Дайнд өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн амьтад

2018-01-18, 10:50
10,814

Хүн төрөлхтөн үүссэн цагаас л амьтад бидний нийгэмших үйл явцад үр нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Бид амьтдыг унаа тэрэг, хоол хүнс, зэр зэвсэг, хувцас хэрэглэл болгон ашиглаад зогсохгүй анд нөхрөө болгосон тохиолдлууд ч олон бий. Бүр цаашилбал хүн төрөлхтөн хоорондын маргаан, дайн тулаандаа хүртэл ан амьтдыг оролцуулаад амжжээ. Үргэлжлүүлэн уншиж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Дайнд өөрийн үүргээ нэр төртэй биелүүлсэн амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Нохой

Дэлхийн 1-р дайны үед нохдод эмнэлгийн бараа материал хийсэн цүнх үүрүүлэн, тусламж үзүүлэх маягаар ашиглаж байжээ. Ноход нь сувилагчдаас илүү хурдан төдийгүй, зүг чигийн баримжаа сайтай, жижиг нүх сүвээр багтах биетэй байсан нь давуу тал болж байв. Энэ нохойнуудын гол үүрэг нь шархадсан цэргүүдийг олж очин, шархаа цэвэрлэж боох зүйлсээр хангах эсвэл зовж шаналж байгаад нь туслах байсан юм. Мөн шархадсан цэрэгтэй хамт үлдэж, хань болон, дэмжлэг үзүүлдэг ажээ. 

Нохой

19 Тагтаа

Сонирхолтой нь тагтаа нар дайны үед, ялангуяа Дэлхийн 1-р дайны онцгой үед чухал мэдээ дамжуулах маш том үүргийг чанартайгаар биелүүлж байжээ. Тагтаанууд нь мэдээллийг хүргэх 95 хувийн магадлалтай бөгөөд ямар ч хүн эсвэл онгоцноос илүү онож буудахад хэцүү байдаг байна. Тэд сулрах л юм бол гэр лүүгээ нисдэг учраас тагтаануудын үүрийг захидал хүргэх газарт байрлуулдаг байсан бөгөөд дайны үеэр ашиглаж байсан 100 мянга гаруй тооны тагтааг Англи улсаас нүүлгэн шилжүүлсэн байдаг. 

Тагтаа

18 Харх

Дэлхийн 1-р дайны үед хог хаягдал болоод оршуулах боломжгүй цогцоснуудаас болж маш аюултай халдвар тарсны улмаас хөл хорионд орсон цэргүүд өлсгөлөнд нэрвэгдээд байв. Иймд цэргүүд анч нохойнуудаар харх бариулж, хоол хийж иддэг байжээ. Дээрх зурган дээр анч нохдын барьсан хархнууд харагдаж байна. 

Харх

17 Сармагчин

Жаки гэх нэртэй энэ сармагчинг Францын галын шугаман дээр Өмнөд Америкийн цэргүүд ямар нэг зүйл болоход анхааруулах зорилгоор авчирсан байна. Өөрийн нарийн хурц хараа, сонсголын тусламжтайгаар холоос ирж буй дайснуудыг хүнээс илүү хурдан мэдрэх чадамжтай байсан тэрээр цэргүүдэд энэ талаар мэдээллэхийн тулд ямар нэг дуу  авиа гаргах, хувцаснаас нь татах зэрэг үйлдэл хийдэг байжээ. 

Сармагчин

16 Үнэг

Хэдийгээр зарим амьтдыг стратеги болон тулааны зорилгоор ашиглаж байсан ч үүргээ гүйцэтгэж байсан цэргүүдэд хань болж явсан амьтдыг энд дурдахгүй байхын аргагүй. Зурган дээрх үнэг нь Дэлхийн 1-р дайны үеийн агаарын хүчний албан хаагч бөгөөд өөрийн эзэн нисгэгчтэйгээ байгаа дүр зураг харагдаж байна. Эдгээр амьтдыг азын сахиус гэж үздэг байсан төдийгүй үргэлж харанхуй, бараан зүйл үзэж хардаг цэргүүдийн сэтгэл санааг сэргээх, хөгжөөх гэж тэжээмэл амьтадтай байхыг нь зөвшөөрдөг байсан юм. 

Үнэг

15 Тахиа

Дэлхийн 1-р дайны үед өдөр бүр шинэ өндөг идэхийн тулд тахиа тэжээх нь жирийн үзэгдэл байсан юм. Дан ганц тахиа ч биш туулайг хүртэл хоол хүнсний болон хань нөхөр болгох зориулалтаар тэжээх нь элбэг байжээ. 

Тахиа

14 Гэрэлт цох

Дэлхийн 1-р дайны үеэр хүн төрөлхтөнд маш их тус хүргэсэн бас нэг амьтан бол гэрэлт цох байлаа. Гэрэл цацруулдаг биологийн онцлог бүхий энэ шавжийг олноор нь цуглуулан шилэнд хийхэд харанхуйд маш сайн гэрэл болдог төдийгүй галт бамбай, дэнлүүнээс арай аюул багатай учраас цэргүүдийг шөнө орой амрахад нь тав тухтай байдаг байжээ. Мөн захидал унших, бичих, байлдааны төлөвлөгөө гаргахад тус дэм үзүүлдэг байв.

