Аялалын тухай 10 бодит үнэн

2014-11-17, 00:05
23,401
Ганцаараа хийсэн урт хугацааны аялал тань заримдаа их биш зүйлийг их гэж итгүүлдэг. Аялагчид хаа сайгүй аялж ирээд л галзуу түүхүүдийн тухай бусдад ярьдаг. Гэхдээ тэдгээр зүйлс бусдад үнэхээр гайхалтай санагдаж чаддаг болов уу? Таны төгс аялалыг нөгөө талаас нь авж үзсэн 10 дүгнэлттэй танилцья.
Аялалын тухай 10 бодит үнэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Аялал таныг үүрэг хариуцлагаас мултлахгүй.
Хүмүүс дэлхийгээр тойрон аялахын тулд орон гэрээ зарж, ажлаасаа гараад ямар нэгэн хариуцлага үүрэхгүйгээр чөлөөтэй байж болно гэж боддог нь нийтлэг итгэл үнэмшил. Мэдээж, энэ нь гэр оронгүй, ажилгүй, ямар ч тогтсон дүрэм журамгүй мэт харагддаг. Гэвч үнэндээ, аялалын замаа олох, зардлаа хамгийн бага түвшинд барих, хаана хоноглохоо, юу хийхээ, дараагийн аялал хаашаа байх, яаж аялах зэргээ шийдэх, энэ их ажлыг яаж зохицуулах гээд өдөр тутмын амьдралын тань маш олон зүйлд таны хариуцлагатай байдал тун чухал. Эдгээр шийдвэрүүдийг гаргах маш олон арга бий боловч, тэд бүгд бодит үр дагавартай. Та аялалаа нямбай төлөвлөх шаардлагатай бөгөөд, үүний тулд та маш өндөр хариуцлагатай тулгарна. Зам дээр та өөрийн аюулгүй байдлын төлөө хариуцлага, анхаарлаа бүх зүйлд хуваарилж, зохицуулах шаардлага гардаг шүү дээ. Зөвхөн аялалын чомадоноор амьдрана гэдэг хүнд шийдвэр төдийгүй, бүтээлч байдлыг таниас шаардана.

www.caak.mn

2. Энэ бол үдэшлэг биш.
Та аялалаар явж байх үедээ, үлдсэн хэдэн төгрөгөө өөрийн аялалын сүүлийн цэгт үрэхээр шийдсэн бол шинэ танилцсан найзуудтайгаа шөнө бүр үдэшлэг зохиох нь таны сонгох зам биш. Аялагчдаас сонсож байсан шөнөжингөө ууж, наргисан гэх мэт утгагүй түүхүүдийг март. Энэ нь мэдээж Тайланд мэтийн зарим орнуудад, тодорхой насны хүмүүсийн хувьд үнэн байж болох ч, урт хугацааны турш аялагчдын хувьд ууж, наргиж цэнгэх мэтийн зүйлсийг маш бага хийсэн байдаг.

www.caak.mn

3. Аялалын мөч бүр зурган дээрх шигээ гайхалтай байдаггүй.
Бүх зүйл төгс төлөвлөгдсөнгүй. Та нислэгээсээ хоцорчихсон бол автобус, галт тэрэг зэрэг бусад зүйлд цагтаа суухын тулд яаравчлах хэрэгтэй болох үе ч бий. Та зарим газар цаг агаарын таагүй үзэгдлээс болж гацвал яах вэ? Урьдчилан харж чадаагүйгээс болж бүх зүйл буруугаар эргэчихсэн бөгөөд, хэрэв та хошин шогийн мэдрэмжтэй бол бүх зүйлийг таатай болгох хэрэгтэй. Дараа нь өөрийн туршлагаараа бүгдийг зөв болгож ахин төлөвлө. Нэгэн адал явдал хайгчийн хэлснээр “Аюултай үзэгдэл бол адал явдлын бүх зүйл юм.” гэжээ.

