Та үүнийг мэдэх үү?

Дэлхий дээр хаа нэгтээ маш олон сонирхолтой үйл явдал, чих дэлдийж, нүд бүлтийм хачирхалтай зүйлс тохиолдож байдгийг та мэдэх үү? Дайчид тэсрэх бөмбөгөө алга болгож, цагдаа нар хуурамч гэмт хэрэгтнүүдийг баривчилж, харин Саудын арабчууд Австралиас элс болон тэмээ импортолдог гэх. Худлаа юм шиг сонсогдож байгаа биз?  Гэтэл үнэн хэрэгтээ ийм зүйл амьдрал дээр үнэхээр тохиолддог аж. Ингээд танд сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ирландын цагдаа нар хуурамч гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилжээ

Энэхүү хачирхалтай түүх 2007 онд болсон бөгөөд Ирландын цагдаагийн байгууллага замын  хөдөлгөөний зөрчил гаргасан хэмээн Право Жазди гэх эрд  торгууль бичсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ нөхөр машинаа зогсоол дээр буруу байрлуулж, мөн хурд хэтрүүлсэн хэрэгт холбогджээ.

Цагдаа нар ийнхүү нэлээд урт хугацааны туршид Право Жазди хэмээх хүнийг хайж байсан боловч ажилтнуудын  нэг нь  тэдний алдааг хэлж өгчээ. Учир нь Prawo Jazdy  гэдэг нь хүний нэр биш харин польшоор жолооны үнэмлэхийг хэлдэг гэнэ. Харин Ирландын цагдаа нар яагаад баруун дээд буланд жолооны үнэмлэх эзэмшигчийн нэрийг бичнэ гэж бодсон юм бол...

Ирландын цагдаа нар хуурамч гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилжээ

2 Мэргэжлийн уралдааны тамирчдын жинг загвар өмсөгчдийнхөөс ч илүү хянадаг

Мэргэжлийн уралдааны тамирчид 10 кг илүүдэл жинтэй байхад л уралдаандаа 0.3 секундээр хожигддог гэнэ. Үүнээс харахад мэргэжлийн уралдааны тамирчин болохын тулд хурдан, чадварлаг байхаас гадна хамгийн хөнгөн жинтэй байх хэрэгтэй аж.

Алдарт тамирчин Дэвид Култхардын үзэж байгаагаар уралдааны тамирчид заавал туранхай байх хэрэггүй гэнэ. Дэвид анх уралдааны тамирчин болоод жин хасах гэж оролдсоор эцэст нь яс, арьс болсон аж. Бас өөр нэгэн тамирчин Жан-Эрик Вернь хэт их өлссөнөөсөө болж эмнэлэгт хэвтсэн бол Адриан Сутиль цөлийн уралдааныг ямар ч усгүй туулахаар зэхэж байсан гэнэ.

Азаар 2019 оноос эхлэн энэхүү журмыг өөрчилж, автомашин болон тамирчны харьцааг гаргаж жинг тооцоолдог болжээ. Өөрөөр хэлбэл жин ихтэй тамирчинд хөнгөн машин өгөх эсвэл эсрэгээр нь тооцохоор болсон байна.

Мэргэжлийн уралдааны тамирчдын жинг загвар өмсөгчдийнхөөс ч илүү хянадаг

3 Саудын арабчууд Австралиас элс болон тэмээ импортолдог

Саудын Арабад ч тэр Австралид ч тэр элс, тэмээ хангалттай байдаг гэж бид ойлгодог. Гэтэл Ойрхи Дорнодод барилгын нөр их ажил эхэлсэн тул Саудын Арабад барилга барихад шаардлагатай тусгай сортын элс их хэмжээгээр хэрэгтэй байгаа гэнэ.

Энэ төрлийн элс нь Австралид хангалттай байгаа аж. XIX  зууны үед Австралид тэмээ нутагшуулсан бөгөөд одоогийн байдлаар 300-750 мянган  зэрлэг тэмээ бий гэнэ.

Саудын Арабынханд яагаад тэмээ хэрэгтэй гэж? Тэд өөрийн оронд байдаг тэмээгээ уналга, тээвэрт ашигладаг бол импортолсон тэмээнийхээ махыг хүнсэндээ хэрэглэдэг аж. 

Саудын арабчууд Австралиас элс болон тэмээ импортолдог

4 Австрали фермерүүд 1932 оноос Эму шувуутай тэмцэж эхэлжээ

Австралийн фермерүүд Эму хэмээх шувуу тариалангийн талбайг нь бохирдуулж байна хэмээн гомдол гаргаснаар энэхүү арга хэмжээг авах болсон аж.  Шувуудыг устгах үйл ажиллагаанд 1932 онд их буутай цэргийн ангийнхан оролцжээ. Хэдийгээр энэ нь хэрцгий арга боловч тухайн үед үүнээс өөр арга байгаагүй бололтой.

