигладаг бол түлэгдэлт, зэврэлт гэх мэт зүйлүүдийг арилгах гэж нэлээд зовдог байх. Тэгвэл оогоор үрэхэд эдгээр зүйлс хялбархан арилах болно. 

13

Сэлэлтийн тань шил хөлрөөд байна уу? Тэгвэл бага зэрэг шүдний оо авч шилэнд түрхээд дараа нь усаар зайлснаар энэхүү хөлрөх асуудал тулгарахгүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()