www.caak.mn

4. Та үргэлж нөхөдтэйгөө хамт байж чадахгүй.
Ганцаардмал байдал бол урт хугацаанд аялагчдад тулгардаг жинхэнэ асуудал, ялангуяа хэрэв тэд нэг газраа удахгүй улс хооронд аялаж байгаа бол энэ асуудалтай нүүр тулгарна. Та өөрөө өөртэйгөө оройн хоолоо идэж, таалагдсан зүйлсээ бусадтай хуваалцахгүйгээр, ганцаараа байх нь тав тухтай санагддаггүй л бол, ганцаарчилсан аялал гэдэг тийм ч сайхан санаа биш шүү. Та аялаж байхдаа, хаа сайгүй маш олон хүмүүстэй уулзаж, нөхөрсөг харилцаа бий болгох нь мэдээж. Гэвч энэ нь та хаана аялаж байгаагаас маш их хамаарна.

www.caak.mn

5. Замдаа өвдвөл, ямар ч тоглоомгүйгээр жинхэнэ өвдөлт мэдрүүлнэ.
Хэрэв эрүүл мэндэд чинь ямар нэг зүйл буруугаар эргэвэл та орон нутгийнхаа эмчид хандана. Хэдийгээр даяаршлагдан байгаа гэх боловч, өөр өөр улс орнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн чанар, олдоц зэрэг мөн л ялгаатай байдаг. Ихэнх аялагчид гэртээ харих хүртлээ, эмч, эм зэргээс үүдэн эрүүл мэндийн эрсдэл хүлээхэд мэдээж дургүй байдаг. Энэ нь ихэнх хүмүүс танил бус арга хэрэгсэлд таагүй ханддагтай холбоотой. Хэрэв та ганцаараа аялалаар явж байгаа бол харшил, хүчтэй халуурах, шавьжинд хазуулах, хөл хавантах, гэдэсний өвчин, сальмонелл, хоолны хордлого зэргийг хянахад хүндрэлтэй.

www.caak.mn

6. Та бүх хоолонд дуртай байхгүй.
Аялалын сэтгүүл, тоо томшгүй олон аялалын блогууд дээрээс таны харсан орон нутгийн хоолны зургууд танд бүх хоол гайхалтай сайхан гэж итгүүлдэг. Үнэндээ улс орон бүрээс хамаараад хоолны амт чанар өөр байхаас гадна, үнэ өртөг нь ч харьцангуй ялгаатай байдаг. Зарим нь өдөр бүр идэхэд хэт үнэтэй байдаг бол зарим нь хоолойгоор давшгүй этгээд үнэр, амттай байна. Хэрэв та тэс өөр соёлтой газар аялж байгаа бөгөөд, юу идэж байгаагаа мэдэхгүй байгаа бол заавал идэх гээд хэрэггүй зүгээр л муу санаалаад үлдээх эсвэл дөнгөж амсаж л болох юм. Тэр ч байтугай хаа сайгүй байдаг хуучны танил McDonald’s ч таныг аварч чадахгүй байж мэднэ шүү. Орон нутгийн хоолны харшил бол бүх аялагчдын нэн түрүүнд шийдэх асуудал юм.

www.caak.mn

7. Бүх зүйл таны гэрээс өөр байх болно.
Хэрэв та хэдэн долоо хоног эсвэл түүнээс ч илүү хугацаанд аялахаар төлөвлөж байгаа бол өмнө нь харж байгаагүй шинэ зүйлс, шинэ ойлголтуудаа тэмдэглэж авах хэрэгтэй шүү. Хэрэв та байгалд дурлаж, аглаг буйд газар ихэнх цагаа үрдэг байсан бол, танд өмнө нь явж байсантай ижил сэтгэгдэл төрүүлэх орон нутгийн парк илүү санагдаж болзошгүй. Та өөртөө танил тав тух, тансаг байдалд дуртай бол зарим газар ижил сонголт тань танд таалагдахгүй байж болно шүү. Та ус, цахилгаан эрчим хүчнээс хязгаарлагдмал алс бөглүү тосгонд очвол, ганц хувин хүйтэн усаар усанд орох шаардлага гарна. Гэхдээ энэ танд усны үнэ цэнийг илүү мэдрүүлж, гэртээ ирээд хагас цаг усаа гоожуулан усанд орох нь шударга бус санагдуулж болох юм.