Гэсэн ч эму шувууд бүрэн устсангүй, цэргүүдийг явсны дараа тэд фермерүүдийн талбайг сүйтгэсэн хэвээр байсан юм. Фермерүүд цэргийн хүчнээс 1934, 1943, 1948 онд дахин тусламж гуйсан боловч тэд татгалзжээ. Харин үүний оронд өөрсдөө талбайгаа хамгаалах хэрэгтэй гэсэн хариу өгч, ингэснээр фермерүүд тусгай хамгаалалтын хашаа барьсан гэнэ. 

Австрали фермерүүд 1932 оноос Эму шувуутай тэмцэж эхэлжээ

5 1958 онд Жоржиагийн ойролцоо устөрөгчийн тэсрэх бөмбөгөө алджээ

1958 оны хоёрдугаар сарын 5-нд Жоржиа мужид нэгэн осол гарчээ. Сөнөөгч онгоц F-86 болон бөмбөгдөгч онгоц B-47 хоёр агаарт мөргөлдөж, үүнээс болоод бөмбөгдөгч онгоц нь устөрөгчийн тэсрэх бөмбөгийг Тайби арлын ойролцоо алдсан байна.

Тайби арлын иргэд гомдол мэдүүлж, тэсрэх бөмбөгийг хайх үйл ажиллагааг нэг биш удаа явуулсан ч амжилтгүй болсон юм. Тиймээс тэд тэсрэх бөмбөгийг далайн ёроолд үлдээхээр шийджээ. Дайчдын үзэж байгаагаар энэ төрлийн тэсрэх бөмбөгийг ил гаргах нь далайд үлдээхээс аюултай гэсэн байна.

1958 онд Жоржиагийн ойролцоо устөрөгчийн тэсрэх бөмбөгөө алджээ

2001 оны нэгэн баримтаас харахад уг тэсрэх бөмбөг нь сургалтын зориулалттай байсан учир тэсрэх бөмбөгийн цөмийн капсулыг гаргаж авсан байжээ. Гэхдээ 180 кг тэсрэх бөмбөг хаашаа алга болсон нь хачирхалтай.

Энэ нь тэсрэх бөмбөг алга болсон анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Гринландын Тула, Алжирын далайн эрэг, Нью-Жерсигийн эрэг, Хойд Каролинагийн намаг, Японы Окинава арлын ойролцоо мөн ийм зүйл тохиолдож байсан гэнэ.

6 Японы жуулчид Парист очоод урам нь хугардаг

Парист хэзээ ч очиж байгаагүй хүн төгс хот мэтээр төсөөлдөг хэдий ч нүдээр харсныхаа дараа сэтгэл дундуур үлддэг гэнэ. Тэд хотын гудамжинд хог харна гэж огтхон ч боддоггүй бөгөөд зарим тохиолдолд Парисын зэрлэг балмад авиртай залуустай тааралддаг байна.

Ялангуяа эелдэг, хүмүүжилтэй япончууд маш ихээр сэтгэлийн дарамтанд ордог учир Японы Засгийн газраас иргэдийнхээ сэтгэл санааг засах зорилготойгоор 24 цагийн сэтгэл зүйн эмнэлэг нээсэн аж. Япончууд сэтгэл санаагаар маш их унаж, хямардаг учир эмнэлэгт хүргэгддэг гэнэ.

Японы жуулчид Парист очоод урам нь хугардаг

7 “Gadsby” романыг бичихдээ нэг ч "Е" үсэг ашиглаагүй

Зохиолч Эрнест Винсент Райт “Gadsby” романыг бичихдээ нэг ч "Е" үсэг ашиглаагүй гэнэ. Зохиол бичихдээ ямар нэгэн үсгийг огт ашиглахгүй бичихийг Липограмм гэдэг аж. Эрнест Винсент Райт амжилттайгаар зохиолоо дуусгасан бөгөөд үнэхээр өвөрмөц болж чадсан билээ. Учир нь англи хэлэнд “e” үсгийг маш өргөн хэрэглэдэг. Ялангуяа өнгөрсөн цаг дээр “ed” нийлэмжийг ашиглах нь бий.

Зохиолчийн хэлж байгаагаар “ed”-г ашиглахгүй байх нь хэцүү байсан  ч тэрээр өөрийн хотыг аврахыг хүсэж буй Гэдсбигийн талаар сонирхолтой зохиол бичиж чадсан юм. Харамсалтай нь гал түймэр гарснаар энэ зохиолын зөвхөн 1-р бүлэг үлдсэн учир өдгөө хуудас бүрийг нь 1000 доллараар үнэлж байгаа гэнэ.