Гэрэлт цох

13 Тэмээ

Тэмээ бол хэдэн зууны туршид дайн тулааны үед төрөл бүрээр ашиглагдаж ирсэн амьтан билээ. Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн 1-р дайны үед урт удаан хугацаанд элсэн цөлөөр үргэлжлэх зэвсэг хэрэглэл хүргэх аянд сүргээр нь тууварладаг байжээ. Учир нь тэмээ нь маш бага анхаарал шаардагддаг буюу хоол, усны хэрэглээ нь асуудал болдоггүй байлаа. Мөн Дэлхийн 1-р дайны үед зарим дайны талбарт тэмээг морьны оронд ашиглан, байлдаан тулаанд ордог байв. 

Тэмээ

12 Далайн арслан

Техник технологи хөгжихийн хирээр бид амьтдыг дайн тулаанд ашиглах нь багассан ч заримдаа амьтад өөрсдийн байгалийн өгөгдлөөрөө техникээс ч илүү байх нь бий. Энэ удаад АНУ-ын далайн амьтдыг бэлтгэх сургалтын хүрээнд далайн арслангуудад дуу авианы дохиолол хүлээн авах хэрэгсэл зүүлгээд хэдэн зуун метрийн гүн рүү сэлүүлж сургасан байна. Үүний үр дүнд далайн гүнээс хачирхалтай зүйлсүүдийг олж мөрдөх, усан онгоцнуудыг гадны биетээс хамгаалах зэрэг ач холбогдолтой байсан юм. Эдгээр өндөр хэмжээнд сургагдсан далайн амьтдыг Вьетнам, Персийн булан болон АНУ-д ашиглаж байжээ.

Далайн арслан

11 Гахай

Эртний Ромын дайны үеэр ахлах командлагч нь гахайнуудын орилох дуу дайсны заануудыг айлгаж сандраах шилдэг арга болохыг олжээ. Ингээд Ромчууд гахайнууд дээр шатамхай бодис асган, гал тавьж шатаагаад дайсны эсрэг тавьдаг байсан аж. Энэ нь заануудыг үргэж босон, үймээн дэгдээхэд хүргэдэг байна. Мөн үүнээс гадна бүслэлтэнд орсон үедээ ханан дээрээс гахайнуудыг авч шидэхэд айсан заанууд үргэж, тулаанаас гардаг байсан юм. 

Гахай

10 Заан

Орчин үеийн танк бий болохоос өмнө дайсны бүслэлт, жагсаалыг сэтлэх гэж зааныг ашигладаг байжээ. Тээврийн хэрэгсэл, барилгын ажилд ашигладаг байсан заанууд нь тулааны хүчтэй зэвсэг болох боломжтойг мэдсэн цэргүүд тэднийг хуяглан, байлдаанд ордог байжээ. Дайснуудын шидсэн жад, нум сум зэрэг нь заануудыг бүр ч илүү түрэмгий, зогсооход хэцүү болгодог аж. Энэ тулааны арга нь Энэтхэгт үүсэж, Өмнөд-Зүүн Азиар тархан, газар дундын тэнгис хүртэл хүчээ авчээ.

Заан

9 Морь

Морьдыг хэрхэн сургахыг мэдэх болсон тэр цагаас эхлэн хүн төрөлхтөн дайн тулаандаа ашиглаж ирсэн юм. Хэдийгээр аялал, ачаа зөөх зэрэгт ашиглагддаг ч тулааны талбар дээр илүү үр дүнтэй байдгийг түүх гэрчилнэ. Морин цэргүүд нийтээрээ тулааны талбарт довтлон орох нь энэ арга нь дайн тулааны тактикийг орвонгоор нь өөрчилсөн юм. Уг тактик нь эртний болоод дундад зууны үед өргөн хэрэглэгдэж байсан бөгөөд Дэлхийн 1-р дайны улмаас 8 сая гаруй толгой морь амь үрэгдсэн байдаг.

Морь

8 Дельфин

Далайн арслангаас гадна дельфинүүд бас АНУ-ын нууц байсан Далайн амьтан бэлтгэх сургалтын нэг хэсэг байжээ. Тэд маш ухаантай, хурдан, хүмүүстэй харилцаа тогтоох өндөр чадвартай төдийгүй бөмбөг өдөөх хэмжээнд хүрэхээргүй бага жинтэй байсан тул усан доор тавьсан тэсрэх бөмбөг илрүүлэхэд сургагджээ. Дельфин нь өндөр мэдрэмжтэй эхолокацийн тусламжтайгаар бөмбөгийг аюулгүй зайнаас мэдрэх чадвартай байна. Энэ амьтан нь бусад далайн төрөл биетүүдээс хамаагүй ухаалаг хийгээд сургахад амар хялбар байсан аж. 