www.caak.mn

8. Та үргэлж аялалын даатгалын гэрээ хийх шаардлагатай.
Та арвич хямгач төрлийн аялагч байсан ч гэсэн таны мөнгөө нарийлж, харамлахгүй байх нэг зүйл бол аялалын даатгал юм. Таныг аялаж байх үед юу ч тохиолдож болно: автобусанд камер, утсаа алдах, осолд өртөх, нисэх онгоцны буудал дээр тээшээ алдах гэх мэт юу ч байж болно. Та мөнгөө алдах гэдгээс илүү эдгээр эрсдлүүдэд даатгагдсан гэдгээ мэдэх нь илүү сэтгэл амар аялах бололцоог олгоно. Гэхдээ мэдээж даатгагдсан гэдгээр өөрийн хариуцлагаа умартаж болохгүй.

www.caak.mn

9. Таныг эргэж ирэх үед ихэнхи хүмүүс аялалын тань түүхийг сонсохыг хүсдэггүй.
Та ихэнхм амьдралаа аялал болгон өөрчилснөөр өөрийн хэзээ төсөөлж байгаагүй зүйлсээ олж харах болно. Магадгүй тэдгээр зүйлс мөн найз нөхөд, гэр бүлийнхний чинь хэнийх нь мэдэхгүй зүйл. Гэхдээ үнэн юу вэ гэвэл таны эцэг эх, хань ижил гэх мэт маш цөөн хүн таны түүхийг сонсохыг хүсдэг. Хэрэв та үнэхээр гайхалтай аялал хийсэн бол, хүмүүс ихэнхдээ түүнийг чинь сонсохыг хүсэхгүй. Учир нь тэдэнд хэт урт санагддаг байна. Танд үнэхээр гайхалтай санагдсан зүйлс бусдад тэгж санагдахгүй. Учир нь харах, сонсохоос өөр шүү дээ. Тиймээс гайхалтай аялалынхаа талаар урт нуршуу яриа үүсгэж, бусдыг залхаахгүй байх хэрэгтэй.

www.caak.mn

10. Та хүсэхгүйгээр урт хугацааны аялал хийж чадахгүй
Дээрх бүх зүйл бол адал явдлын бодит хэсгүүд. Хэрэв та баян тансаг соёл, сонирхолтой хүмүүстэй уулзах, шинэ ур чадвар эзэмших зэрэг зөвхөн аялалын сайхан зүйлсийг хүсвэл, урт хугацааны аялал гэж юу болохыг ойлгохгүй. Аялалд гарахын өмнө юу хүсч байгаагаа тодорхойлж, танд юу тохиолдож болох бүх эрсдлээ тооцоолж зохион байгуулалт хийх хэрэгтэй. Бүх таагүй зүйлсийг зохицуулж, түүнийг даван туулах сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь үнэхээр энэ аялалыг хийхийг хүсч байгаа эсэхээ тодорхойлохгүйгээр, урт хугацааны аялал хийж чадахгүй, замаасаа буцах болно.

www.caak.mn
Эцэст нь ...,
Аялал жуулчлал гэдэг бол гэнэтийн бэлэг, сорилт бэрхшээлээр дүүрэн байдаг. Таны сургуульд зааж байгаагүй, үнэлж баршгүй хичээлийг сургана. Мөн танд өөрийн тав тухтай бүсээс гарч илүү хил хязгаарт нэвтрэх хүч өгнө. Танд өмнө нь хэний ч хэлж байгаагүй сорилт, бэрхшээлийг давах боломж бий болно. Эцэст нь та өөрийнхөө төсөөлж ч байгаагүй туршлагуудыг хуримтлуулна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()