Интернэт бидний амьдралыг хэрхэн сүйрүүлж байна вэ?

Сүүлийн үед интернэтийн хэрэглээ дэлхий даяар улам л тэлж, түүнийг өдөр тутам амьдралдаа хэрэглэгчид маш ихээр нэмэгдлээ. Цаашдаа ч энэ тоо улам их болох төлөвтэй байна. Тэр ч утгаараа бид та бүхэндээ интернэт бидний амьдралыг хэрхэн өөрчилж байгаа талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Интернэт бидний амьдралыг хэрхэн сүйрүүлж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Еmail” бичих

Интернэт сайтууд бол олон түмний оюуны хэрэгцээг хангах чухал хүчин зүйл болдог. Тиймээс бид бүхэн түүнийг өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг билээ. Ялангуяа “Еmail” нь, "Facebook", "Youtube"-ийн адил амьдралд чухал үүрэгтэй. Өөр хоорондоо чухал мэдээлэл дамжуулах, албан бичиг хүргүүлэх гээд тал бүрийн ашигтай ч төдий хэмжээгээр сул талтай. Хүмүүс элдэв сугалаа, интернэтээр мөнгө олох зэрэгт донтож, шинэ зурвас ирсэн эсэхийг мэдэхийн тулд шөнө дөлөөр ч босож мэйлээ шалгах нь  цөөнгүй.

“Еmail” бичих

2 Фэйсбүүкт орох

Өнөөдөр маш олон хүмүүс Фэйсбүүкт донтож, олон нийтийн сүлжээг бүхэл амьдралаа хэмээн санах болсон. Нэг талаар түүгээр дамжуулан хүмүүс маш хурдан шуурхай мэдээлэл солилцож, өөр хоорондоо харилцах мэдээлэл түгээхэд нээлттэй болсон юм. Мөн зарим нь сурталчилгаа, ашгийн төлөөх сэдлээр маш их хэрэглэх болжээ. Гэвч нөгөөтэйгүүр энэ нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлэх, аливаад уруу татагдах эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Нийт интернет ашиглагчдын дунд авсан судалгаагаар, тэдний 40 орчим хувь нь фэйсбүүкт орж, 16 хувь нь мэдээ унших, 12.5 хувь нь файл татах, 20 хувь нь кино үзэх, тоглох харин үлдсэн 11.5 хувь нь бас бус зүйлс хийдэг гэх үзүүлэлт гарчээ. Харин фэйсбүүкээр цацагдах мэдээ мэдээллүүд, хүмүүсийн 18 хувьд нь маш ихээр нөлөөлж, 35.3 хувь нь дунд зэрэг, 29.7 хувьд нь бага, 20 хувьд нь огт нөлөөлдөггүй гэх тоо гарсан байна. Хүмүүс энэ мэт хэрэгцээгүй, буруу үлгэр дууриалал үзүүлэх мэдээлэлд хэт автаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх нь цөөнгүй гэнэ.

Фэйсбүүкт орох

3 Твиттер

Өдгөө маш олон залуус Твиттерээр дамжуулан өөрийн карьерийг эхлүүлэх, тэрчлэн нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх идэвхитэй зорилготой байсаар ирсэн. Ялангуяа улс төрийн гишүүд үүнийг эрх ашигаа болгон, бусдын тархийг угаах, сурталчилгаа хийх нь элбэг болсон юм. Ихэвчлэн улс төрчид, эмч нар гэх мэт сэхээтэн хүмүүс сонирхож, өдөр тутамдаа хэрэгжүүлдэг тул нийгэмд хүчтэй түлхэц болдог. 

Твиттер

4 Фэйсбүүк таныг өөрчлөх нь...

Нийгмийн сүлжээнд удаан хугацаанд байдаг хүмүүс бодит амьдрал дээр хүмүүстэй нүүр тулахаас зайлсхийж хийсвэр орчинд харилцахыг илүүд үздэг болжээ. Ингэхдээ тэд бодит амьдралд болж буй зүйлсээс хол тасарч, зөвхөн өөрийн бичил хүрээлэлдээ л аж төрсөөн зан араншингийн хувьд ч илт өөр болсон байдаг. Ялангуяа Фэйсбүүкт их хугацаа өнгөрүүлдэг хүмүүс, өөрийн амьдралаас илүү  бусдын амьдралыг сонирхож, цаг заваа үрэн таран хийх нь элбэг. Нөгөөтэйгүүр, Фэйсбүүкт хэр хугацаа зарцуулдагаас хамааран сэтгэлийн гүн гүнзгий хямрал болон өөрийгөө голох хам шинжид өртдөг байна. Энэ нь цаашдаа даамжирвал хэн нэгний амийг бүрэлгэх, амиа хорлох ч шалтгаан болдог. 