Дельфин

7 Цацагт хяруул

Испаний иргэний дайны үеэр хэсэг үндсэрхэг үзэлтнүүд Santa Maria de la Cabeza сүмд толгой хоргодож байхад нь нэмэлт хүнс өгөхийн тулд цацагт хярууланд шүхэр зүүлгээд буулгаж байжээ. Ингэснээр цэргүүд шинэхэн хоолны махтай болоод зогсохгүй бусад хүнсний бүтээгдэхүүнээ ч авч чадсан байна. Нэг их түгээмэл арга биш ч цэргүүдийг өлсөж үхэхээс сэргийлж чадсан л юм даа.  

Цацагт хяруул

6 Муур

Дэлхийн 2-р дайны үеэр Английн HMS Amethsyt харуулын усан онгоцны гишүүн Хонг Конгийн усан боомт дээрээс золбин муужгай олж тэжээжээ. Тэрээр муужгайг Саймон гэж нэрлэн, усан онгоцондоо нууцаар үлдээсэн бөгөөд муур нь хархнуудыг алж, онгоцны ахмадын малгайнд унтдаг гэдгээрээ тун удалгүй алдартай болсон байна. Яангце голын байлдааны үеэр Саймон олон шархадсан ч амь гарч чадсан төдийгүй түүнд хархны халдварыг саармагжуулсан, усан цэргүүдийн сайн хань байж чадсан гэсэн үндэслэлээр  PDSA’s Dickin Medal-р шагнасан байдаг. 

Муур

5 Илжиг

Дэлхийн 1-р дайны үед тулааны талбарт биш ч шархадсан цэргүүдийг зөөх, хангамж хүргүүлэх зэрэг ажиллагаанд илжгийг өргөнөөр хэрэглэж байв. Илжиг нь өөрөөсөө 3 дахин хүнд ачааг түүртэлгүй өргөхөөс гадна ямар ч орчин нөхцөлд явж чаддаг, ачаалал даах онцлогтой. Жимми хэмээн алдаршсан энэ илжиг нь Сомме голын тулааны үеэр төрсөн бөгөөд 2 жилийн турш шархадсан цэргүүд, зэр зэвсэг зөөдөг байжээ. Мөн тэрээр дайны хор уршгийг мартахад тусалж байсан төдийгүй цэргүүдтэй зэрэгцэн ёсолж сурсан байна.

Илжиг

4 Имж

Шархадсан цэргүүдийг тайвшруулах, хань болгох үүднээс имжнүүдийг дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл илгээдэг байв. Эдгээр амьтад нь цэргүүдийг сэтгэл санааны гутралд орохоос сэргийлдэг бөгөөд Австралийн бэлэг тэмдэг болж байжээ. Цэргүүд тэднийг асран халамжилж, хоорондоо дамжуулдаг байлаа. Энэ нь Австрали цэргүүдэд тэр тусмаа их сэтгэлийн дэм өгчээ. Учир нь тэд имжнүүдийг хараад өөрийн газар нутаг, эх орноо санаж, юун төлөө байлдаж байгаагаа ухаардаг аж.

Имж

3 Азарган тахиа

Дэлхийн 1-р дайны үеэр Австралийн цэргүүд азарган тахиа авч, түүндээ Жак гэдэг нэр өгчээ. Харин Жак ямар ч нохойноос дутахгүй тэднийг хамгаалж, хил рүү ойртсон хүмүүсийг хазаж гэмтээдэг байжээ. Хэдийгээр азарган тахиа тэжээнэ гэдэг хачирхалтай  хэдий ч Жак амьтад төрөл бүрийн ашигтай гэдгийг харуулсан юм. 

Азарган тахиа

2 Канари бялзуухай

Дэлхийн 2-р дайны үеэр канари бялзуухайнуудыг хорт хий болон агаарын чанар шалгуулах зорилгоор ашигладаг байв. Дайсны зурвасаас цааш хонгил ухаад, уг хонгилдоо бялзуухайнуудыг оруулна. Хэрэв бялзуухай буцаж гарч ирээгүй тохиолдолд тэд ямар нэг байдлаар үхсэн гэдгийн илрэл гэж үзээд ямар нэг онцгой техник хэрэгсэл хэрэгтэй үгүйг шийддэг байна. Яагаад канари бялзуухай ашигладаг байсан шалтгаан нь гэвэл тэд хорт хийнд маш эмзэг ажээ. 

Канари бялзуухай

1 Зөгий

Эртний Грекийн дайнаас Вьетнамын дайнд хүртэл зөгийнүүдийг дайсны эсрэг зэвсэг болгон ашигладаг байжээ. Туркийн Хефтакомотес гэгч зөгийн балыг хордуулан Ромчуудад өгөөд цайзыг нь эзэлж авж байсан түүхтэй. Дундад зууны үед цайзын хэрмийг давуулан зөгийн үүр шидэж, цэргүүдийн дунд үймээн дэгдээж, дайрдаг байжээ. Энэхүү тактик нь одоог хүртэл зарим газруудад хэрэглэгдэж байгаа бөгөөд шинжлэх ухаанчид зөгийгөөр тэсрэх бөмбөг илрүүлэх боломжтой гэдгийг нээсэн байна.

Зөгий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()