Бидний биед хорт бодис хуримтлуулдаг зүйлс

Өөрийнхөө бие организмыг бохирдлоос бүрэн хамгаална гэдэг байж боломгүй зүйл билээ. Гэхдээ эргэн тойрноо маш сайн нягталж харсны эцэст болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж болох юм. Ингээд бид танд бие организмыг өдөр тутам бохирдуулж байдаг зүйлсийг танилцуулж байна. Та өөрийгөө хайрлаж доорх зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Бидний биед хорт бодис хуримтлуулдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Байгалийн бус гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн

Хэрвээ өөрийн эрүүл мэндэд санаа зовж байгаа бол хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаарал хандуулаарай. Таны арьсан дээрээ түрхэж байгаа бүхэн таны бие организмд нэвтэрч орж байдаг гэдгийг санах хэрэгтэй шүү. 

Хэдийгээр гоо сайхны бараа бүтээгдэхүүний найрлагыг хараад хүн бүр ойлгохгүй ч өөрийгөө хайрлаж үйлдвэрлэлийн үйл явц нь тодорхой, алдартай брендүүдээс сонголтоо хийж байхыг зөвлөж байна.

Мөн хадгалах хугацааг чандлан баримтлах ёстой бөгөөд хэзээ нэгэн цагт хэрэглэнэ гэсэн зүйлээ худалдаж авах хэрэггүй.

2. Богино долгионы зууханд зориулагдаагүй сав хэрэглэх

Бүтээгдэхүүний савалгаа дээр “Богино долгионы зууханд хийж болно эсвэл болохгүй” гэсэн тэмдэглээ байдаг. Богино долгионы зууханд хийж болохгүй савыг халаавал хорт бодис ялгаруулдаг гэдгийг санаарай. Тийм учир та зориулалтын сав худалдан авч зөвхөн түүндээ л хоолоо халааж байгаарай.

3. Үнэртэй лаа болон үнэртүүлэгч

Сүүлийн үед хүмүүс тайвшрах, сэтгэл санаагаа сэргээхдээ үнэртний эмчилгээг ихээхэн онцлох болсон. Гэхдээ үнэртэй лаа, үнэртүүлэгч зэрэгтэй харьцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь эдгээр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд орц, найрлагаа төдийлөн ил гаргадаггүй.

Хэрвээ та эфирийн тос хэрэглэх гэж байгаа бол найрлага нь тодорхой бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй ба өрөө тасалгаагаа тогтмол агааржуулах хэрэгтэй. Бүтэн өдрийн турш хиймэл үнэртүүлэгч ашиглах нь эрүүл мэндэд тийм ч тустай биш.

4. Түлэгддэггүй сав суулга

Түлэгддэггүй савны талаарх маш олон сөрөг мэдээллүүд байдаг. Вашингтон дахь байгаль орчин хамгааллын байгууллагынхны үзэж байгаагаар түлэгддэггүй савны элемент болох перфтороктаны хүчил нь хамгийн аюултай гэнэ. Уг элемент нь ус нэвтэрдэггүй бүтээгдэхүүнүүдэд мөн агуулагдсан байдаг юм.

Гэхдээ эрдэмтэд түлэгддэггүй савыг ашиглаж болохгүй гэж үзээгүй бөгөөд хамгийн түрүүнд зөв ашиглах хэрэгтэй гэнэ. Нэгдүгээрт, хэт халаах хэрэггүй. Хоёрт, хэрвээ таны түлэгддэггүй саванд ямар нэгэн гэмтэл үүсэж, зурагдаж цуурсан бол шууд л хаях хэрэгтэй. Ер нь хамгийн аюулгүй нь керамик сав суулга гэдгийг санаарай.

5. Ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд зөвхөн хэрэглэж байх үед биш хадгалах явцад ч хор хөнөөл учруулдаг гэнэ. Хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнүүд цэвэрлэх үйл явцыг хялбарчилдаг ч эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй учир өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүнийг ашигласан нь зүгээр. Жишээлбэл: Уксусыг содатай хольж төмөр дээрх зэвийг арилгах боломжтой. Сода аюулгүй бүтээгдэхүүн бөгөөд сав суулганы өнгөрийг ч сайн арилгадаг.

6. Тоос

Гэрийн тоос, тортог хортой байх магадлалтай. Учир нь бүгд гадна орчноос орж ирдэг шүү дээ. Мөн гэрийн засварт хэрэглэсэн барилгын материалууд ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт бодисыг ялгаруулдаг.

Гэрээ бүрэн гүйцэд ариутгах боломж байхгүй учир хангалттай сайн агаар оруулж, өдөр бүр тоосоо соруулж, долоо хоногт нэг удаа чийгтэй цэвэрлэгээ хийх нь зүйтэй.

7. Тавилга

Та тавилга худалдаж авахдаа материалд нь анхаарал хандуулаарай. Хямдхан үртсэн хавтангаар хийсэн тавилга хүний биед хортой формальдегид хэмээх бодисыг урт удаан хугацааны туршид ялгаруулдаг.

Хэрвээ боломжтой бол цэвэр модоор хийсэн тавилгыг сонгоорой. Мэдээж өрөөгөө үргэлж агааржуулахаа мартаж болохгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()