Одоогоор идэвхтэй ашиглагдаж буй хамгийн том хувийн онгоцыг Боинг Бизнес 747-8i (Boeing Business Jet 747-8i) гэдэг. Хэрэв хувийн онгоц авахаар төлөвлөж байвал бусад бүх сонголтыг тань няцааж чадах онгоц билээ. Тус онгоц агаар дээрх тансаглалын сонгодог жишээ билээ.
Дэлхий дээр цөөн хэд орших бөгөөд засаг төрийн өндөр албан тушаалтнууд ихэвчлэн хэрэглэдэг ажээ. Америкийн нисэх хүчин тус онгоцыг халдлагын үед нөөц онгоц болгон ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
Дотоод заслыг Францын загвар зохион бүтээгч Кабинет Алберто Пинто зохиосон байна.
Загварыг зохиож, хэрэгжүүлэхэд 4 жилийг зарцуулжээ. Онгоцон дээр лоунж, унтлагын өрөө гээд бүгд байгаа бөгөөд агаар дээр явж байгаа гэдгээ мартмаар тансаг гэнэ шүү.
Бүгдийг нарийн төлөвлөлттэйгөөр зохиосон байна. Дизайнер нь орчин үеийн зөөлөн урсгалаар, хамгийн тухтай, энгийн байхаар тохижуулжээ.
Жижиг унтлагын өрөөнүүд ч мөн ариун цэврийн өрөөтэй байна.
Дараах зурганд үндсэн унтлагын өрөөнөөс тусгаарлах хүлээлгийн танхим байгаа бөгөөд шатаар онгоцны дээд давхарт хүргэдэг ажээ.
Хаа сайгүй буйдан байх бөгөөд та хүссэн газраа сууж, амарч тухлах боломжтой.
Бүх сандалд арьсан бүрээс хийжээ.
Унтлагын өрөөнд 3 буйдан байна.
Тус хэсэгт оройн хоол идэх, хөзөр тоглох гэх мэт хөгжилдөх боломжтой ба сандлыг автоматаар тохируулах боломжтой.
Онгоцны эзэмшигч хэт тансаг байлгахыг хүсээгүй буюу энгийн, "гэртээ байгаа мэт" мэдрэмжийг төрүүлэхээр тохижуулахыг хүсчээ. Онгоц 76 метр урт, 2 давхартай, 400 хүний багтаамжтай байна. Мөн онгоцны эд ангиас хамгийн хол тул урд үзүүртээ мастер унтлагын өрөөтэй. Энгийн боингтай харьцуулахад маш олон жижиг өөрчлөлтүүдийг хийсэн ба энэ нь агаар дээр биш, гэртээ байгаа мэт санагдуулдаг ажээ.