Шар айргаар шээдэг эмэгтэй

2020-05-09, 14:34
3,998

АНУ-ын Пенсильвани мужийн эмч, судлаач нар урьд өмнө нь огт тохиолдож байгаагүй үл мэдэгдэх өвчнийг илрүүлсэн ба тус өвчин нь хүний давсгийг этилийн спирт үйлдвэрлэдэг бичил үйлдвэр болгон хувиргадаг байна. Тус өвөрмөц бөгөөд санамсаргүй нээлтийг "Annals of Internal Medicine" сэтгүүл дээр нийтэлжээ.

Шар айргаар шээдэг эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Питтсбургийн их сургуулийн клиник дээр 61 настай эмэгтэй элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэж байсан бөгөөд тэрээр элэгний хатуурал болон хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр шаналж байжээ.

Элэгний хатуурал болон чихрийн шижин өвчин нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст ихэвчлэн тохиолддог тул эмч нар өвчтөний шээсэнд этанолын агууламж илрэхэд үед тийм ч гайхшраагүй ажээ. Гэсэн хэдий ч өвчтөн эмч нарт өөрийгөө архи согтууруулах ундааг бараг хэрэглэдэггүй гэдгээ илэрхийлсээр байсан аж.

Өвчтөнд хийсэн хэд хэдэн удаагийн шинжилгээний үр дүнд үндэслэн түүнд согтууруулах ундааны хамаарлын эсрэг эмчилгээ хийлгэхийг зөвлөж байсан боловч өвчтөн архи согтууруулах ундаа бараг хэрэглэж байгаагүй гэдгээ давтан хэлсээр байв.

Түүнчлэн тус эмнэлгийн ажилтнуудын нэг нь өвчтөний шээсэнд спиртийн агууламж их хэмжээгээр илэрсэн ч өөрөө огт согтолтын шинж тэмдэггүй байсныг анзаарчээ.

Тиймээс илүү нарийвчилсан судалгаа хийхээр шийдсэн бөгөөд түүний шээснээс ердийн архи согтууруулах бүтээгдэхүүний задралын элементүүд болох этил глюкуронид болон этил сульфат нарыг олж илрүүлж чадаагүй байна. Гэсэн ч өвчтөний шээсэн дэх спиртийн агууламж өндөр хэвээр байсаар байв.

Цаашдын судалгаануудын үр дүнгээр өвчтөний давсагт шар айраг исгэгчид ихэвчлэн агуулагддаг "Candida glabrata" нэг эст мөөгөнцөрийг их хэмжээгээр илрүүлсэн ажээ. Энэ нь эрүүл хүмүүсийн микрофлорт ихэвчлэн байдаг боловч тун бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Эмэгтэйд тус өвчлөлийн эсрэг эмчилгээг хийж эхэлсэн ч чихрийн шижин, дархлаа суларсантай холбоотойгоор тодорхой үр дүн өгөхгүй байсаар байв. Эмч нар эмэгтэйгээс авсан мөөгөнцрийн дээжийг тэжээллэг орчинд байрлуулсан бөгөөд энэ нь этилийн спирт үүсгэх замаар глюкозын молекулуудыг үнэхээр задалдаг болохыг тогтоожээ.

Аливаа согтууруулах ундааг үйлдвэрлэхэд элсэн чихэр, ус, мөөгөнцөр (эсвэл өөр ямар нэгэн исэлдүүлэгч бодис), хүчилтөрөгчгүй орчин байхад л хангалттай байдаг. Ийм нөхцөлд исэлдэх үйл явц хурдацтай явагдаж эхэлдэг ба элсэн чихэр нь нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулснаар этилийн спирт болон хувирдаг байна.

Тус өвчтөний бие организм нь чихрийн шижин өвчнөөс болж цусан дахь сахарын түвшнээ хянаж чадахгүй байсан ба үүнээс болж их хэмжээний глюкоз давсаг рүү шимэгдэн орсоор байсан аж. Мөн давсагний хүчилтөрөгчгүй орчин болон их хэмжээний глюкоз нь мөөгөнцөрт исэлдэх процессын тун таатай орчинг бүрдүүлж энэ нь өвчтөний давсгийг шар айрагны бичил үйлдвэр болгон хувиргасан байна.

Урьд өмнө бүртгэгдэж байгаагүй тус өвчинг "шээс боловсруулах системын исэлдэх хам шинж" эсвэл "давсаг исэх синдром" гэж нэрлэжээ. Эмч нар хоол боловсруулах эрхтэнд үүнтэй төстэй шинж тэмдгүүдтэй хэд хэдэн удаа тулгарч байсан ч шээс боловсруулах системд тохиолдож байгаа нь анхны тохиолдол ажээ.

Тус хоёр тохиолдлуудын ялгаа нь согтууруулах ундаа нь цусны урсгал руу ордог ба бага зэргийн хордлого, толгой эргэх, бүр хүнд тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ухаан алдах зэрэг нөлөөллийг бий болгодог байна.

Эх сурвалж: BBC Russia

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()