“Gadsby” романыг бичихдээ нэг ч "Е" үсэг ашиглаагүй

8 Энэтхэгт нэг хайпермаркетын талбайн хэмжээтэй мод ургадаг

Энэтхэгт  Баньян хэмээх аварга мод ургадаг бөгөөд хальт харсан хүнд маш олон мод нэг дор зэрэгцэн ургасан мэт харагддаг. Харин бодит байдал дээр нэг мод 3280 ширхэг үндэс болон салаалж ийнхүү олон газар нутгийг хамрах болжээ. Уг мод 200-250 жилийн настай бөгөөд одоо ч ургасан хэвээр байгаа аж. Одоогийн байдлаар модны дээд хэсгийн өндөр нь 25 метр, тойрог нь 350 метр, модны талбай нь 1.5 га газрыг эзэлж байна.

Энэтхэгт нэг хайпермаркетын талбайн хэмжээтэй мод ургадаг

9 Зарим дуу хүний амь аварч чадна

"Bee Gees" хамтлагийн “Stayin’ Alive”, "The Beatles"-ийн “Ob-La-Di, Ob-La-Da” хэмээх дуунууд бодит амьдрал дээр хүний амь аварч чадах шидтэй гэнэ. "Bee Gees" хамтлагийн дээрх дууг Америкийн сэтгэл зүйн эмч нар эмчилгээндээ маш ихээр ашигладаг бөгөөд дууны нэр төдийгүй дахилтанд нь агуулагдах “Life’s going nowhere, somebody help me “ хэмээх хэллэг нь өвчтөнийхөө амийг заавал аврах хэрэгтэй гэсэн  итгэлийг төрүүлдэг байна.

Харин "The Beatles" хамтлагийн "Ob-La-Di, Ob-La-Da" хэмээх дууг зарим оронд ирээдүйн эмч нарыг бэлтгэх үедээ сонсгодог аж. "Ob la di ob la da" гэсэн үгийг йоруб хэлнээс орчуулбал “Амьдрал үргэлжилж байна” гэсэн утга илэрхийлдэг байна.

10 Майк нэртэй тахиа 18 сар толгойгүй амьдарчээ

1945 оны есдүгээр сарын 10-нд Колорадогийн фермер Ллойд Олсен оройн хоолоо бэлтгэхийн тулд тахиагаа нядлахаар гарчээ. Тэрээр 5.5 сартай Майк нэртэй тахиагаа барьж авч сүхээ далайсан ч тахианы гүрээний судсыг тасалж чадаагүй хальт цохьсон аж. Хамгийн хачирхалтай нь тахиа толгойгүй болсон ч амьд үлдсэн байна. Гэхдээ тахианы толгойн зүүн хэсэг, тархины ихэнх хэсэг нь гэмтээгүй учраас Майк ийнхүү амьд гарсан байх магадлалтай. Үүнээс гадна энэ тахиа виандот үүлдрийнх бөгөөд энэ нь амь бөхтэй гэдгээрээ ихээхэн алдартай аж. 

Удалгүй бяцхан Майк алхаж, хоол идэж чаддаг болсон юм. Олсен түүнийг жижиг эрдэнэшишээр хооллож, гуурсаар уух зүйл өгч, хааяа тариурын тусламжтайгаар хоолойг нь цэвэрлэдэг байжээ. Фермер энэхүү нөхцөл байдлыг ашиглаж орлого олохоор шийдсэн бөгөөд "Толгойгүй тахиаг харахад 25 цент" гэсэн зар тавьсан байна. Энэхүү түүхийг хүмүүс хуурамч гэж үзсэн учир Олсен үүнийг үнэн болохыг батлахын тулд Майкийг Юта мужийн их сургуулийн эрдэмтдэд аваачиж харуулсан аж.

Майк нэртэй тахиа 18 сар толгойгүй амьдарчээ

Өрөвдөлтэй Майк 18 сарын турш амьдарсан  бөгөөд энэ хугацаанд олон сэтгүүлч түүний гэрэл зургийг авсан юм. Олсен тахианы хоолойг тогтмол хугацаанд цэвэрлээгүйн улмаас Майк үхсэн байх магадлалтай.

Гайхалтай тахиаг одоо ч гэсэн дурсаад зогсохгүй Колорадогийн Фрута хотын бэлгэ тэмдэг болгосон байна. Ингээд түүнд зориулж дурсгалын хөшөө хүртэл барьжээ. Тиймээс ч жил бүрийн тавдугаар сарын гурав дахь амралтын өдөр  Фрута  хотынхон “Толгойгүй Майкийн өдөр”-ийг тэмдэглэдэг болсон юм.

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДАРААХ ЛИНКҮҮДИЙГ СОНИРХООРОЙ:

~Та үүнийг мэдэх үү? (I)~

~Та үүнийг мэдэх үү? (II)~

~Та үүнийг мэдэх үү? (III)~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()