Фэйсбүүк таныг өөрчлөх нь...

5 Амьдралгүй болгох

Хүн бүхэн л өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэл, бас хүндрэл бэрхшээлтэй байдаг. Гэвч цахим сүлжээнд нэгдсэнээр өөртэйгөө ижил хүмүүстэй үзэл бодлоо хуваалцан, сэтгэлийн дэм авч, асуудлаа шийдэх боломжтой. Гэвч үүнтэй хэт хамааралтай болох нь гадаад ертөнцөөс тусгаарлагдах, амьд харилцаагүй болж, өөртөө итгэлгүй ганцаардмал нэгэн болж хувирдаг. Интернэт харилцааны цар хүрээ нэмэгдэх тусам, цахим гэмт хэрэг газар авч, болчимгүй этгээдийн золиос болгоход нөлөөлсөөр байгаа юм.

Амьдралгүй болгох

6 Бидний тархийг үхүүлж байдаг

2011 онд Лондонгийн 125 оюутнаас авсан судалгаанд, интернэтийг маш их хэрэглэдэг, амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс, жирийн оюутнаас сэтгэн бодох чадвар, харилцааны тал дээр бэрхшээлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар нь бага байгааг мэджээ. Энэ нь тэдний тархийг бага багаар үхүүлж, сэтгэн бодох чадварыг нь ч үгүй хийн, хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөлсөөр байгааг илтгэнэ.

Бидний тархийг үхүүлж байдаг

7 Цаг, мөнгийг үрдэг

Интернэтэд хэт их донтсоноос үүдэн гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, энд тэнднхийн вэб сайтын үнэтэй кино клип, интернэт худалдаанд донтдог. Үүнээс болж сэтгэлд нийцээгүй, сайн судлаагүй бараа бүтээгдэхүүнийг авах, мөнгөө ашиггүй зүйлд үрэх гэх мэт эрсдлүүд дагаж байдаг юм. Тиймээс та аль болох гадаад ертөнцтэй холбоотой байж, цахим ертөнцөөс хааяа ч болов ангижраарай.

Цаг, мөнгийг үрдэг

8 Буруу зүйлд уруу татагдах

Олон нийтийн сошиал сайтууд, тэр дундаа Фэйсбүүкээр бусдыг буруу үлгэрлэх элдэв харгис бичлэг, садар самуун зүйлс маш их явдаг. Тиймээс ч энэ нь бага насны болон өсвөр насныханд маш буруу үлгэр дуурайл болдог юм. Энэ мэт хэрэгцээгүй ухуулгын зүйлсээс хол байж, тархи оюун бодлоо чөлөөлөөрэй.

Буруу зүйлд уруу татагдах

9 Хар тамхинаас ч илүү хөнөөлтэй

Интернэт хэрэглээ, цахим орчинд донтох нь хар тамхинаас ч илүүтэй бидний тархи, оюун бодол, амьдралыг сүйрүүлж байдаг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд цахим хэрэглээг хязгаарлах, түүнд хэт донтохгүй байхыг хичээх хэрэгтэй юм.

Хар тамхинаас ч илүү хөнөөлтэй

10 Амьд харилцааны "алуурчин"

Гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалыг өнгөрүүлэх гэтэл нөгөө л нэг цахим ертөнц, фэйсбүүк гээчид ороогдон, хайран үнэтэй цаг заваа үрж байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол яг одооноос өөрийгөө чөлөөлөөрэй. Учир нь цахим ертөнцийн замбараагүй хэрэглээ бидний амьдралыг сүйтгэж байдаг юм. Хэдийгээр сайхан зүйлс нэмэгдсэн ч тэр нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн амьд харилцааг яахан гүйцэх билээ. Цахим ертөнц таны амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. 

Амьд харилцааны "алуурчин"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()